Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

С.Амарсайхан энэ удаа хотын дарга болов

Энэ нь С.Амарсайханы зүгээс сүүлийн нэг сар гаруйн хугацаанд хийж байгаа хоёр дахь удаагийн оролдлого бөгөөд түүнийг МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тууштай дэмжсэн юм.


НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, МАН-ын бүлгээс нэр дэвшсэн НИТХ-ын дарга С.Амарсайхан бие даан нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулуун төлөөлөгчтэй өрсөлдөж, 6 саналын илүүгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдлоо. Энэ нь С.Амарсайханы зүгээс сүүлийн нэг сар гаруйн хугацаанд хийж байгаа хоёр дахь удаагийн оролдлого бөгөөд түүнийг МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тууштай дэмжсэн юм. Харин С.Мөнхчулууны хувьд НИТХ-ын өмнөх хуралдаанаас олонхийн санал авч мээр болох гэсэн биш МАН-ын бодлогыг үл ойшоон эсрэг ажилласан, АН-ынхнаас санал авсан хэрэгт унаж, намаасаа хөөгдсөнөөр түүний “наадам” шувтрав.

НИТХ-ын хуралдаанд 45 төлөөлөгч оролцож, санал хураалт 100 хувийн ирцтэйгээр явагдлаа. С.Амарсайхан 25, С.Мөнхчулуун 19 төлөөлөгчийн санал авсан байна.

Хуралдаан 11 цагт эхэлснээс хойш АН хоёр удаа, тооллогын комисс байгуулах асуудлаар МАН хоёр удаа завсарлага хүсэж, тус тусдаа хуралдсанаар 18 цагт арайхийн цуглав. Тооллогын комиссын бүрэлдэхүүнд хэн гэдэг таван төлөөлөгч байх, тэр дундаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан заавал багтах асуудал НИТХ-ын өнөөдрийн хуралдааныг үдшийн бүрий хүртэл гацааж, санал хураалт саатсан юм. 

Төлөөлөгч Э.Бат-Үүл “Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг дээд шатны байгууллага шийдэж болохгүй. НИТХ-аас Ерөнхий сайдад батламжлуулахаар илгээсэн хотын даргаас Ерөнхий сайд татгалзсан үндэслэл нь алга байна. Хэрэв татгалзах үндэслэл байхгүй бол дургүй хүнээ хасдаг жишиг тогтоох гээд байна. Энэ хуралдаанд Ерөнхий сайдыг дууд. Энэ миний горимын санал" гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцуулах асуудлаар санал хураахад 25 төлөөлөгч эсэргүүцэж, 18 төлөөлөгч дэмжсэнээр энэ санал дэмжигдээгүй юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0