Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Poetry at Fat Cat: ДОЛООН залуу шүлэгч


Сар бүрийн эхний хоёр дахь долоо хоногийн Даваа гарагт Fat Cat Jazz Club болон Ub.Life сайт, "Гэрэг" сэтгүүлээс хамтран зохион явуулдаг "Яруу найраг, жазз үдэш" хоёр дахиа зохиогдлоо. Энэ удаагийн үдэшлэг их зохиолч Д.Нацагдоржийг дурсах, мөн түүний уран бүтээл, амьдралын зам мөрийг мөшгин Европын орнуудаар явсан "Найрагчийн мөрөөр" төслийн багийн танилцуулгатай тохиосноороо онцлог. Яруу найраг, жазз үдэшт долоон залуу яруу найрагч шүлгээ дуудаж, үйл ажиллагааны "Зочид"-ын хэсэгт Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхай, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, яруу найрагч Я.Баяраа, Д.Эрдэнэзулай нар шүлгээ уншлаа. Та бүхэнд шүлгээ дуудсан ДОЛООН залуу найрагчийн шүлгээс хүргэж байна. 

Ө.Балжинням 


***

Цасны хайл анхны бороо мэт 

Сэтгэлд үнэртэх хотын 

Сүүдэр сүүдрээ налан унах 

Асарууд зүүрмэглэсэн гудмаар 

Шувуудаа хураах тэнгэрийг ажиглан 

Харцаараа шуналтай амьсгалнам. 

Өвдөж ханаагүй зүрхээ би 

Шинэ шаналанд бэлдсээр 

Сибирийн зөөлөн салхийг 

Хотлон хотлон алхалнам. 

***

Жигтэйхэн догдолсон ч бие биедээ 

           мэдэгдэхгүйг хичээн алхдаг

Жирийн бор өдрүүд яг л 

           чи бидний уулзалт шиг

Шатаар өгсөх бүрийдээ уруудаж яваагаа ойлгодог ч

Сайн явааг чинь л дуулах гараас чинь атгах шиг

Бидний хамтдаа босгосон энэ чулуун тоглоом

Нааш эргэхэд чинь чавхдан үлээх

Салхины аяыг даахгүй

Цааш нь яаж амьдрах тухай балархай төсөөлөл шиг

Чамд дурласан сэтгэлээ би ойлгож нэг л чадахгүй.

***

Хөмсөг нүд чинь бусдаас өөр гэж худлаа хэлэхгүй

Өөр эсэхийг чинь ч сайн мэдэхгүй 

Үнэндээ чамд

Хөмсөг нүд байгаагийн тухай ч эргэцүүлж өнгөрөөгүй

Зүүд мэт ариун чиний 

Оршиж байгаа эсэхэд чинь ч эргэлзэнэ.


Чамайг санаж явах л 

Өөрт минь чухал болохоос биш

Чиний хаа нэгтээ байгаа эсэх надад

хамаа “алга” юм даа.

