Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Подкаст: Сэтгэл гутралын тухай Жоан Харигийн хэлсэн 8 эшлэл


The New York Times-ийн шилдэг номын зохиогчдын нэг Жоан Хари нь ганцаардал, сэтгэл гутралын талаар судалдаг сэтгүүлч, зохиолч билээ. Тэрээр сэтгэл гутралыг тархинд болж буй үйл явц гэхээсээ илүү амьдрал дээр болж байгаа асуудлуудтай холбоотой хэмээн үздэг. Түүний оролцсон хоёр подкаст The Ted InterviewTed Talks Daily-ээс эшилснээ хүргэе.

1. “Олон мэргэжилтнүүдтэй уулзсаны эцэст шинжлэх ухаанд батлаад байгаа сэтгэл гутралд хүргэдэг 9 төрлийн хүчин зүйл байна. Түүний зөвхөн хоёр нь л бидний биологид буюу тархи болон удамшлаас, бусад нь гадны хүчин зүйлээс шалтгаалдаг.”

2. “Сэтгэл гутралын шалтгаан бол та сул дорой, эсвэл сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн үг огт биш. Харин өөрт хэрэгтэй байгаа зүйлтэйгээ учраагүй байгаа энгийн л хүн юм. Бидэнд сэтгэл гутралаа дарах эм биш харин сэтгэлдээ хэрэгтэй зүйлээ л олох чухал байна.”



3. “”Түргэн хоол” бидний амьдралыг хоол тэжээл, биеийн хувьд эрүүл бус хэв маягт оруулсантай адил “түргэн хоол” маягийн үнэт зүйлс бидний толгойд эргэлдэн сэтгэцийн хувьд эрүүл биш болгож байна. Олон мянган жил гүн ухаантнууд бидэнд “Хэрвээ чи эд хөрөнгө, байр суурь, бусдад харагдах тухай бодоод байвал сайхан амьдрахгүй” гэж хэлсээр л байсан боловч хачирхалтай нь үүнийг хэн ч шинжлэх ухаанчаар тайлбарлаж ирсэнгүй. Харин судлаач профессор Тим Каса энэ талаар сүүлийн 30 жил судалж, надад “Өөрийн гунигийг дарахын тулд худалдан авалт хийх, эсвэл бусдад харагдахыг хичээх тусам сэтгэл гутралд орох магадлал нь ихэсдэг” хэмээсэн.”

4. Хүмүүс бид бүх цаг үеийнхээ хамгийн ганцаардмал үе дээрээ байна. Бидний өвөг дээдэс нэг л зүйлээр хүчирхэг байсан. Тэр нь хамтын хүч.”

5. “Бидний хэн нь ч үхэх гээд хэвтэж байхдаа худалдаж авсан гутлууд, Твиттерийн жиргээнүүдийнхээ тухай ярихгүй л байх. Ингээд бодохоор бид энэ талаар мэддэг хэрнээ, ингэж амьдрахгүй л байгаад учир байгаа юм. Энэ талаар Каса “Яагаад гэвэл бидний амьдралын утга учрыг үргэлж няцаахыг оролдож байдаг нэгэн төрлийн машин дотор бид амьдарч байна” гэсэн.”



6. “Сэтгэл гутралын хүчин зүйлд хүмүүсийн ажил холбогдсон байх нь түгээмэл. Gallup-ын судалгаагаар бидний 13% нь ажлын ихэнх цагтаа дуртай, 63% нь дуртай ч биш дургүй ч биш зүгээр л хийдэг, үлдсэн 24% нь ажлаа үзэн яддаг, бас түүнээсээ айдаг гэсэн байна. Энэ нь ажил тэднийг дарамталдаг биш, харин ажил дээр нь тэднийг дарамталдаг тухай юм. Хүмүүс бид робот биш шүү дээ. Өөрдсийн дуртай, утга учиртай ажлаа бид хийх учиртай.”

7. “Тэгвэл сэтгэл гутралыг бий болгодог гадны хүчин зүйлээсээ яаж салж илүү утга учиртай зүйлсэд төвлөрөх вэ? Түүний эхлэл бол бид сэтгэл гутрал гэж юу болох талаарх ойлголтоо цэгцлэх явдал юм. Биологийг та том зургаар нь авч үзвэл сэтгэл гутрал бол таны биеийн функцийн нэг хэсэг гажилтад орсон юм биш, харин энэ бол дохио ба тэдгээр дохионууд өөрийн гэсэн мессежийг өгч буй юм.”

8. “Сэтгэл гутралтайгаа тэмцэх эхний алхам бол тэдний няцаахыг оролдох бус сонсож сурах явдал. Гутралын цаана юу байна гэдгээ сонсох. Учир нь тэдгээр өвдөлтүүд ямар нэгэн зүйл болохгүй байгааг бидэнд хэлдэг ба үүнийг сонсоод хүндэлж, хүлээж авч сурвал шийдэл нь хар аяндаа гарч ирнэ.”

Жоан Харигийн тавьсан хар тамхины сэдвийн тухай илтгэлийг сонсохыг танд бас зөвлөе. Тэрээр донтолтыг дотоод биш гадны хүчин зүйл болох талаар ярьсан нь бий.

холбоотой мэдээ
1
2019.10.05
Харах өнцгийг тань бүхэлд нь өөрчлөх сургамжит 3 подкаст
2
2019.09.28
Дуу шуугианы бохирдлын тухай өгүүлэх подкастууд
3
2019.09.17
Сонсдог подкастынхаа жагсаалтыг хэрхэн 'шинэчлэх' вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Woooow 2019.10.12 139.5.217.221

Tanai oruulj bga pidcastiig sonsoh app bdg uu

0 Хариулах