Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Польш улс эх орноосоо дүрвэж буй залуучуудаа тогтоохын тулд орлогын албан татвараас чөлөөлөхөөр болжээ


Саяхан Польшийн хууль тогтоогчид олон мянгаараа дүрвэж буй залуучуудыг эх оронд нь үлдээхийн тулд орлогын албан татвараас бүрэн чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Шинэ хуульд тусгаснаар 26 хүртэлх насны, жилийн орлого нь 85.528 злотоос бага (22.547 доллар) иргэдийг орлогын албан татвараас чөлөөлнө гэжээ. Энэ нь залуучуудын амьдралд эерэг нөлөө бүхий том шийдвэр болсон гэж Польшийн эрх баригчид мэдээлж байна. Учир нь Польш улсад иргэдийн дундаж орлого жилийн 60.000 злот (15.700 доллар) байдаг ба орлогын албан татвар нь ойролцоогоор цалингийн 18 хувьтай тэнцдэг аж. 

Энэ хууль наймдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг татварын хөнгөлөлтөд 2 сая орчим иргэн хамрагдаж байна гэж CNN мэдээлжээ.

Дашрамд дурдахад, 38 сая хүн амтай Польш улс 2004 онд Европын холбоонд нэгдэн орсон. Ингэснээр тус улсын иргэд ажиллах зөвшөөрөл, виза авахгүйгээр Европын холбооны бусад орнуудад цагаачлах боломж нээгдсэн юм. 

Үүнтэй холбоотойгоор гадаад орнуудыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн 15 жилд 1.7 сая польш иргэн эх орноо орхин дүрвэсэн гэж тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравечки мэдэгджээ. Түүнчлэн гадаадыг зорьж буй иргэдийн дийлэнхийг мэдлэг боловсрол өндөртэй, залуу боловсон хүчин эзэлж байгаа нь эрх баригчдын санааг ихээхэн чилээж байгаа аж. Судалгаанаас үзэхэд их сургууль төгссөн 724 мянган польш иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна гэжээ. Өөрөөр хэлбэл, Польш улс Европын холбооны улсууд дотроос залуу ажиллах хүчээ хамгийн ихээр алдаж буй улс болоод байна. 

 Эх сурвалж: CNN

холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Чамайг үргэлж дутуу үнэлдэг хүмүүстэй хэрхэн харилцах вэ?
2
3 өдрийн өмнө
Ямар саванд идэж, уух вэ? (Цуврал №9)
3
2019.12.02
ВИДЕО: Усны хоолой гатлах гэж айдсаа давж буй 2 настны өхөөрдөм бичлэг
санал болгох
1
3 цагийн өмнө
Хар Баасан гарагийн хямдрал дусаагүйг батлах 7 баримт
2
7 цагийн өмнө
Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцов
3
8 цагийн өмнө
The Hu хамтлагийг дэлхий даяар сонсдгийг батлах 4 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
2
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.08.13 64.119.25.8

Польш улс эх орноосоо дүрвэж буй залуучуудаа тогтоохын тулд... гэснийг олж тогтоох гэдэг буруу утгаар нь уншчихлаа

0 Хариулах


Зочин 2019.08.12 64.119.17.128

Манайхаасс хэд дахин олон хүн амтай газар ингэж байхад хэдхэн хүнтэй Монгол орны минь дарга даамал тоох ч үгүй юмдаа үнэхээр харамсмаар

0 Хариулах