Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шинэ ном: Энэ хавар монгол хэлээр орчуулагдан гарах ОНЦЛОХ 7 НОМ


Энэ хавар биднийг хүлээж буй гайхалтай бүтээлүүд 

"Хувийн асуудал" Кензабүро Оэ 

Хэвлэлийн газар: “Монсудар” 

Гарах хугацаа: IV/ 15-20 


Японы орчин үеийн уран зохиолын гол төлөөлөл Кензабүро Оэг танихгүй, мэдэхгүй хүн цөөн биз. 1994 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэхдээ “Би хүмүүний оршихуйн утга учрыг л бичиж байна” хэмээн хэлж байсан үгийнх нь тайлал болсон “Хувийн асуудал” зохиол ирэх сард бидний гарт ирэх нь ээ. 27 настай Шувуу хэмээх залуугийн өгүүлэмжээр хөврөх энэхүү роман дотоод өгүүлэмж, бараан уур амьсгалаараа уншигчийг ховсдох нь дамжиггүй. 


“Educated” Тара Вестовер 

Хэвлэлийн газар: “B&P паблишинг” 

Гарах хугацаа: IV/ 15-20



Аль ч орны шилдэг борлуулалттай номын жагсаалт, баримтат зохиолын лангуун дээр харж болох бүтээл бол “Educated”. Намтарчилсан хүүрнэл маягаар бичсэн энэхүү бүтээл бусад ном шиг танд сургаал айлдахгүй, харин зохиолч өөрийн амьдралын хатуу хөтүү, итгэл тэмүүлэл дүүрэн түүхээр урам зоригийн зүг хөтлөх болно.

Зуны ажлаа төлөвлөж, ирээдүйд хийх бүтээх зүйлсийнхээ талаар хамгийн их боддог хавар цагт Тара Вестоверийн гайхамшигт түүх таныг эрч хүчээр сэлбэх болно.


“Сарнайн нэр” Умберто Эко 

Хэвлэлийн газар: “Тагтаа паблишинг”

Гарах хугацаа: IV/ 30 

Умберто Экогийн “Сарнайн нэр” бол орчин цагийн бичгийн уран зохиолын оргил нь. Энэхүү орчуулга жил гаруйн өмнө монгол хэлнээ буух талаар сураг гарсан ч одоо л уншигчийн гарт хүрэх болжээ. Магад бичлэгийн хүнд, ээдрээт байдлаас болсон ч байж мэднэ. Ямартай ч бид хүн төрөлхтний нэгэн суут бүтээлчийн оргил бүтээлийг эх хэлээрээ унших цаг боллоо. 


“Шуудан хороо” Чарльз Буковски 

Хэвлэлийн газар: “Болор судар”

Гарах хугацаа: IV/ 20-30 


Найрагчийн амьдралын дэг ёсыг тогтоогч, тэрс, задгай Чарльз Буковски өнгөрсөн зууны харанга нь байжээ. Өдгөө хүртэл бүтэн номоороо орчуулагдаагүй түүний бүтээлээс “Болор судар” хэвлэлийн газар эрхлэн гаргахаар бэлтгэж байна. 

Яруу найргийнх нь сүүл үе, хүүрнэл зохиолуудынх нь эхлэл болсон “Шуудан хороо” зохиол энэ хаврын “этгээд” хүлээлтийн нэг яах аргагүй мөн. 


“Дэлхийн нэн шинэ үеийн өгүүллэгийн түүвэр” орчуулагч Б.Баясгалан

Хэвлэлийн газар: “Тагтаа паблишинг”

Гарах хугацаа: IV/ 20-30

Дэлхийн нэн шинэ үеийн уран зохиол гэж бидний үл мэдэх ертөнцийг танилцуулсан бүтээл удахгүй хэвлэгдэх ажээ. “Тагтаа” хэвлэлийн газраас нэн шинэ үеийн өгүүллэгийн түүврийг орчуулагч Б.Баясгалангийн орчуулгаар ирэх сард уншигчдад хүргэнэ. 

Сонголт, орчуулга, хэвлэлийн хувьд энэхүү бүтээл яах аргагүй хүлээлт үүсгэж байна. Хэний, ямар өгүүллэг, хэрхэн орчуулагдсаныг хүлээх л үлдлээ. 


“Шок эмчилгээ” Наоми Клейн 

Хэвлэлийн газар: “Монсудар” 

Гарах хугацаа: IV/ 15



Канадын зохиолч, нийгмийн идэвхтэн Наоми Клейний “Шок эмчилгээ” бүтээл неолибералист чөлөөт эдийн засгийн бодлого хэрхэн хэрэгждэг, капитализмын сүйрэл хэрхэн нүүрлэдэг талаар бичсэн юм. 



“Нэрийн дэлгүүрийн бүсгүй” Саяака Мурата

Хэвлэлийн газар: “Тагтаа паблишинг”

Гарах хугацаа: IV/ 10 

Японы нэн шинэ үе буюу өдгөө туурвиж буй зохиолчдын нэг Саяака Мурата анх удаа монгол хэлнээ орчуулагдах гэж байна. “Нэрийн дэлгүүрийн бүсгүй” зохиолоороо Акутагавагийн нэрэмжит шагнал хүртсэн гэхээр анзаарахгүй өнгөрч боломгүй. Төрөлхийн этгээд охины амьдралын түүх хэрхэн өрнөхийг бид ирэх сард мэдэж болох нь ээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Уржигдар
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
16
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

bb 2019.06.03 122.201.21.13

b&p publishing gej ymar gazar bnaa?

0 Хариулах