Г.Хулан 


Надаас хойш үлдэх оюун санаа

Тэнүүчилсээр

Магад уурших эсвэл ялзарч дуусах

Хүртэл

Өөрийнхөө оршихуйг тунхаглахгүй

Олон сая хэсэг минь дахин

Нэгүүд болоход л

Өөрийн хэсэг бүртээ ой санамж

Үлдээдэг бол

Миний олон хэсгүүдийн онцгой нь

Дурлалцана 

Миний хагацсан цөмүүдийн зарим нь

Таталцана

Тэгээд л хүмүүс салж чаддаггүй

Тэнгэр шиг цул болох хүртлээ

Тэврэлддэг байх


Харанхуй нөмрөөд ирэхээр

Тэнгэр цоорчихсон байсныг

Тэр цоорхойгоор хэн нэгэн шагайхыг

Тэгээд харц төөнөхийг мэдрэнэ

Одоо ч гэсэн тэндээс ширтсээр буй

Орчлон нэг бүхэл ч гэсэн

Ойлгомжгүй сонин хэлбэртэй

Хаа нэгтээ  хөвж явна

Хааяа тэндээс ширтэж суусан нэгэн

Хачин их гуниглана уйлна

Тэнгэрээс дусаал гойжиж байна

Тэр дусалд оногдчихсон хүн яахин тэсэх


Кармен


Кармен дандаа тэнгис шиг гүн харц хайдаг

Сэмхэн хэзээ ч олдошгүйн тухай гуниглах бүртээ

Уруулаа нээгээд хөх шувуудын сүнсийг суллах гэвч

Уран далавчны чимээ нь цээжинд хоргодчихдог

Тиймээс л Кармен гомдоллодог юм шиг 

Тэгээд дараа утга учир үйрч бутардаг

Кармен үргэлж хоосон зам дээр хүлээж зогсдог

Хажуугаар нь зөрөх мянган үүлс бас навчсыг

Хайж явсантай нь яг адилхан гэж андуурсаар л

Олон удаа тэгээд эцэст нь дурсамж, аяс л үлддэг

Тэгээд л одоо Кармен бүр дотогшоо гүн шигдсэн

Тийм болохоор сэтгэл нь бас цоожтой, нууцлаг

Хэний ч сэтгэл жинхэнэ өнгөө гаргаж үзүүлдэггүй

Харанхуй руу зүтгэж нүдээ тэд хар шилээр нуудаг

Гэхдээ үргэлж хайдаг бас хүлээдэг Кармен шиг

Гэм нь бүгд зөвхөн дотроо намуухан шивэрсээр

Тэгээд л бүгд бороонд дуртай, гуниглахын тулд

Тэгсэн ч Кармен шүхэр доор, шивэрсээр…

У.Ганбаяр 


*** 

Намайг мартаасай 

Үхэхэд ч минь 

Үүрд алга болоход минь ч 

Зүгээр л мартчих


Магад миний төлөөх хамгийн зөв зүйл 

Мөнх хүний орчлонтой зууралдахгүй 

Мөнхийн аниргүй 

Мөнхийн амгалан


Дурсамж болгон чинь намайг 

Хүний ертөнцөд уяж орхино 

Намайг гэх сэтгэл болгон чинь 

Хүмүүний амьдралтай хүлж орхино

Намайг мартах шалтаг ердөө энэ

 

Мөнхийн эрх чөлөөг 

Надад олгоход чинь 

Миний сэтгэл амарлих буй


***

Хүйтэн борооны дусал 

Хүний сэтгэлийн жавраас дулаахан гэдгийг 

Тэнэгхэн надад ойлгуулах гэсэн 

Тэнгэрийн хүсэл...

 Аянга цахиж, тэнгэр нижигнэсэн 

Хур бороотой энэ үдэш 

Зэмлүүлэхийн жаргалыг надад эдлүүлэх шиг 

Аадар бороо 

Амьсгал дүүрэн үнэнтэй хамт асгарна.


***

Хавраас төрсөн догдлол

Өвөлтэй салах ёс гүйцэтгээд

Сэтгэлийн  гүнд орших бүхний дундуур

Салхи татуулсаар нисэн одохдоо

Өвөлд хичнээн хайртайгаа надад шивнэсэн

Хавраас төрсөн догдлол минь...

Д.Буянжаргал 


Хайрын тухай кино үзэв

Хагацлын тухай, гунигийн тухай, тэвчээрийн тухай

Хүсэл бүр биелэдэг бол, хэрвээ

бид таашаалдаа тэнцдэг бол,

Хүндхэн мэдрэмжээ авч үлдье гэхнээ

"Ханахаас хэтрэхгүй"-д дийлддэггүй бол

"Үүрд хайрлах, амлалтандаа хүрэх, үл орхих"

Сүржинэлээс хэтэрдэггүй үгс

Үүргээ биелүүлээд эхэлбэл, утгаа олбол

Урвалтанд өгөх хариу "хайр, хязгаарламгүй хайр"

Уучлал, итгэл байгаад тэр нь биднийг

Татах хүчнээс илүү гаргадаг бол


***

Дөрвөн дөвхраас үсэрсэн хөлийг

гурван давхарт хүрэх шат чилээж дийлэхгүй

"Дөнгөж дөнгөж" гэсхийгээд явчихсан өдрүүдэд

дурсаж хүрлээ ч эргэхгүй, хүлээхгүй

Дутуухан оролдлогууд өнгөрсөнд нэр оноох

Дуусчихсан өдрүүдээс ирээдүйг нэхэх

Дандаа хэцүү замруу зүглэж, зөрүүдэлж

Даахгүй ачааруугаа гар сунгаж, шунаж

Цэхэлж өндийгөөд гуйвлан унадаг

дорхойхон би, итгэлийн минь өмнө

Цэглэж чадах мөчөөрхөл чинь гомдом, сөхрөм үлдэж байна

***

Гэнэт гэх үг ч миний мэдлээс гарчээ

Горьдлого хүлээлт догдлол

ганц үлээгээд л хийсгэчихлээ

Хангалттай, баярлалаа, хэчнээн амгалан

Хамгийн сүүлд нь хэлдэг үг

“Баяртай” биш байжээ.

