Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шангри-Ла Төвийн онцлох бэлгийн багцууд


Зочдод бэлэг сонгох цаг хугацаа шаардсан ажлыг тань хөнгөвчилж Шангри-Ла дахь олон улсын болон үндэсний брэндийн дэлгүүрүүд бэлгийн багцаа дэлгэжээ. Брэнд тус бүр урамшуулал зарласныг дуулгахад таатай байна. Хайртай дотны хүмүүс болон зочиддоо барихад хамгийн тохиромжтой бэлгийн багцуудыг багтаалаа. Мөн гоо сайхандаа онцгой анхаардаг хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх бэлгүүдийг бид тусгайлан сонгов.

“Хөсөг” брэнд үндэсний уламжлалыг шингээсэн чамин загвар, эдэлгээ удаантай эсгий бүтээгдэхүүнээрээ хэдийнээ танигдсан билээ. Харин тус брэндээс шинээр гаргасан Арома сэт нь үнэртэнд дурлагч хүмүүст таалагдах сар шинийн донжтой бэлэг байх болно.

Зүрхнээс өгсөн бэлэг зүрхэнд хүрэх нь дамжиггүй. “Байгал” брэндийн 1800 градуст шатааж, гар аргаар хийсэн дээд зэргийн гангар шаазан болох “Тоонот гэр” аяга, тавагны иж бүрдлийг эрхэм хүндэт зочиндоо бариарай.

Монголчууд бид аяга, тавгийг дээшээ харсан сав хэмээн ихэд бэлгэшээдэг. Английн “Portmeirion” брэнд нь байгалийн олон төрлийн ургамал, цэцгийг бүтээгдэхүүн бүртээ давтагдахгүйгээр гоёмсогоор шигтгэж чадсанаараа бусад брэндээс ялгардаг. Иймд “Portmeirion”-ийн шаазан аягыг ямар ч зочинд бэлэглэсэн нүүр бардам байж чадна.

ЗурагТайлбар


Ажил хэрэгч, цэгцтэй хүмүүст “Хур” брэндийн цэвэр арьсан бүтээгдэхүүнүүд тохиромжтой. Үнийн хувьд боломжийн картны гэр, үзэгний сав, түлхүүрний оосор зэрэг авсаархан бэлгүүдийг дангаар нь эсвэл хослуулаад өгсөн ч болно. “Хур” брэндээс дөрвөн өөр өнгийн бэлгийн багц санал болгожээ.

ЗурагТайлбар



Таны ойр дотны хүмүүс, гэр бүлийнхнээс минимал хэв маягт дурладаг бүсгүй байгаа бол “Марал” брэндийн арьсан цүнх, түрийвч нийцнэ.

ЗурагТайлбар


“Nomadd & Aravt Union”-аас гаргасан арьсан түрийвч болон USB нь завгүй амьдралын хэв маягтай ажил хэрэгч залууст хэрэгцээт бэлэг байх болно.

“Remax” брэндийн сэлфи гар, зөөврийн цэнэглэгч, USB холбогч, утасгүй чихэвчээс бүрдсэн “күүл” бэлгийг авахыг хүсэхгүй хүн байна гэж үү? Хэрэв тийм бол Шангри-Ла Төвийн 3-р давхарт байрлах Tech Zone-ийг зориорой. 

ЗурагТайлбар


Айлчилж ирсэн зочиддоо “Гоёо”-гийн ноолууран бээлийг бэлэглэвэл энэ өвлийн хамгийн дулаан бэлэг байх нь гарцаагүй.

“Минисо”-гийн гоо сайхны авсаархан багцыг завгүй ажилладаг болон ойр ойрхон аяллаар явдаг бүсгүйчүүдэд бэлэглээрэй.

Өхөөрдөм бяцхан зочиддоо “Brick House”-аас бэлдсэн хөвгүүд болон охидын тоглоомын багцаас сонгож бэлэглээрэй.

ЗурагТайлбар




Шангри-Ла Төвийн онцлох гоо сайхны бэлгийн багууд:

“Mild Cosmetics” Японы 30 гаруй арьс арчилгааны бүтээгдэхүүнээс бэлгээ сонгохыг санал болгож байна.

Уруулын будаг, хацар өнгөлөгч зэрэг охид бүсгүйчүүдийн өдөр тутмын хэрэгцээт бэлгийг “Bishrelt Beauty”-ээс

ЗурагТайлбар


“L'Occitane” брэндийн бие арчилгаа болон гоо сайхны багц

ЗурагТайлбар


“Lhamour” брэнд хүүхэд, том хүн гээд бүх насны хүмүүст бэлэглэхэд тохирох багцууд бэлджээ. 100 хувь байгалийн гаралтай хонины сүүлний тостой саван, гарын тос, уруул өнгөлөгч зэрэг нь хүйтэн, хуурай цаг агаартай өвлийн улирлын хамгийн тохиромжтой бэлэг юм.

“Monos Beauty”-ээс арьс арчилгааны бэлгийн багцуудыг санал болгож байна.

ЗурагТайлбар




Байгальд ээлтэй, эко хэрэглээг эрхэмлэдэг хэн бүхнийг баярлуулах бэлгийг “Гоо” брэнд санал болгож байна. Хатуу шампунь, ангижруулагч нь хог хаягдалгүй эко бүтээгдэхүүн бөгөөд цэвэр байгалийн гаралтай тул үсний төрөлхийн өнгийг сэргээх увидастай билээ.

“Sonia Kashuk” брэндээс сар шинийн баярт зориулан таван төрлийн бэлгийн багц гаргаж, 70 хүртэлх хувийн хямдралтай худалдаалж байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шангри-Ла төвийн хуудаснаас авна уу. 

Гэрэл зурагчин- Б.Долгорсүрэн, З.Энхмөнх 

Иллюстратор- Б.Билгүүн 

Креатив директор- З.Энхмөнх

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
Уржигдар
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
Уржигдар
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0