Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

С.Батцэцэг, Э.Бэхбаяр, Т.Тулга нар өрсөлдөгчөө илүүрхэн яллаа


"Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар өнөөдөр барилдана. 

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр тэгшитгэх барилдаанд Тажикстаны бөх Мухамад Икромовтой  барилдаж 8:6-ын харьцаатай, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд С.Батцэцэг эхний тойрогт Узбекистаны Нилуфар Гадаеватай таарч 25 секундэд цэвэр яллаа.

Тэрбээр дараагийн тойрогт 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын наадмын аварга Латвийн Анастасия Григорьеватай барилдана.

Харин эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга Беларусын якут бөх Ньюргун Скрябинтай эхний тойрогт барилдлаа. Түүний барилдаж буй хэсэгт дэлхийн шилдгүүдийн нэг Энэтхэгийн Бажранг Пуния, Казахстаны  Даулет Ниязбеков нар барилдаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
2
17 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
3
19 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
санал болгох
1
15 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.