Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Санал болгох: IMDb-гийн өндөр үнэлгээтэй 15 солонгос кино


Өмнөд Солонгос улс олон ангит киноноос гадна нэг ангит бүрэн хэмжээний кинонуудаараа ихээхэн алдартай билээ. Тиймээс энэ удаа бид та бүхэнд IMDb-гийн өндөр үнэлгээтэй 15 бүрэн хэмжээний киног хүргэж байна.

1. Oldboy 

2004 оны Каннын кино наадмаас Гран-при шагналыг хүртсэн энэхүү кинонд эхнэрийнхээ үхэлд хилсээр гүтгэгдэн 15 жил шоронд суусан залуугийн тухай гардаг. Шоронгоос гармагцаа эхнэрийг нь алж, амьдралыг нь бусниулсан хүмүүсийг олж, өшөөгөө авахаар шийддэг. Японы алдартай манганаас сэдэвлэгдсэн уг бүтээл кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг авсан юм.

2. Memories of Murder

Өмнөд Солонгос улсад гарч байсан хамгийн аймшигтай цуврал аллагаас сэдэвлэгдэн бүтээгдсэн уг кинонд нэгэн жижиг хотод 1986-1991 оны хооронд арав гаруй эмэгтэйг алсан хэрцгий цуврал алуурчныг хайх хоёр цагдаагийн ажилтныг харуулдаг. Өнөөг хүртэл алуурчин нь олдоогүй бөгөөд хамгийн нууцлаг хэргүүдийн нэг хэвээр үлдсэн юм.

3. Snowpiercer

"Snowpiercer" шинжлэх ухааны уран зөгнөлт кино нь Францын "Le Transperceneige" гэх зохиолоос сэдэвлэгджээ. Киноны гол дүрд Крис Эванс, Тильда Суинтон, Жейми Белл зэрэг Холливудийн жүжигчид тоглосон бөгөөд орчин үеийн нийгмийн аж байдлыг их өвөрмөц байдлаар харуулсан юм. Дэлхийн цаг агаарын байдал огцом өөрчлөгдөж, мөсөн давхаргатай болсноор амьд үлдсэн цөөн хэдэн хүн галт тэргэнд хоргодох болно. Гэвч энэ галт тэрэг дотор ч нийгмийн ялгаварлал, баян ядуугийн ялгаа гарсаар байх болно.

4. The Wailing

Жижигхэн тосгонд нэгэн үл таних хүн ирсний дараа тэр тосгонд аймшигтай тахал гарна. Цагдаа болон эмнэлгийнхэн яах учраа олохгүй байтал нэгэн цагдаагийн ажилтны охин халдвар авснаар энэ бүхний учрыг олохоор шийднэ. Солонгосын аймшгийн кинонууд дунд хамгийн өндөр үнэлгээ авсан бүтээл ажээ.

5. The Handmaiden

Маш өвөрмөц хийцтэй уг кино үзэгчдэд хайр дурлалын арай өөр түүхийг харуулж чадсан юм. Нэгэн хулгайч охин Японы чинээлэг гаралтай эмэгтэйн гэрт үйлчлэгчээр ажилд ордог. Түүний гол зорилго нь эд хөрөнгийг нь бага багаар өөрийн болгох байсан ч эзэгтэй болон үйлчлэгчийн хоорондох харилцаа илүү дотно болсноор тэдний хачирхалтай бөгөөд өвөрмөц харилцаа эхэлнэ.

6. I Saw the Devil 

Хэрцгий цуврал алуурчны гарт хайртай бүсгүйгээ алдсан залуу алуурчныг олж, эхнэрийнхээ өшөөг авахаар шийднэ. Уг кинонд олон алдартай жүжигчид нэг дор тоглосон бөгөөд нээлтээ хийсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьж, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

7. Mother

Эхийн хайр агуу гэдгийг арай өөр өнцгөөс харуулсан энэхүү киног үзэхийг санал болгож байна. Уг кинонд сэтгэцийн өвчтэй хүүтэйгээ амьдардаг ганц бие хөгшин ээжийн талаар өгүүлнэ. Нэг өдөр хүү согтуу явж байхдаа тосгоныхоо сурагч охинтой таарна. Харин тэр охин маргааш нь үхсэн байдалтай олдсоноор хүүг гэмт хэрэгт сэжиглэн баривчилж, хөгшин ээж хүүгийнхээ төлөө энэ учир битүүлэг хэргийг өөрөө мөрдөж эхэлнэ.

