Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сэтгэл гутралд өртөх магадлалыг тооцоолдог төхөөрөмж зохион бүтээжээ


Эрдэмтэд 15 настай 2192 бразил хүүхдийн судалгаанд тулгуурлан өсвөр үеийнхний сэтгэл гутралд өртөх магадлалыг урьдчилан тооцоолжээ. Ингэхдээ сэтгэл гутралд өртөхөд нөлөөлдөг 11 хүчин зүйлийг харьцуулан үзэж, тухайн хүүхэд 18 нас хүрэхдээ сэтгэл гутралд өртөх магадлал хэдэн хувь байгааг гаргаж ирсэн байна. Тооцоолол гаргахдаа дараах хүчин зүйлсийг харгалзан үзжээ. Үүнд:

  • Биологийн хүйс
  • Арьсны өнгө
  • Мансууруулах бодисын хэрэглээ
  • Сургууль дээрх алдаа дутагдал, бүтэлгүйтэл
  • Нийгмээс тусгаарлагдсан байдал
  • Зодоонд орооцолдож байсан эсэх
  • Эцэг, эхтэйгээ харилцах байдал
  • Эцэг эхийн хоорондын харилцаа 
  • Багад нь хэн нэгэн бус харьцаж байсан эсэх
  • Гэрээсээ зугтаж байсан эсэх багтжээ.

Эдгээр хүчин зүйлс нь юун түрүүнд өсвөр насныхны сэтгэлзүйн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг, нөгөөтэйгүүр энэ мэдээллийг цуглуулахад хялбар байдаг учраас тооцоолол гаргахдаа ашигласан гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг болох Лондоны Кингс коллежийн доктор Валериа Монделли ярьжээ. Судалгааны баг дээрх аргачлалд тулгуурлан сэтгэл гутралд өртөх магадлалыг тооцоолдог төхөөрөмж зохион бүтээж, Их Британийн 12 настай 1144 хүүхэд, Шинэ Зеланд 15 настай 739 хүүхдэд сорил явуулсан байна. Гэвч хангалттай мэдээлэл цуглуулж чадаагүйн улмаас өмнөх судалгаатай адил өндөр үр дүнтэй байж чадаагүй гэжээ. 

Дээрх судалгаа нь "Өсвөр насныхны сэтгэл гутралыг эрт илрүүлэх нь" (IDEA) нэртэй олон улсын томоохон төслийн нэг хэсэг бөгөөд Англи, Бразилын эрдэмтэд Их Британи, Бразил, Нигери, Непал улсаас цуглуулсан мэдээлэлд тулгуурлан дэлхий нийтийн хэмжээнд өсвөр насныхны сэтгэл гутралыг урьдчилан тооцоолох, нөлөөлөгч хүчин зүйлсийг гаргаж ирэх зорилготой юм. 

Дашрамд дурдахад, Их Британид насанд хүрэгчдийн 17 хувь нь, АНУ-д 20 хувь нь сэтгэл гутрал, сэтгэл түгшлийн улмаас шаналж байна гэжээ.

Холбоотой нийтлэл: Инээмсэглэлийн цаана нуугдсан сэтгэл гутрал ба түүний шинж тэмдгүүд

Эх сурвалж: Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.