Ганцхан үг зөв биччихээд хэрхэн баярлалаа, уржигдархан

Гурван үгийн утга тайлчхаад гуниглах шалтгаан юунд

Ухрааж зогсоосоор цагаа хэдийн эвдэлчихсэн

Урагшлах чимээ харин өчигдрийнх эсвэл өнөөдрийнх


А.Азсайхан 


Цаг хугацааны модон сандал дээр

Биегүй сэтгэл, сэтгэлгүй биетэй байх

Биегүй амь, амьгүй бие байх яасан хэцүү вэ?

Бүгдийг дуусгана гэж хэдийнээ хэлчихсэн хэрнээ

Би энд яасан их удаа вэ?

Шарласан навчис, оршуулган дээрх цэцэг

Шинээр амьсгал бэлэглэгч юм бүхнээс бүү хайгаарай

Тэнд би байхгүй.

Халаасан дахь дурсамж, толин доторх жүжигчин

Хоосонд одсон хөлийн минь мөрнөөс хайгаарай

Тэнд би байгаа.

Хэн нэгнийг хайрласаар буй хэрнээ хоосон руу одогч

Хоосноос хоосон над шиг тэнэгүүд яасан их вэ?

Хэт өндрөөс үсрэгч, судсаа ханагч доройчуудыг харж инээсээр

Хоолойгоо хэрчиж орхисныхоо л дараа харамсах энэ амьдрал яасан хайран бэ?

Ором гарсан хоолойгоор минь цаг хугацаа намайг уушгилсаар буй

Одоод амьдарч бас амьсгалах яасан сайхан бэ?

Надтай хамт одогч дуу хоолой бүрээсээ чамайг хайх буюу, хэн

Нэгэнд бүхнээ зориулна гэдэг яасан таатай зовиур вэ?

Шарласан навчис, оршуулган дээрх цэцэг

Шинээр амьсгал бэлэглэгч юм бүхнээс бүү хайгаарай

Тэнд би байхгүй.

Халаасан дахь дурсамж, толин доторх жүжигчин

Хоосонд одсон хөлийн минь мөрнөөс хайгаарай

Тэнд би байгаа.


Одоод байлаа

Танил байсан гудамж танидаггүй болтлоо өөрчлөгдөх шиг

Тийм дотно өвдөлт үлдээж өгөөд явсан баярлалаа

Үргэлж л хамт байсан юм шиг санагддаг богино хугацаандаа уртаар санаа алдаад

Үлдээж орхиод явсан мухар замыг чинь үргэлжлэл гэдэгт итгэдэг байлаа...

Зүрхний чинь цохилтоор дүүрэн энэ хотын гудамжаар алхахад

Зовнил төдийхөн сэвшээ сэтгэлийн гүнд шуурдаг байлаа

Чигчий хурууны л араар орчихдог ийм жижиг нарны доор

Чи бидний цаг хугацааг багтаах орон зай олддоггүй байлаа...

Байлаа гэдгээ байсан болгож өөрчилмөөр

Байгаагүй болохоор чинь байсан ч гэж төсөөлмөөргүй

Орхиод явсан замаар чинь маргааш ч харагддаггүй болохоор

Одоод амьдрах ийм сонирхолтой гэдгийг зөвхөн өөрөө л мэдэрдэг байлаа…


К.Ану

Алгаа дэлгэмэгц 

Хаврын анхны бороо

Хаврын анхны бороон дусал

Яг анхны дусал нь

Миний алган дээр дусав,

Дээш харахыг хүссэнгүй.

Одоо би нүдээ аниад 

Бяцхан охины нүд шиг

Хамгийн ариун нулимсыг

Хав халуун алгаараа

Хайрлан хайрлан мэдэрч байна…


***

Моди Моди Моди...

Монголд ирвэл чинь

Болзох газраа би олсоон

Мод шиг хөшиж орхисон

Махан биеэ орхиод

Мөнхөд амьдрах учиртай

Мөнгөлөг сүнсэн биеэрээ

Яг энд хүрээд ир!


