Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Санал болгох: Энэ аравдугаар сард унших 10 шинэ ном


Аравдугаар сар юм юмтай, бас догдлолтой, хөнгөн гунигтай үе. Яг энэ үед унших ном ч элбэг олдож эхлэх болно. Учир нь зун, намар нээлтээ хийсэн цоо шинэ болон хэвлэгдээд удаагүй номууд олноороо биднийг хүлээж, номын хямдралууд ч ээлж дараалан болдог шүү дээ. Та бүхэнд энэ сард уншаарай хэмээн санал болгож буй номууд:

1. Филип Рийв - Үхлийн хөдөлгүүр

Аюул заналаар дүүрэн ирээдүйд, асар том хөдөлгүүрт хотууд амьд үлдэхийн тулд нэг нэг рүүгээ дайран тэмцэлдэнэ. Лондон хот нэгэн жижиг хотын араас нэхэж байх үед Том хэмээх залуухан дагалдан эзгүй талд орхигдон үлдэнэ. Тэнд хиймэл эд эрхтэнтэй айдас хүргэм нэгэн түүнийг ангуучилж эхлэх ажээ.

2. Чи Зи Жиан - Цасан хөшиг

Эмэгтэй хүний оршихуй, эмэгтэй хүний ертөнц, эмэгтэйчүүд ба хүн, байгаль, нийгмийн харьцаа, тэдний бодрол ухаарал, гуниг ганцаардал бол түүний зохиолын зонхилох сэдэв билээ. Энэ номын өгүүллэгүүдэд буй ухаарч цөхсөн, хүлээж ганцаардсан эмэгтэйчүүдийн дүр бол товчхондоо зохиолч Чи Зи Жиан өөрөө л юм өөр хэн ч биш. Судлаачид түүнийг “Ариун тунгалаг” зохиолч хэмээн тодотгодог. Ихэнх зохиолд нь гялбалзан хяруулж, малгайлан дарж байдаг цасан ширхгүүд магад ариусгадаг байж мэдэх юм. Уншигч таныг энэ түүврээс тэр хариултыг олно гэдэгт итгэж байна.

Их хянган даваанд аравдугаар сард цас дарж өвлийг авч ирдэг. Тэнгэр ч тэр, газар ч тэр цалин цагаан. Мод болоод хүмүүс л энэ нь дээд зүг, энэ нь доод тал гэдгийг ялгахын тулд тэдний тунд оршиж байгаа мэт.

3. Ма Жиан - Хэлээ гарга

Өдгөө цагийн нөлөө бүхий хятад зохиолчдын нэг Ма Жиан өнгөрсөн зууны сүүлээр Түвэдийн нутагт аялахдаа төрсөн мэдрэмж, олж авсан мэдээлэлдээ тулгуурлан цуврал өгүүллэгүүд бичиж, нийтлүүлсэн нь хожмоо зохиол бүтээлээ эх орондоо хэвлүүлэх эрхгүй болоход хүргэжээ. 1987 онд “Хэлээ гарга” (Stick Out Your Tongue) нэрээр АНУ-д хэвлэгдсэн тэдгээр өгүүллэг уншигч таны гарт байна. “Хэлээ гарга” номоос Түвэд орон, тэндхийн хүн зон, итгэл бишрэлийг харж буй хятад хүний өнцгийг бус харин Түвэдүүд БНХАУ-ын бүрэлдэхүүнд хүчээр орсноор амьдралд нь ямар өөрчлөлт гарсныг унших болно.

4. Психоанализ

Сэтгэл судлалын шинжлэх ухааны үндсэн урсгал болох психоанализ нь зөвхөн далд ухамсрын тухай өгүүлэхээс гадна хүний зүүд нойрны амьдрал, хүүхэд насны зөрчил, айдас түгшүүр, бэлгийн амьдрал, соёл иргэншил, нууц дурсамж зэрэг бидний хараахан ухамсарлаж мэддэггүй боловч маш чухал сэдвүүдийг хөндсөн байдаг билээ. Уншигч та бүхэн нэрт сэтгэлзүйч Зигмунд Фройдын "Психоанализ"-д тавтай морилно уу.

