Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шахмал түлшний түгээлт, тээвэрлэлтийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулна


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, урамшууллын гэрээ байгуулж ажиллах тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав.


Тэрбээр “Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хэрэглээг сар бүрээр нь авч үзвэл есдүгээр сард 5 хувь, аравдугаар сард 32 хувь, арваннэгдүгээр сард 29 хувь нь бөөндөж авдаг бол гэр хорооллын айл өрхүүдийн 21 хувь нь сарын хэрэглээндээ тохируулан жижиглэнгээр худалдан авалтыг хийдэг. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын сүлжээ буюу борлуулалтын цэгийг “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлш нөөцлөх агуулах, байршил, санхүүгийн чадамж зэргийг харгалзан үзэж эцэслэн гэрээ байгуулах бөгөөд нийслэлийн зүгээс дээрх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Сайжруулсан түлш борлуулах иргэн, аж ахуйн нэгж байгууллагын судалгааг “Тавантолгой түлш” ХХК, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран гаргаж, борлуулалтын цэгүүдтэй “Тавантолгой түлш” ХХК гэрээ байгуулна. Сайжруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг ханган түлшний нэг тонн тутамд олгох урамшууллын асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж байна” гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Байгуулагдах ажлын хэсэг наймдугаар сарын 1-ний дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаа зохион байгуул. Ажлын төлөвлөгөөгөө гаргаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хариуцлагатай хийх хэрэгтэй. Мөн иргэд, олон нийтийг сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, нийлүүлэлтийн талаарх үнэн бодит мэдээллээр хангах ажлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран зохион байгуулж ажилла” хэмээлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, захирамжийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
16 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.