Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Санал болгох: Өсвөр насныхан үзэхэд тохиромжтой хуучны 7 кино


Хуучны гэсэн тодотголтой юм бүхэн нэг л онцгой байдаг шүү дээ. Тэгвэл танд хүмүүсийн тэр бүр үзэж байгаагүй хуучны онцгой кинонуудыг санал болгож байна. 

1. The Breakfast Club (1985)

Өөр өөрсдийн гэсэн хэв маягтай таван сурагч сургууль дээрээ бямба гарагийн хорионд оржээ. Тэд ахлах сургуулийн хэвшмэл ойлголтын тухай санал бодлоо хуваалцаж, түүнчлэн бие биенийхээ тухай илүү ихийг олж мэдэн, цагийг хөгжилтэй өнгөрүүлж буй тухай гарах болно.

2. Sixteen Candles (1984)

Тус кинонд Сэм гэх охины 16 насны төрсөн өдрөөр түүнд тохиолдсон явдлыг өгүүлнэ. Түүний гэр бүлийнхэн эгчийнх нь хуримнаас болж төрсөн өдрийг нь ор тас мартаж орхисноор үйл явдал эхэлнэ. Энэ мэдээж түүнд тохиож болох хамгийн муухай зүйлсийн нэг. Гэсэн ч түүний төрсөн өдрийн төгсгөл сайхан байх болно. 


3. Ferris Bueller's Day Off (1986)

Үргэлж ямар нэгэн шалтаг гаргаж хичээл таслахдаа чадварлаг Феррис Буэллерийн тухай тус кинонд өгүүлэх болно. Тэрбээр тун удахгүй сургуулиа төгсөх учир сүүлчийн удаа өвдсөн мэт дүр эсгэн хичээлээ тасалж, Чикаго хотын нэг өдрийн аялал өрнүүлэх боловч түүний эцэг, эх болон сургуулийнх нь захирал түүнийг худал жүжиглэсэн болохыг олж мэднэ.

4. Say Anything (1989)

Анхны хайрын тухай өгүүлсэн уг кинонд Ллойд ахлах сургуулийнхаа хамгийн үзэсгэлэнтэй охин Дианыг өөртөө татахыг хичээдэг. Түүний хичээл зүтгэл ч талаар болсонгүй Дианы өөрийн эрхгүй Ллойдод татагдан тэд болзож эхлэх боловч түүний эцэг нь энэ бүхнийг эсэргүүцнэ. Тэд хамтдаа бүхнийг давахын тулд илүү их хичээх шаардлагатай болно. 

5. Toy Soldiers (1991)

Террористууд нэгэн ахлах сургуульд нэвтрэн гэнэтийн дайралт хийж, сургуулийн хяналтыг гартаа авна. Харин тус сургуулийн үргэлж асуудал тарьж, хэрэгт орооцолдож явдаг хөвгүүд тэрхүү террористуудын эсрэг тэмцэж буй үйл явдал уг кинонд гарах болно. 

6. Career Opportunities (1991)

Жирийн нэгэн айлын хүү Жим болон баян чинээлэг айлын гоёмсог охин Жоси хоёрын дунд өрнөх үйл явдлыг уг кинонд харуулах болно. Жим нэгэн томоохон дэлгүүрт шөнийн ээлжийн цэвэрлэгчээр ажиллах бөгөөд уг дэлгүүрт Жоси үйллүүлэхээр орж ирэх үед санамсаргүй байдлаар тэд гаднаасаа түгжигдэнэ.

7. Just My Luck (2006)

Эшли Олбрайт бол эргэн тойрны хүмүүстээ азтай гэдгээрээ алдартай мөн ажилладаг агентлагтаа амжилттай яваа бүсгүй. Харин Жейк Хардин бол "McFly" хэмээх рок хамтлагийн менежер бөгөөд хэн хүнээс илүү азгүй нэгэн. Тэрбээр шоу бизнесмэн Дэймон Филлипстэй хамтарч ажиллахыг маш их хүсдэг боловч өөрийн азгүйгээс болж бүтэлгүйтсээр байх болно. Гэвч нэгэн өдөр Эшлигийн зохиож буй багт наадамт үдэшлэгийн үеэр хачирхалтай зүйл тохиолдох болно. 

 Бэлтгэсэн: С. Мөнхзул


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
1 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
2 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.