Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сарын тэмдгийн тухай баримтат кино Оскарын шагнал хүртлээ

Шилдэг богино хэмжээний баримтат киноны төрөлд “Period. End of Sentence” кино алтан баримлын эзэн болллоо.


Улаанбаатарын цагаар өнөө өглөө болсон 91 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолооос Шилдэг богино хэмжээний баримтат киноны төрөлд “Period. End of Sentence” кино алтан баримлын эзэн болллоо.

Кинонд Энэтхэгийн Хапур дүүрэгт нэгэн төрлийн машин ашиглаж өртөг багатай ариун цэврийн хэрэглэл хийж бусдад ч боломжийн үнээр худалдаж буй эмэгтэйчүүдийн тухай өгүүлдэг. Ингэснээр эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн асуудалд тустай төдийгүй сарын тэмдэгтэй холбоотой Энэтхэгийн уламжлалт цээр, мухар сүсгийг сааруулж буйг харуулна. 

Шагналын тайзнаа киног бүтээсэн Раяка Зэхтабчи, Мелисса Бэртон нар гарч үг хэлсэн юм. Одоо 25 настай Иран-Америк найруулагч Раяка “Би уйлж байна. Энэ миний сарын тэмдэг ирсэн эсэхтэй ямар ч хамаагүй шүү! Гэхдээ сарын тэмдгийн тухай кино Оскар авч байгаад итгэж чадахгүй нь ээ” гэв. Түүнчлэн тэд сарын тэмдгийн тухай дэлхий даяар аль ч соёлд нээлттэй ярилцах ёстойг онцлов. Сарын тэмдэг буюу “period” гэдэг нь англи хэлэнд цэг гэсэн утгийг илэрхийлдэг. Тиймээс “period” нь өгүүлбэрийг төгсгөх учиртай болохоос охидын боловсролын хязгаар байх ёсгүй гэж продюсер Бэртон хэллээ. 

“Time” сэтгүүлд мэдээлснээр өртөг багатай дээрх машиныг Энэтхэгийн тосгонд суурилуулснаар ойролцоо 40 суурины эмэгтэйчүүд ариун цэврийн хэрэглэлийг боломжийн үнээр хэрэглэх боломжтой болжээ. Мөн саяхан хоёр дахийг нь Судна тосгонд суурилуулсан байна. 

Судалгаагаар Энэтхэгт охидын 20 хувь нь бэлгийн бойжилтын насанд хүрмэгцээ сургуулиа орхидог нь сарын тэмдгийн тухай уламжлалт ойлголт болон ариун цэврийн хэрэглэлийн хүртээмжтэй яах аргагүй холбоотой юм. Түүнчлэн Энэтхэг эмэгтэйчүүдийн 88 хувь нь ариун цэврийн хэрэглэлийг гэрийн нөхцөлд хийсэн янз бүрийн “бүтээгдэхүүнээр” орлуулдаг байна.

“Netflix”-ийн эмэгтэйчүүдийн сэдэвт уг бүтээлийг “бүдүүлэг”, “бохир” гэх үндэслэлээр саналаа өгөхгүй гэж Америкийн кино академийн шүүгчдийн бүрэлдүүхэн дэх зарим хүн мэдэгдэж байв. Гэвч “Black Sheep”, “End Game”, “Lifeboat”, “A Night at the Garden” кинотой өрсөлдөж “Period. End of Sentence” шилдгээр шалгарч олны талархлыг хүлээв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
0
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.25 103.57.95.131

mundag

0 Хариулах