Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сахалтай эрчүүд бусдад ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?


Олны танил эрчүүдийн сахалтай болон сахалгүй зургийг харьцуулсан зурагтай бид олонтой таардаг билээ. Хүмүүс (ихэвчлэн эмэгтэйчүүд) сахалтай эрчүүдийг дур булаам, буурь суурьтай харагддаг гэж ярих нь бий. Тэгвэл судлаачдын баталснаар сахалтай эрчүүд бусдад яг ямар сэтгэгдэл төрүүлдэг бол? 

'Psychological Science' сэтгүүлд Австралийн хэсэг эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн нийтлэгджээ. Тэд 227 хүнд дөрвөн төрлийн зураг харуулж чухам аль нь баяр баясгалан, аль нь уур хилэнг илэрхийлж буйг богино хугацаанд тодорхойлох даалгавар өгчээ. Ингэхдээ нэг эрэгтэйн сахлаа хуссан инээмсэглэж буй төрх, сахлаа хуссан ууртай төрх, сахалтай инээмсэглэсэн төрх, сахалтай ууртай төрх бүхий зургийг үзүүлжээ. 

Судалгаанд оролцогчид хамгийн түрүүнд сахалтай зургийг ууртай харагдаж байна гэж тодорхойлсон бол сахалгүй инээмсэглэж буй зургийг тэр даруй баяр баясгаланг илэрхийлж байна гэж хариулжээ. Мөн сахалтай ууртай төрх бүхий зургийг гунигласан сахалтай эрийн зургаар солиход туршилтад оролцогчид тухайн хүний илэрхийлж буй сэтгэл хөдлөлийг тодорхойлохын тулд өмнөхөөсөө илүү хугацаа зарцуулсан байна. Судлаачид яг энэ туршилтаа дахин 450 хүний дунд хийхэд хүмүүс сахалтай зургийг илүү түрэмгий, эршүүд хэрнээ эерэг сэтгэгдэл төрүүлж байна гэж тодорхойлжээ. 

Эндээс үзэхэд сахалтай эрчүүдийг бусад хүмүүс ууртай, түрэмгий гэж хардаг ч нөгөө талаар эршүүд, итгэл даахуйц гэж дүгнэдэг болохыг дээрх судалгааны үр дүн харуулж байна. 

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь сахалтай эрчүүдийг илүү эршүүд, өгөөмөр, өөртэй итгэлтэй, үнэнч, хөдөлмөрч гэж дүгнэдэг.

Эрчүүдийн сахалтай холбоотой өөр нэг судалгаа 2017 онд хийгджээ. Судалгаанд 8205 эмэгтэй хамрагдсан бөгөөд дийлэнх нь сахалтай эрчүүдтэй хайр дурлалын харилцаа үүсгэх сонирхолтой, урт хугацааны хамтрагч байх боломжтой гэж үзсэн байх юм. Австралийн Квинслендийн Их сургуулийн хүний зан төлөв судлаач Барнаби Диксон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь сахалтай эрчүүдийг илүү эршүүд, өгөөмөр, өөртэй итгэлтэй, үнэнч, хөдөлмөрч гэж хардаг хэмээн ярьжээ. Гэсэн ч сахалтай эрчүүд түрэмгий харагддаг гэдгийг ч мөн тэд хүлээн зөвшөөрсөн байна. 

Сонирхуулахад, сахланд нохойд байдгаас илүү нян, бактери агуулагддаг болохыг саяхны судалгаагаар баталсан байна. Тодруулбал, Швейцарийн Хирсландед Клиникийн эрдэмтэд 18 сахалтай эрэгтэй, 30 нохойг шинжилж үзэхэд судалгаанд оролцсон эрчүүдийн бараг талаас илүү хувиас нь хүний биед аюултайд тооцогддог нян, бактери илэрчээ. Тиймээс сахлаа ургуулахаар шийдсэн бол харагдах байдал, гадаад үзэмжээс гадна эрүүл мэнд, ариун цэвэр талаас бодолцож үзэх нь зүйтэй юм. 

Эх сурвалж: The Ladders

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
8 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
8 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.