Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сар шинийн гоёл: Шангри-ла Төвийн онцлох брэндүүд

Чанар, өнгө дизайны төгс илэрхийлэл болсон үндэсний брэндүүд тэргүүтэй сар шинийн гоёлууд


“Говь”, “Гоёо”, “Зосон” зэрэг чанар, өнгө дизайны төгс илэрхийлэл болсон үндэсний брэндүүд тэргүүтэй Сар шинийн гоёлыг танилцуулж байна. Мөн ёслол хүндэтгэлд нийцэх үнэт эдлэлүүдийг эндээс хараарай. 

Өв соёлоо дээдэлж, үндэсний хувцсаараа гангардаг сар шинийн баяраар “Гоёо” брэндийн шинэ загваруудаас сонголтоо хийгээрэй. Дээл худалдан авсан хэрэглэгч бүрт ноолууран шааль бэлэглэж байгаа юм байна. 

“Говь” брэнд тал нутгийн тансаг ноолуураар урласан үндэсний дээлийг санал болгож байна. Мөн дээл худалдан авсан хэрэглэгч бүрт 50,000 төгрөгийн бэлгийн карт бэлэглэж байгаа аж.

Монгол дизайнеруудын ур ухаан шингэсэн өөр нэг брэнд бол “Ивээл”. Тод өнгөнд дурладаг бүсгүйчүүд “Ивээл”-ийн үндэсний дээлнээс сонголтоо хийгээрэй.

Хэрэв та энэ жилийн цагаан сараар дээлнээс өөр хувцас өмсөхөөр зорьж байгаа бол “Зосон” брэндийн уран үйлчид танд зориулж ууж болон хантааз урлажээ. Өдрийн турш олон айлаар зочлоход биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад болохгүй байвал сайхан биш гэж үү?

ЗурагТайлбар


“Michel & Amazonka”-ийн шинэ коллекцид багтсан гоёмсог хатгамалтай хантааз нь зөвхөн баяр ёслолын үеэр ч биш уулзалт, хурал, ажил гээд өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой.

ЗурагТайлбар




Орчин үеийн трэнд загварыг классик хэв маягтай хослуулсан “Pedro” брэндийг ажил хэрэгч, загварлаг залуус ихэвчлэн сонгодог. Тус брэнд 2018 оны загварууддаа  2019.02.18 дуустал 20-50 хувийн хямдрал зарлажээ.

Сингапурын “Charles & Keith” брэндийн өхөөрдөм загвартай охидын кэтийг санал болгож байна. Тус брэнд 2018 оны загварууддаа  2019.01.17-02.18-ийг дуустал 50 хувийн хямдрал зарлажээ.

ЗурагТайлбар


Таны гэр бүл, элгэн садны дунд энэ жил бүл нэмсэн залуу гэр бүл байгаа бол “Carter’s & Oshkosh” брэндийн хүүхдийн хувцаснаас бэлэглэж шинэ хүнийг нь халамжлаарай.

ЗурагТайлбар


Гоёл чимэглэлүүд:

Уламжлалт өнгө төрхийг илтгэсэн “Байгал” брэндийн ээмэг, бугуйвч нь үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдтэй сайхан зохицоно.

ЗурагТайлбар



Дэлхийн шилдэг гурван үнэт эдлэлийн брэндийн нэгт тооцогддог “Pandora”-ийн гар аргаар хийсэн, сэтгэл хөдөлгөм уран нарийн хийцтэй гоёл чимэглэл охид бүсгүйчүүдийн харааг эрхгүй булаадаг.

Орчин үеийн загварын трэнд, өвөрмөц онцгой хэлбэр, дүрс хослосон Данийн алдарт “Dyrberg Kern” брэнд нь бүсгүйчүүдийн дотоод гоо үзэсгэлэнг ил гаргаж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж чаддаг тул баярын гоёлд тань нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Дашрамд дурдахад, тус брэндээс 2019.02.04-ийг дуустал бүх бүтээгдэхүүндээ 10-50 хувийн хямдрал зарласныг дуулгая.

Сингапурын Charles & Keith брэнд нь эрх чөлөөт, өөртөө итгэлтэй бүсгүйчүүдэд зориулж загварлаг бөгөөд боломжийн үнэтэй гутал, цүнх болон гоёл чимэглэл гаргадгаараа онцлог. Charles & Keith брэндийн чамин хийцтэй ээмэг, бөгж сар шинийн гоёлд тань өнгө нэмэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шангри-Ла төвийн хуудаснаас авна уу. 

Гэрэл зурагчин- Б.Долгорсүрэн, З.Энхмөнх 

Иллюстратор- Б.Билгүүн 

Креатив директор- З.Энхмөнх

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
2 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
1
1