Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Саудын Араб: Гэрлэлт цуцалсан мэдээллийг мессежээр илгээдэг болжээ

Учир нь, гэрлэлтийн талаарх мэдээллээ нууцлах, эхнэртээ хэлэлгүйгээр цуцлуулах явдал тус улсад ихээхэн гардаг байна.


Саудын Арабын эмэгтэйчүүдэд гэрлэлт цуцалсан талаарх мэдээллийг мессежээр илгээдэг болжээ. Учир нь, гэрлэлтийн талаарх мэдээллээ нууцлах, эхнэртээ хэлэлгүйгээр гэрлэлтээ цуцлуулах явдал тус улсад ихээхэн гардаг байна. Тийм учраас мэдээллийг эмэгтэйд өөрт нь мессежээр илгээх хэлбэрийг сонгосон гэж тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгджээ. 

Түүнчлэн Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохамед бин Салман “Vision 2030” хөтөлбөрийг санаачилсан бөгөөд үүндээ дижитал шилжилтийг нэвтрүүлэх болно гэсний эхний алхмуудын нэг нь энэ гэв. Бүсгүйчүүд мессежээр гэр бүл цуцлалтын гэрчилгээний дугаар, шүүхийн тогтоол болон тэдгээрийг хаанаас, хэрхэн очиж авах зэрэг мэдээллээ хүлээж авах боломжтой болсон гэв. 

Саудын эмэгтэйчүүдийн зарим эрх одоог хүртэл хязгаарлагдмал байгаа юм. Тухайлбал: 

  • Пасспорт авах 
  • Гадаадад аялах 
  • Гэрлэх 
  • Банкны данс нээлгэх 
  • Бизнес эхлүүлэх 
  • Зарим мэс засал хийлгэх. Энэ бүхэн нь Саудын Арабыг хүйсийн тэгш байдлаар хамгийн их ялгаварлалтай улсын нэгд тооцогдоход нөлөөлдөг.

Эх сурвалж: CNN

холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Өнөөдөр Улаанхуаранд автобус шатжээ
2
3 өдрийн өмнө
Сүм хийд, говь цөл: дахин дахин аялмаар Монгол орон
3
3 өдрийн өмнө
Энэ сарын 30-нд агаарын бохирдолтой холбоотой ерөнхий сонсгол болно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Х.Хүслэн: Би хөгжимд зориулсан цаг хугацаандаа дурласан | Гоц хүүхдүүд
2
3 өдрийн өмнө
Өнөөдөр Улаанхуаранд автобус шатжээ
3
3 өдрийн өмнө
Монголын зовлон Улаанбаатарт юуны хамаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.