Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

ПОДКАСТ | Ж.Номин: Зөв цагийн менежмент гэдэг бодол, санаагаа ч хянаж, хуваарилж, төвлөрч сурахыг хэлдэг

Хэчнээн цагаа сайн ашиглаж олон зүйлийг амжууллаа ч дотор бодол ялзарсан, стрэсстэй байвал дотоод бодлоо бас цэвэрлэх цаг болжээ гэж ойлгоорой.


Бид Подкаст булангаараа шинэ гарсан подкастуудыг танилцуулах болон тэдгээрийг бүтээгчидтэй сонирхолтой яриа өрнүүлж хуваалцахыг зорьж байгаа билээ. Энэ удаад Catching Up with Nomio буюу "Номиотой ярилцъя" подкастын автор Ж.Номингоос цөөн асуултуудад хариулт авлаа. Ж.Номин бол олон улсын итгэмжлэгдсэн зөвлөх коүч (ICF), Глобал Шэйпэрс Улаанбаатар Нийгэмлэгийн гишүүн, Lean In Circle-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд өдгөө Чевенинг тэтгэлгээр Их Британийн "Warwick" их сургуульд коүчинг болон карьер хөгжлийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалж буй. Тэрбээр подкастаараа карьер зөвлөгөө, манлайллын ур чадвар, хувь хүний хөгжил, сэтгэл зүй зэрэг олон сэдвээр яриа өрнүүлж, туршлагаа хуваалцаж одоогоор гурван дугаараа хүргээд байна. 

-Коүчинг гэх энэ ажил орчин үед хэрхэн эрэлттэй болж байна вэ? Карьер, хувь хүний хөгжлийн сэдэв ийнхүү анхаарал татах болсон шалтгааныг хэлж өгөөч?
 
-Коучинг нь дотроо амьдралын коуч, удирдах түвшний коуч, карьер коуч гэх мэт олон янз байдаг. Коуч хүн үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгөхдөө хувь хүний үзэл санаагаа тулгахгүйгээр тухайн хүнээр ѳѳрѳѳр нь асуудлыг шийдэхэд тусалдгаараа онцлогтой. 

Сайн коуч бол чамайг үргэлж хурцалж хайрцагнаас гарч сэтгэхэд тусалж байдаг. 

Харамсалтай нь сүүлийн үед ѳѳрийгѳѳ коуч гэж нэрлэх болсон мэргэшээгүй маш олон хүн гарч ирсэнтэй холбоотойгоор хүмүүс энэ мэргэжлийн талаар буруу ташаа мэдээлэлтэй байх нь элбэг байдаг.
 
Дэлхийн амжилттай компаниуд сүүлийн үед компанийхаа удирдлага болон ажилчдадаа хувь хүний, байгууллагын сургалт коучинг өргөнөөр нэвтрүүлснээр тухайн байгууллагын ажлын бутээмж нэмэгдэх, ажилчид сэтгэл хангалуун байх, байгууллагын соёлд эергээр нѳлѳѳлѳх зэтэг боломжийг бий болгож байгаа гэх мэт бодитой үр дүн үзүүлж байгаа.
 
-Саяхан нэг нийтлэл унштал хүнтэй харилцах, ажлын байранд биеэ авч явах чадвар зэргийг англи хэлэнд "soft skills" гэж томъёолсон нь тохиромжгүй. Учир нь энэ чадварууд байхгүйгээс ямар ч мундаг суралцсан хүн ажил, үүргээ амжилттай явуулж чадахгүй байна. Тиймээс эдгээрийг харин ч бүр "essential skills" гэх ёстой гэж уншлаа. Ер нь манлайлал, хувь хүний хөгжил, карьер сэдэвт ном, зөвлөгөөг хүмүүс нэг их ойшоодоггүй, тэр ч бүү хэл зүгээр л бизнес гэх нь бий. Тэгвэл үүний бодит ач холбогдлыг хэлж өгөөч.
 
