Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Сэргэлэн охин Ян Сун" киноны тухай мартаж болохгүй 8 сонирхолтой баримт


Энэ киног санаж байгаа хэр олон хүн байна? Жан Нара гэх жүжигчнийг бид энэ үеэс л мэдэж эхэлсэн гэхэд болно шүү дээ. Та бүхэн энэ кинонд ямар үйл явдал гардаг болон юу өгүүлдэг зэргийг санахгүй байгаа бол бас дахиж үзэхийг хүсэж байвал энэ нийтлэлийг дуустал нь уншаарай.

1. Тус цуврал нийт 16 ангитай бөгөөд тэртээ 2002 оны гуравдугаар сарын 13-нд эхний анги нь цацагдаж байжээ. Одоогоос яг 17 жилийн өмнө гэсэн үг.

2. Тайваний хийсэн хувилбар болох "Sunshine Angel" гэж кино байдаг. Энэ киноноос санаа аван 2011 онд бүтээсэн. Түүгээр ч зогсохгүй Индонез улс бас "I Love You, Boss!" гэдэг нэртэйгээр мөн дахин хийж гаргаж байжээ.

3. Тус кинонд Рю Су-ён, Жан Нара, Чан Хёг нар гол дүр бүтээдэг. Солонгосын алдартай жүжигчид шүү! 

4. Жан Нара одоо 38 нас хүрэх гэж байгаа бөгөөд хамгийн гайхмаар нь өмнөхөөсөө ч залуухан харагдсаар. Хэн ч түүнийг 40 нас хүрэх гэж байгаа гэж хэлэхээргүй!  

Саяхан орсон түүний бичлэг:

5. Киноны ерөнхий үйл явдал бол Жан Нара их гэгээн, гэнэн цайлган хүн бөгөөд аавынхаа бизнесийг өвлөн авах омголон залууг хэрхэн бага багаар өөрчилж буй тухай юм. Маш сайн бичигдсэн, их гэгээлэг драма.

6. Дуу нь одоо болтол хүмүүсийн чихэнд сонсогдсоор. Ая нь энэ тэнд явж байвал өөрийн эрхгүй аманд ороод ирнэ гээч.

Бас кино эхлэх үеийн энэ бичлэг их хөөрхөн!

7. Солонгос кино сонирхогчдын маш сайн мэддэг mydramalist сайтаас тус киног их сайн үнэлсэн байдаг бөгөөд хүмүүс "Кино зохиол энгийн санагдаж болох ч үйл явдал, өгүүлэмж, дуу нь хүртэл маш сонирхолтой" хэмээсэн байна.

Энэ киноны тухай муу сэтгэгдэл байвал би лав уурлах байлаа.

8. Тус киноны гавьяа шагналуудыг дурдах юм бол нэлээн урт болох байх. Жүжигчин Рю Су-ён энэ киногоороо гарч ирж байсан бөгөөд Шинэ од шагналыг хүртэж, оны шилдэг 10 одоор Жан Нара, Чан Хёг нар тодорч байв. Мөн Жан Нара 2003 онд уг киногоороо телевизийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж байсан юм.

Энэ хөөрхөн киног та дахиж үзээд инээмээр байвал ЮНИВИШН-д шинээр нэмэгдсэн “ХИТ ЦУВРАЛ” кино багцаас үзэхийг санал болгож байна. Уг киноны бас нэг чухал зүйл нь одоогийн олон ангит кинонууд дээр гардаг шиг аймшигтай өшөө хонзон, хэрүүл шуугиан байхгүй. Яах вэ жаахан драма байгаа л даа, гэхдээ л хавьгүй хөгжилтэй бас маш сайн хийгдсэн кино шүү.     

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
16
1
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

kk 2019.03.17 103.212.116.67

ter buun uzen yadalt heruultei kinonii orond gargaachee pls

0 Хариулах


Зочин 2019.03.14 64.119.24.65

хөөрхөн кино шүү

0 Хариулах