Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Рами Малек "Алтан бөмбөрцөг" хүртэж, Оскарт нэг алхам ойртлоо


Оскарын өмнөх хамгийн том сунгаа, кино болон телевизийн цувралын шилдгүүдийг шалгаруулах "Алтан бөмбөрцөг" наадам болж өндөрлөлөө. Хамгийн өрсөлдөөнтэй, басхүү хүмүүсийн хүлээж байсан төрөл Драмын киноны шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг "Bohemian Rhapsody" киноны Фредди Меркьюригийн дүрээр РАМИ МАЛЕК хүртлээ. 

Рами Малек өмнө нь "Mr.Robot" цувралын дүрээрээ "Алтан бөмбөрцөг"-т хоёр удаа нэр дэвшиж байсан боловч шагнал хүртэж байсангүй. Энэ түүний анхных боллоо. 

Тэрбээр ширүүн өрсөлдөөн дундаас энэхүү шагналын эзэн болж байна. Энэ жил Драмын киноны шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд: 

  • Брэдли Күүпэр – "A Star Is Born" 
  • Уильям Дафое  – "At Eternity's Gate"
  • Лукас Хэджс – "Boy Erased"
  • Рами Малек – "Bohemian Rhapsody"
  • Жон Вашингтон – "BlacKkKlansman" нар нэр дэвшсэн.

"Алтан бөмбөрцөг"-өөс шагнал хүртэнэ гэдэг "Оскар"-т нэг алхам ойртлоо гэсэн үг. Учир нь жилийн жилд "Алтан бөмбөрцөг", "Оскар"-ын шагналын ялагчид зөрсөн тохиолдол тун бага байдаг билээ. 

Амжилт хүсье, Рами! 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.