-Манлайлал хувь хүний хөгжилтэй холбоотой ном зөвлөгөөг ойшоодоггүй хүмүүс байхад эсрэгээрээ зөвхөн энэ чиглэлийн ном сонин уншдаг өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой олон хүн байдаг. Өнөөгийн нийгэмд дэлхий дахинд өдөрт хэдэн зуугаараа сайн муу хувь хүний хөгжлийн ном нийтлэл хэвлэгдэн гарч байна. Тийм болохоор оновчтой мэдлэгийг бодит сувгаас олж авах нь л хамгийн чухал болоод байна. Жишээлбэл, хэрхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ гэж ном бичээд зөвхөн тэр бичсэн номоороо хөрөнгѳжсөн хүмүүс байдаг. Цагийн менежментийн ном бичсэн мөртлөө өөрөө амьдрал дээрээ цагаа зохицуулж чаддаггүй хүмүүс бас бий. Тиймээс хамгийн эхэнд би ямар мэдээлэл, аль номыг унших вэ биш надад яг одоогоор хамгийн ихээр дутагдаж буй ямар ур чадвар байгаа вэ гэх мэтээр өөрөөсөө оновчтой асуулт асууж сурах нь чухал.

Дэлхийн эдийн засгийн форум дээр 2019 онд байгууллагуудад хамгийн эрэлттэй ур чадваруудад бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, дасан зохицох болон цагийн менежмент зэргийг онцолсон байдаг. 

Манлайллын ур чадвараа хөгжүүлэхгүй байснаараа карьер, санхүү, өдөр тутмын харилцааны хувьд олон доголдол гарч ирдэг. Нэг ёсондоо хэчнээн ажилдаа сайн байлаа гээд өөрийгөө бусдадаа илэрхийлж үнэлүүлж чадахгүй учраас тухайн хүний амьдралд бодит хохирол учирдаг. Ялангуяа хиймэл оюун ухаан автоматжуулалт хурдацтай хөгжиж буйтай холбоотойгоор ирээдүйд хувь хүний харилцааны ур чадварууд илүү үүрэг гүйцэтгэнэ.
 
Олон хүмүүстэй уулзаж ярилцахад өөрийн хийж буй ажилдаа маш сайн боловч хамт ажилладаг хүмүүстэйгээ ойлголцож чадахгүй, удирдлагатайгаа харилцаа муутай, өөрийн сайн мэддэг зүйлээ бусдад үнэлүүлж чадахгүй, багаар ажиллах чадвар муутай гэх мэт олон шалтгаанаар хүмүүс ажлаа солих, стрессдэх бүр цаашлаад өөртөө итгэлгүй болчихсон байдаг. Харилцааны чадвараа сайжруулснаар зөвхөн ажил мэргэжлийн хүрээнээс гадна хувийн амьдралд ч гэсэн чухал ач холбогдолтой.

 -Подкаст хийж эхлээд цөөн дугаар гарсан байна. Гэхдээ сонсогчдоо авч үзвэл хүлээн авагчид тань ямар хүмүүс байна вэ? Тэдний зүгээс ийм төрлийн мэдээлэл түлхүү авъя гэсэн санал ирүүлж байна уу?
 
-Подкаст эхлээд хэдхэн дугаар гарсан ч 12 настай дунд сургуулийн сурагчаас эхлээд 50 настай эгч хүртэл санал хүсэлтээ илэрхийлж олон сайхан сэтгэгдлүүд ирж байгаад баяртай байгаа. Ерөнхийдөө залуучууд хамгийн их хувийг эзэлж байгаа анзаарагдсан. Дараа дараагийн дугаараар нэтворкинг, коучинг, карьер зөвлөгөө болон сэтгэлзүйн чиглэлээр дугаарууд хийж болох уу гэсэн хүсэлтүүд их ирсэн.
 
-Цаашид тогтмол болгоно гэдгийг сүүлийн дугаартаа хэлсэн байсан. Ямар давтамжтай байх вэ? Зочинтой ярилцах уу?
 
-Зочинтой ярилцлагууд удахгүй гарч эхэлнэ. Ойрын хагас жилдээ сардаа нэг дугаар харин дараа нь 2 долоо хоног тутамд шинэ дугаар гаргаж байя гэсэн зорилготой байгаа.
 
-Та Lean In үзэл санаа, үйл ажиллагаанд идэвхтэй ханддагийн хувьд эмэгтэйчүүд, тэдний хөгжил, карьерт хандсан агуулгыг онцлох болов уу гэсэн хүлээлт байна. Энэ тухайд төлөвлөгөө бий юү?
 
-Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан карьер хөгжил болон бусад сэдвийн талаар тусгай дугаарууд гаргана гэж бодож байна. Манай ‘Lean In Power Circle’ -ийн эмэгтэйчүүд маань маш гоё номын төсөл дээр ажиллаж байгаа. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ ээ.
 
-Подкаст хийе гэх өөрийн санаачилгаасгадна энэ төрлийн мэдээлэл хүмүүст хэрэгтэй байгаа юм байна гэдгийг хэрхэн анзаарч, мэдэрсэн бэ?
 
-Коуч, зөвлөхөөр ажиллах үед зөвхөн Монгол ч гэлтгүй ямар ч орны хэдэн ч настай хүн байсан сэтгэл зүй эсвэл удирдах түвшний зөвлөгөө авах үед ижил төстэй харилцааны ур чадвараа сайжруулах хүсэлтэй байдгийг ойлгосон. Хүн болгон төлбөр төлөөд хувийн зөвлөх авах боломжгүй учраас залуучууддаа зориулаад өөрийнхөө мэддэг, чаддаг суралцсан зүйлийн талаар нээлттэйгээр ярилцаж нэг ч гэсэн хүний амьдралд эерэг өөрчлөлт авчраасай гэдэг үүднээс подкастаа хийж эхэлсэн.


-Одоогоор Англи улсад суралцаж байгаа. Хичээлийнхээ хажуугаар подкаст хийх, мөн коуч хүн өөрийгөө олон талаар үргэлж хөгжүүлэх шаардлагатай байдгийн хувьд өөрийн цагийн менежментийг цөөн үгээр уншигчдад хуваалцаач?
 
-Миний мэдэх хамгийн сайн хувийн зохион байгуулалттай хүндэлдэг хүн маань хэрхэн цагаа илүү үр бүтээмжтэй ашиглах вэ гэж ярьж байсныг саяхан сонссон. Тийм болохоор хүн болгон өдөр тутамдаа суралцаад л сайжраад л явах хэрэгтэй гэж боддог.  

Миний хувь хүний цагийн менежментийн хувьд бол нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй маш жижиг дадлуудыг л өдөр тутамдаа тууштайгаар хийхийг зорьдог.  Заавал том байх албагүй л дээ. Орой болгон 30 минут цаг гаргаж маргааш өдрөө төлөвлөх, хэчнээн завгүй байсан ч өдөрт нэг цагийг дасгал хийх, ном уншихад зарцуулах гэх мэт маш жижиг зүйлээс л эхлэх хэрэгтэй.
 
Залуучууддаа захиж хэлэхэд цагийн менежмент гэхээр л зөвхөн гадаад орчинд болж буй ажлыг сайн зохицуулснаараа болчих юм биш. Зөв цагийн менежмент гэдэг бол өөрийн дотор болж буй бодлоо ч мөн адил хянаж, хуваарилж, цэвэрлэж, төвлөрч сурахыг хэлдэг. Хэчнээн цагаа сайн ашиглаж олон зүйлийг амжууллаа ч дотор бодол ялзарсан, стрэсстэй байвал дотоод бодлоо бас цэвэрлэх цаг болжээ гэж ойлгоорой.

холбоотой мэдээ
1
2019.10.24
Подкаст тойм: Тамхины тухай 10 баримт
2
2019.10.10
Подкаст: Сэтгэл гутралын тухай Жоан Харигийн хэлсэн 8 эшлэл
3
2019.10.05
Харах өнцгийг тань бүхэлд нь өөрчлөх сургамжит 3 подкаст
санал болгох
1
2 цагийн өмнө
Интернетээр шүүмжлүүлснийхээ дараа киноны дүрээ дахин бүтээж, шинэ трейлер цацжээ
2
2 цагийн өмнө
Хоёр өөр амьдралыг нэг зурагт багтаасан "хамгийн хүчирхэг" 24 гэрэл зураг
3
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвүүдийн тухай ХӨГЖИЛТЭЙ 8 пост, meme

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.08.03 197.210.62.38

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах


DR. PRADHAN 2019.08.03 197.210.62.38

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах


Зочин 2019.03.12 126.242.142.201

Bayrlalaa

0 Хариулах


Зочин 2019.02.25 103.229.177.4

маш их таалагдлаа баярлалаа

0 Хариулах