Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ШАР ГЭРЭЛ нь ассан ЖОЛООЧ бүрт зориулсан урамшууллын тухай 6 баримт

"Петровис" групп “Бэлгэнд гаръя” урамшуулалт хөтөлбөрөө эхлүүллээ.


Хэрэв та жолооч бол шар гэрэл асах үеийн таагүй мэдрэмжийг мэдэх байх. Шар гэрэл асаагүй ч шатахууны хэмжээг заагч зүү доошлох нь тийм ч таатай биш. Бид энэ удаад “Бэлгэнд гаръя” урамшуулалт хөтөлбөрийн тухай танилцуулж байна. “Петровис” групп нь Улаанбаатар хотын хэрэглэгчдэдээ зориулан “Бэлгэнд гаръя” урамшуулалт хөтөлбөрөө эхлүүллээ. ШАР ГЭРЭЛ нь ассан ЖОЛООЧ бүрт зориулсан урамшууллын тухай 6 баримтыг танилцуулж байна.

1.

Хэрэглэгчийн шатахуун худалдан авалтын 30,000 төгрөг тутамд нэг скрач карт олгоно. Та картаа газар дээр нь хусаад гарч ирсэн бэлгээ тухайн ШТС-ын түгээгчээс аваарай.  

2.

Бэлгэнд Power bank, Selfie Stick, Car Kit, аяны цүнх, утасны тавиур, дугаар бичигч, илгэн алчуур, бээлий, шүхэр, эко бал гэх мэт 20 орчим нэр төрлийн 100,000 ширхэг бэлэг багтсан болно.      

3.

Харин картаа хусаад үсэг гарвал ЖОЛООЧ гэсэн үг бүтээж 100,000 төгрөгний шатахууны эрх, ЗӨВ ЖОЛООЧ гэсэн үг бүтээж дөрвөн камер бүхий Samsung Galaxy A9 утасны эзэн болох боломжтой. СУПЕР бэлгийн эзэд Петровис компанийн төв байранд биечлэн ирж бэлгээ авна.        

4.

               

ЖОЛООЧ, ЗӨВ ЖОЛООЧ гэсэн үгийг бүтээхэд танд үсэг дутвал бусад хэрэглэгчдээс цуглуулах боломжтой. Мөн худалдан авалтын үнийн дүнд суурилсан Red Point оноогоо давхар цуглуулна.    

5.

Урамшуулал 2019 оны 03-р сарын 21-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын хэмжээнд хоёр сарын турш үргэлжилнэ.  

6.

Энэхүү урамшуулалт хөтөлбөр нь зөвхөн хувь хэрэглэгчдэд зориулсан тул байгууллагын хэрэглэгч, шатахууны талон болон Петровис картаар үйлчлүүлсэн хэрэглэгчид  хамрагдах боломжгүйг анхаарна уу.


Урамшуулалт хөтөлбөр аль хэдийнэ хэрэглэгчдийн таашаалд нийцээд эхэлжээ. Улаанбаатарчууд "хусаад" л бэлэгтэй болж байгаагаа зарлан тунхаглаж байна.

1. Хусаж гэмээнэ...

2. Өдөр тутамд "витамин" болохуйц бэлэг таныг хүлээж байна.

3. 2019 оны 3-р сарын 21 хүртэл үргэлжилнэ.

4. Ёндоогоо үзээрэй.

холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Хэрэв бид фэйсбүүк, инстаграм орохоо боливол жилд 200 ном унших боломжтой
2
17 цагийн өмнө
Муу зуршлаа хаяж, өөрийгөө хайрлаж эхэлсэн залуусын урам зориг өгөх 13 түүх
3
18 цагийн өмнө
"Rammstein" хамтлагийн фенүүдэд зориулан онцлох 10 дуу
санал болгох
1
17 цагийн өмнө
Муу зуршлаа хаяж, өөрийгөө хайрлаж эхэлсэн залуусын урам зориг өгөх 13 түүх
2
21 цагийн өмнө
Жүжигчин Роберт Паттинсоныг "Twilight"-аар л төсөөлдөг хүмүүсийн заавал үзэх 6 кино
3
21 цагийн өмнө
Сирийн иргэний дайнд нэрвэгдэгсдийг төлөөлөх Жоума хүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
7
3
0
0
4
1
15