8. Lady Vengeance 

Хилс хэрэгт гүтгэгдэж 13 жил шоронд суусан эмэгтэйн амьдралыг өгүүлнэ. Шоронд байх үед охиныг нь өөр хүнд үрчлүүлж, түүний гэх бүхнийг үгүй хийснийг мэдээд тэр эмэгтэй өшөөгөө авахаар шийдэж буйг харуулдаг энэхүү кинонд эмэгтэй хүнээс ямар их тэсвэр тэвчээр, эр зориг гарч болдгийг харуулж чадсан юм.

9. Bedevilled 

Гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг дээд зэргээр хөндсөн энэхүү кино таны зүрх сэтгэлд хүрч чадна гэдэгт итгээрэй. Залуу бүсгүй нэгэн эмэгтэйн үхлийн гэрч болсон ч асуудлаас хол байхын тулд чимээгүй өнгөрч, өөрийн төрсөн газар луу амрахаар явна. Харин түүний амьдарч байсан арал дээр амьдрал бүр ч илүү аймшигтай байх бөгөөд тэр эмэгтэй юуг харж, юуг мэдэрсэн болоод Сөүлд ирээд гэрчийн мэдүүлгийг өгөхөөр зориг гаргав?

10. A Tale of Two Sisters

Ээжийгээ нас барснаас хойш урт хугацааны сэтгэцийн эмчилгээ хийлгэсэн эгч дүү хоёр гэртээ ирэхэд тэднийг шинэхэн ээж нь хүлээж байдаг. Хойд эх нь тэднийг байнга дарамтлах бөгөөд тэд үүнийг дахин тэвчихгүй гэж шийдсэнээс хойш тэдний гэрт хачирхалтай зүйлс тохиолдоно.

11. Sympathy for Mr.Vengeance

Энэхүү кино нь "Oldboy" киноны найруулагчийн өш хонзонгийн трилоги бүтээлийн анхны бүтээл бөгөөд 2 дахь бүтээл нь "Oldboy", 3 дахь нь "Sympathy for Lady Vengeance" кино юм. Сонсголын бэрхшээлтэй залуу ажлаасаа халагдаж, яаралтай хагалгаанд орох шаардлагатай эгчийнхээ төлөө баян айлын охиныг хулгайлж мөнгө олохыг оролдоно. Гэвч байдал буруугаар эргэж, санаанд оромгүй зүйлс болно.

12. The Host

Америкийн цэргийн эмч нар туршилт хийсэн хортой химийн бодисуудаа Өмнөд Солонгосын Хан мөрөн лүү асгана. Үүний улмаас хэдэн жилийн дараа мутацид орсон аймшигтай амьтан эргийн оршин суугчид руу халдаж, аюул учруулж эхэлдэг. Уг бүтээл нь дан ганц зэрлэг араатны тухай биш гэдгийг та үзсэнийхээ дараа ойлгох болно.

13. Train to Busan

Мэдээж "Бусан хүрэх галт тэрэг" киног яаж мартах билээ. Дан ганц Солонгос гэлтгүй Ази болон Европын маш олон улсад амжилт олсон энэхүү бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Эцгийн хайр ямар агуу болохыг илүү адал явдалтай, шинэлэг байдлаар гаргаж ирсэн шинэ үеийн зомбитой кино. Галт тэргэнд учир битүүлэг халдвар авсан эмэгтэй орж ирсний улмаас хүн бүр аюулд орно. Харин гадаах ертөнц тэр аяараа тэрхүү үл мэдэгдэх халдварт өртсөн байна. 