Ядруухан санагдаж байна уу чамд

Яахавдээ миний л сонгосон газар

Чиний орох дуртай байсан Монмартрэ дахь

Чийг даасан бяцхаан уушийн газар гэж

Нүдээ аниад төсөөлөхөд

Нэг л ойр байдаг энэ газар!


Өнгөн төрх 

Өвөр ертөнц чинь

Татсан зураас

Таталсан зураг шигээ

яагаад ийм утга төгс?!

Хүйтэн энэ ертөнцийг

Хүн шиг нэг санагалзавал

Хүрээд ирээрэй миний дэргэд

Өмнөх шүлгэндээ бичсэн шигээ

Өөрийгөө би,

нэгэн үдэш чамд зориулъя!

Моди Моди Моди...Амадео Модильяни


О.Ганболд 


(Д.Нацагдорж “Миний нутаг” шүлгийн орчуулга)


My Motherland – D. Natsagdorj (1906-1937)


Khentii, Khangai, Soyon’s mountain ranges so high

Elegance of the north – Taiga peaks inspiring

Menen, Sharga, Nomin – great Gobi, desert lands

The beauty to the south – dunes and oceans of sand

 

This is my Motherland, precious Mongolia of mine

 

Kherlen, Onon, Tuul – great rivers sacred and clear

Streams and holy springs that heal my men are here

Khuvsgul, Uvs, Buir’s lake waters deep and blue

Ponds and wells spread around – water supplies so pure

 

This is my Motherland, precious Mongolia of mine

 

Orkhon, Selenge, Khohui’s large currents run with excellence

Highlands and hillgrounds hold the sources of natural wellness

Living memorials, statues, ruined towns of ancient day

Broadways and endless roads that lead to faraway

 

This is my Motherland, precious Mongolia of mine

 

Snow-crowned Khairhans glittering from afar – soulguards of mine

Frosty fields vast and unspoiled beneath the clear blue sky

Where faraway is on your palm – jagged peaks hold sway

Plains with no limits could take your breath away

 

This is my Motherland, precious Mongolia of mine

 

Khalha mongol’s land amid the deserts and woods

A place so familiar we rode ever since our childhood

Ranges where the prey and the antelopes are hunted

Finest hollow valleys for the mounts to run at

 

This is my Motherland, precious Mongolia of mine

 

Wild and rarest flowers dancing to a tender breeze

Enchanting distant mirages gleam with the open steppes

Mysterious rocky spots where only mighty men reside

Sacred stone summits where constant offers lie

 

This is my Motherland, precious Mongolia of mine

 

Fine cattle pastures where the green grasses grow

Beautiful vast land to wander high and low

Nomads anytime a year roam this land as hosts

Soils fit for planting crops of all five sorts

 

 

This is my Motherland, precious Mongolia of mine

 

Mountains – Eternal cradles where my ancestors rest in peace

A place of my children to grow up and to increase

Land of grazing grounds for my five kinds of cattle

Country of Mongolians where the souls forever settle

 

This is my Motherland, precious Mongolia of mine

 

When winter comes with all its might covering grounds with snow

Colorful land of crystal glass brilliantly shine and glow

Summertime brings happiness to blossoms that bloom and grow

Birds of faraway arrive to play and sing their soul

 

This is my Motherland, precious Mongolia of mine

 

Abundant virgin land between Khyangan and Altai

Place eternally destined for my parents to abide

Land beneath the sun of gold where peaceful world resides

And shines forever in harmony under the silver moonlight

 

This is my Motherland, precious Mongolia of mine

 

The land ruled by my fathers from Khunnu, Sunnu ages

Country grew powerful on the blue Mongolia rages

The place I would live in for years and never ever let go

The country with a red flag surface – new Mongolia I know

 

This is my Motherland, precious Mongolia of mine

 

My birthplace, my home beloved by my nation

Whatever enemy cometh will be expelled with aversion

Long live and prosper independent land I’m destined

Let it shine with glory onto future world of merits

 




Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

bat 2019.04.10 139.5.216.28

buyanjargaliih shig goy shuleg sonsoj bsn gu

0 Хариулах


Зочин 2019.04.10 139.5.216.28

harin tiimee yostoi goy shuleguud bn

0 Хариулах


buynaa 2019.04.10 139.5.216.28

ene Buyan-Jargaliin shuleg l best ym

0 Хариулах


Зочин 2019.04.10 139.5.216.28

goy yma

0 Хариулах