Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сайд нарыг томилж, УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

2018 оны намрын ээлжит чуулган өндөрлөж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ.


Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэгийг томилов

Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 59 гишүүний 54 нь буюу гишүүдийн 91.5 хувь нь Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзлээ.

Ё.Баатарбилэг 1993 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын II  дунд сургууль, 2002 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгссөн байна. 2004 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2001-2002 онд ШУА-ийн ажлын алба, 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Б.Энх-Амгаланг томиллоо

Дараа нь Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцлээ. Санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.7 хувь нь Б.Энх-Амгаланг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжсэн юм.

Бямбасүрэнгийн Энх-Амгалан нь 1971 онд төрсөн. 1989 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн II дунд сургуулийг, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академийг, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийг, 1996 онд Төрийн захиргаа, удирдлагын академийг тус тус төгсчээ. Тэрбээр 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах Ерөнхий газарт, 1999-2006 онд “World Trans” ХХК-д, 2003-2005 онд “Улаан бутан” ХХК, 2005-2006 онд “Мишээл групп” ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ төлөөлөгч, тэргүүлэгч тус тус ажиллаж байгаад 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа.  

Үүгээр Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган өндөрлөж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.