14. War of the Arrows

Манж Чин гүрэн Солонгосыг эзлэн түрэмгийлж байх үе. Солонгосын хамгийн шилдэг харваачийн төрсөн дүүг манж цэргүүд олзлон авч явснаар үйл явдал эхэлнэ. Манжийн цэргүүд хэдэн зуугаар тоологдох ч тэдний эсрэг хосгүй мэргэн харваач хэрхэн тулалдаж, дүүгээ аврахын төлөө тэмцэхийг харуулах гайхалтай түүхэн кино юм.

15. Voice of a Murderer 

1991 онд гарсан нууцлаг гэмт хэргээс сэдэвлэгдсэн энэхүү кино маш их амжилт олсон. 8 настай хүүг хулгайлж, гэрийнхнээс нь их хэмжээний мөнгө нэхэж утсаар ярих гэмт хэрэгтний тухай гарна. Дуу хоолойгоо өөрчлөн ярих энэ гэмт хэрэгтэн хүссэн мөнгөө авсан ч хүүг сулласангүй. Хулгайлагдсанаас хойш 44 хоногийн дараа хүүгийн цогцос олдсон юм. Хамгийн харгис нь хүү хулгайлагдсаныхаа маргааш өдөр нь алуулсан гэх дүгнэлт гарах бөгөөд алуурчин хүүг алчихсан хэрнээ мөнгө нэхсээр байсан байв. Алуурчин өнөөдрийг хүртэл олдоогүй.

Бэлтгэсэн С.Содбилгүүн

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
14 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
14 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
3
4
0
0
1
4
9

Сэтгэгдэл бичих (10)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2020.01.04 64.119.19.152

oldboy-n tailbar hudlaa baina., arai2 ene sodbilguun gej hun

0 Хариулах


Зочин 2019.12.07 121.163.158.76

2 dahi kinonii aluurchin oldson

0 Хариулах


Zochin 2019.11.30 202.9.46.7

Along with the gods:two world's,last 49 days bas neleen ondor vnelgeetei sanagdah yum

0 Хариулах


Yio 2019.11.30 64.119.19.223

iim tng ym hen bicdeg bna old boy edr shal hudlaa shorond orood bariad edr tgdegku ym uldsenin unshsancku ehnih shal hudlaa bhd medeelelee unen zuv oruul ene balaiga ustga!

2 Хариулах


Zochin 2019.11.30 202.9.40.6

Hudlaa bichsen bn 명랑, bas 신세계 uur olon kino oroogui bn ih deer ueiin medee olood teriigee oruulchij ene bichegch

0 Хариулах


Зочин 2019.11.29 182.160.32.158

Шал түүхий мэдээлэл байна кино анхлан сонирхож буй хүмүүст буруу мэдээлэл өгнө шүү. Содбилгүүн энэ зүйлээ шинэчэл эсвэл редакц устга. Memories of Murder хэрэгтэн энэ жил олдсон байгаа өнөөөг хүртэл олдоогүй биш

0 Хариулах


Зочин 2019.11.29 202.170.80.25

tiim shuu

0 Хариулах


Зочин 2019.11.29 45.117.32.3

the handmaiden bas yasan hudla tailbartai bainaa, ene meniigee hyanaachee yamar hariutslagagui yum be

1 Хариулах


Зочин 2019.11.29 45.117.32.3

huushee oldboyiig yostoi hudlaa tailbartai hiisen bainadaa, shorond bish buudliin uruund horigddog shuudee

0 Хариулах


Зочин 2019.11.29 202.9.46.21

Parasite?

0 Хариулах


Зочин 2019.11.29 202.126.89.53

hrin baisangui

0 Хариулах


matilda 2019.08.07 156.0.212.9

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: [email protected] wathsapp: 0022 995 414 913

1 Хариулах


Зочин 2019.08.13 202.55.191.130

Иймэрхүү луйварын хэргийг ЦЕГ IP хаягаар шалгаж мөрдөн байцаах ажлаа эхлүүлсэн байгаа гэсэээн.

0 Хариулах