Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

СЭЗИС-ийн Тасралтгүй боловсролын төв нээлтээ хийлээ


Энтерпренёр их сургууль болох стратеги зорилтынхоо хүрээнд 95 жилийн түүхтэй Санхүү Эдийн засгийн их сургууль Платформд суурилсан боловсролын нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх, дижитал шилжилтэд манлайлах боловсон хүчнийг төрүүлэх  зорилготойгоор  "Тасралтгүй боловсролын төв"-ийг энэ сарын 04-ний өдөр  албан ёсоор нээлээ.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаа СЭЗИС-ийн Ректор Б.Мөнхбаяр нээж үг хэлснээр эхэлсэн бөгөөд БСШУЯ, Монгол банк, AmCham Mongolia, АНУ-ын Элчин Сайдын яам зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Тэдгээрээс өнөөдрийн нээлтийн ёслолын үеэр "Тасралтгүй боловсролын төв" нь Эрдэнэс Тавантолгой, Зээлийн Батлан Даалтын сан, "МИГ" даатгалтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Техник, технологийн хөгжлийг даган дэлхийн улс орнууд дижитал хөгжилд хөл нийлүүлэн алхаж байна. Тухайлбал, БНХАУ, Сингапур зэрэг Азийн орнууд сургуулийн өмнөх боловсролын системд роботуудыг нэвтрүүлэн, туршихын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн форумаас 2030 он гэхэд нийт ажлын байрны 50 хувь нь үгүй болно гэдгийг зарласан удаатай. Энэ мэтчилэн өөрчлөгдөн шинэчлэгдэж буй өнөө үед бидний эзэмшсэн мэдлэг гурван жилийн дотор байтугай гурав хоногийн дотор хуучирч байгааг судлаачид онцлох болов. Иймээс хувь хүн, байгууллага зах зээлд тэсч үлдэхийн тулд тасралтгүй хөгжиж, өөрчлөлтөд бэлэн байж, түүнд дасан зохицож, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Үүний нэг гарц нь "Тасралтгүй боловсролын төв" юм.

ЗурагТайлбар








Тус Тасралтгүй Боловсролын Төв нь өөрийн алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд улирал тутам бизнесийн тухайн нэг салбарын онцлох чиг хандлага, технологийн хөгжлийг танилцуулж, оролцогч талуудын шилдэг туршлагыг хуваалцах, бүтээлч сүлжээг бий болгох арга хэмжээ болох UFE EXECUTIVE PLATFORM, гадаадад хийх танилцах аялал, EXTRAPRENEUR болон ENTERPRENEURSHIP хөтөлбөр, СЭЗИС-ийн ийн Мастер болон Бакалаврын зэрэг олгох шаталсан болон хамтарсан хөтөлбөрүүд хийгээд бусад захиалгат сургалт, зөвлөх үйлчилгээг харилцагч нартаа санал болгож байгаа юм байна.


Тасралтгүй боловсролын төвөөс ойрын хугацаанд зохион байгуулах гэж буй арга хэмжээг дурдвал,  “Санхүүжилт босгох стратеги” сэдэвт UFE EXECUTIVE PLATFORM-ыг “Corporate Convention Center”-т  2019 оны аравдугаар сарын 14-ний өдөр болох юм байна. Энэхүү арга хэмжээнд дээрх сэдвийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүд ирж сонирхолтой лекц уншихаас гадна макро болон микро түвшинд панел хэлэлцүүлгүүд болох ажээ. Мөн энэ арга хэмжээний үеэр гарааны бизнес эрхлэгчид шаркуудад бизнесийн төслөө танилцуулж, хөрөнгө босгох боломжийг олгож байгаагаараа онцлог болох юм байна.




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.