5. Алекс Михаэлидес - Хэлгүй өвчтөн 

"Хэлгүй өвчтөн" бол гэмт хэрэг, үл тайлагдах нууцад дурлагсдын хорхойг гижигдсэн сэтгэл зүйн триллер төрлийн ном юм. Ээдрээтэй үйл явдалтай хэрнээ энгийн шулуухан бичлэгтэй тус ном энэ онд худалдаанд гарсан цагаасаа эхлэн олон улсын янз бүрийн номын жагсаалтыг тэргүүлээд байна. Ялангуяа Америкийн номын зах зээл маш их өрсөлдөөнтэй, триллер номууд тэр дундаас ялгаран гарч, уншигчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авах нь цөөн. Харин тус ном хэвлэгдсэнээсээ ердөө хэдхэн долоо хоногийн дотор Нью-Йорк Таймс сонины Бестселлер жагсаалтыг тэргүүлсэн юм. Түүгээр ч зогсохгүй Брэд Питтийн кино продакшн (Plan B) тус зохиолоор кино хийх эрх авснаа өнгөрөгч 4-р сард мэдээлсэн билээ. Өнөөдрийн байдлаар тус ном дэлхийн 45 улсад хэвлэгдэн гарсан байна.

6. Владимир Набоков - Лолита

20-р зууны сод бүтээлүүдийн нэг "Лолита" шинэчлэгдсэн найруулгатайгаар дахин хэвлэгджээ. Уг номын зохиогч Набоков уран зохиолын нарийн түвэгтэй арга барилаар бичдэг, дүрийнхээ сэтгэл хөдлөлийг гүнзгий задалж гаргадаг, урьдаас таашгүй сэдвийг хөндөж байдгаараа олны анхаарлыг татсан зохиолч юм. Тэрээр “Лолита” романаа туурвиснаар уншигчдын дунд шуугиан дэгдээсэн төдийгүй улмаар энэ зохиолоос сэдэвлэсэн хоёр ч кино дэлгэцнээ гарсан билээ.

7. А.Марал - Зүүдний даяанч

Шинэхэн зохиолчийн ном уншихаар хайж байгаа хүн болгонд зориулж байна. Сэтгэлийн нандин хүүрнэл, бодролууд нь таны зүрхний гүн рүү өнгийж, та энэ номыг уншиж дуусгасны дараа бодолд автан санаа алдахад хүрэх биз ээ.

8. Ж.Нямдорж - Энэ бол Улаанбаатар

Улаанбаатар хотын үүх түүх, онцлогийг мэдэж, хотын соёлтой танилцаарай. Хүүхэд багачууд аливаа зүйлсийг сурахдаа 75%-ийг нь нүдээр харж, 13%-ийг нь сонсож, 6%-ийг нь хүрч мэдэрч, 3%-ийг нь үнэрлэж, 3%-ийг нь амтлах замаар суралцдаг ажээ. Тийм болохоор үр хүүхдүүддээ заавал сонирхуулаарай.

9. Даниел Кээлманн - Дэлхийг хэмжсэн нь

"Дэлхийг хэмжсэн нь" романыг Александер фон Хумбольдтын мэндэлсний 250 жилийн ойг тохиолдуулан уншигчдын хүртээл болгож тус романаас үндэслэсэн Детлев Букийн найруулсан "Measuring the World" (2012) киног мөн Монголын үзэгчдэд хүргэсэн билээ. Германы хамгийн амжилттай яваа залуу зохиолч Даниел Кээлманны тус зохиолд дэлхийг хэмжих ажилд шамдсан хоёр сор эрдэмтний тухай өгүүлдэг. Хэвлэгдсэн даруйдаа Герман улсад л гэхэд 2.3 сая хувь борлогдож, Англи хэл дээрх хувилбар нь олон нийтийн талархлыг хүлээж, шилдэг номын жагсаалтуудыг тэргүүлсэн юм.

10. Клэйр Норт - Touch

Кеплер хүрэхийн төдийд хүссэн хүнийхээ биед, хүссэн амьдралдаа шилжин орж, нэг хором, нэг өдөр, бүр хэдэн жилээр ч амьдардаг. Түүний дараагийн бай та ч байж болно. Харри Августын эхний 15 амьдрал номын зохиолч Клэйр Нортын ээлжит нэгэн бүтээл.

холбоотой мэдээ
1
2019.10.15
Онцлох: 10-р сард үзэх кино, сонсох дуу, унших ном
2
2019.10.04
Үнэтэй зүйлийг "үнэгүй" ашиглах боломж олгодог 15 сайт, аппликэйшн
3
2019.10.01
Хогвартсын "Слитерн" тэнхимд хуваарилагдсан хүнтэй сайн найзууд болох 5 шалтгаан
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.