Playtime: LA VIE EN ROSE & WALDO асарт болох СОНИРХОЛТОЙ 30 хөтөлбөр
Жилийн турш тэсэн ядан хүлээдэг "Playtime" наадмын энэ удаагийн хөтөлбөрт дан ганц хөгжим бус хөгжилтэй, сонирхолтой, содон маш олон үйл ажиллагаа багтжээ. Урлагт хайртай залуустaa зориулан мэдлэг, мэдрэмж түгээх зорилгоор хэлэлцүүлэг болоод бусад энтертаймент арга хэмжээг зохион байуулах юм.
“Өөрчлөлтийн төлөө” уриан дор өдөр бүр өөр зорилгын хүрээнд 3 өдрийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлэхэд туслах "LA VIE EN ROSSE" болон "WALDO" асрын хөтөлбөрийг танилцуулъя.
"LA VIE EN ROSE" асар
1. Эхний өдөр буюу 7 дугаар сарын 5-ныг "Өөрчлөлтийн төлөө ногоон амьдралын хэв маяг" өдөр болгох юм. Энэ өдөр:
- "Зориг" сан + EPCRC: "DIY: Ногоон амьдралын хэв маяг" сэдэвт арга хэмжээг зохион байгуулна.
- Мөн Францын соёл, урлагийн тухай танилцуулга
- Асуулт хариултын "Quiz" уралдаан
- "Comedy Lab+UB Comedy" клубийн хамтарсан үзүүлбэр
- "Fat Cat Jazz Club"-ийн жазз хөгжмийн тоглолт
- Хөгжилтэй болзоо залуусын уулзалтын цаг (speed dating)-ийг зохион байгуулахаар товлолоо.
2. 2 дах өдөр буюу 7 дугаар сарын 6-ыг "Өөрчлөлтийн төлөө бүтээлч сэтгэлгээ болон инноваци" өдөр болгох юм. Энэ өдөр:
- "Алтан хальс" олон улсын кино наадмын шилдэг бүтээлийн үзвэр
- Асуулт хариултын "Quiz" тэмцээн
- "Зориг" сан + EPCRC: "DIY: Ногоон амьдралын хэв маяг" сэдэвт арга хэмжээг зохион байгуулна.
- "PichaKucha" by "Unread": Өөрчлөлтийн төлөө бүтээлч сэтгэлгээ ба инноваци хэлэлцүүлэг
- Сарын онцлох ментор хэлэлцүүлэг: Playtime наадмын үүсгэн байгуулагч, захирал Ц.Нацагдорж
- "Fuck up night": Playtime 2019 special edition 4 зочин түүхээсээ хуваалцана
- Нийслэлийн соёл урлагийн газар, Үндэсний брэндийн зөвлөл: Бүтээлч салбар ба хотын хөгжил сэдэвт хэлэлцүүлэг
- "Comedy Lab"+"UB Comedy" клубийн хамтарсан үзүүлбэр
- "Fat Cat Jazz Club"-ийн жазз хөгжмийн тоглолт
- Баганат бүжиг (pole dance)
- Хөгжилтэй болзоо залуусын уулзалтын цаг (speed dating)-ийг зохион байгуулахаар товлолоо.
3. 3 дах өдөр буюу 7 дугаар сарын 7-ныг "Өөрчлөлтийн төлөө ирээдүйн төсөөлөл" өдөр болгох юм. Энэ өдөр:
- Шилдэг подкастчидын уулзалт, хэлэлцүүлэг: “Монголын ирээдүйн төсөөлөл”
- UBLife: “Үзэл бодлоо хуваалцах цаг”
- "Тагтаа паблишинг": Яруу найргийн уншлага
- Нээлттэй нийгэм хүрээлэн: “Монголын хөгжлийн сценари” хөгжөөнт тоглоом
- Францын соёл, урлагийн тухай танилцуулга
- "Fat Cat Jazz Club"-ийн жазз хөгжмийн тоглолтийг зохион байгуулахаар товлолоо.
"WALDO"- “Тайвшралын хөндий” асар
1. Эхний өдөр буюу 7 сарын 5
- Цай ба шарз: "High garden tea" брэндийн үдэшлэг
- "Sofar sounds Ulaanbaatar": Олон улсын амьд хөгжмийн тоглолт /дуучин Энхлэн, Ата Боргужин, “Дураараа” хамтлаг/
- "Улаанбаатар паспорт"-ын чимээгүй диско үдэшлэг болно.
2. 2 дах өдөр буюу 7 сарын 6
- Иога-ийн цаг
- "Wild coffee brewers": Хээрийн кофе өдөрлөг
- Органик мөөгний амталгаа- "Мөөжиг мөөг"
- Чихэвтэй бясалгал
- Гитар хөгжмийн сургалт үзүүлбэр
- Загвар зохион бүтээгчдийн цаг
- Дарсны амталгаат өдөрлөг
- "Sofar sounds Ulaanbaatar": Олон улсын амьд хөгжмийн тоглолт /Namone & The band, Munkh tugrik рэппэр, Даваа (Моханик) & АДИ хөгжмийн үзүүлбэр/
- Амьгүй биет: Орчин үеийн медиа театрын тоглолт
- "Улаанбаатар паспорт"-ын чимээгүй диско үдэшлэгийг зохион байгуулахаар товлолоо.
3. 3 дах өдөр буюу 7 сарын 7
- Иога-ийн цаг
- Цайсал: ургамлын цай уух цаг
- Дарс & Уран зургийн цаг
- Ди Жэй сургалт хөгжмийн үзүүлбэр
- Загвар зохион бүтээгчдийн цаг
- Илбийн үзүүлбэрүүд багтаж байгаа юм.
Бэлтгэсэн: Н.Энхтэнгэр
kj 2019.06.13 71.198.128.27
oilgomjtoi hylbar medeelel baina bayrllaa
2 0 Хариулах