Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шинэ трейлерүүд: Энэ 7 хоногт онцлох 7 шинэ кино


Тун удахгүй нээлтээ хийх сонирхол татсан кинонуудын трейлерийг хүргэж байна. Жанрын хувьд харилцан адилгүй бүрэн хэмжээний кино, цувралуудаас та алийг нь хамгийн их хүлээж байна вэ? 

ALADDIN

Диснейн хүүхэлдэйн киноны шинэ хувилбараас үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж буй нь Вилл Смитийн бүтээсэн бирдийн дүр. Тэрээр богино трейлер цацагдах үед үзэгчдээс багагүй шүүмжлэл хүртсэн ч киног бүхэлд нь дүгнэх эрт байгаа болов уу. Аладдины шинэ адал явдал тавдугаар сарын 24-нд үзэгчдэд хүрэх юм байна. Киноны бүрэн хэмжээний трейлер албан ёсоор цацагджээ. 

AVENGERS: ENDGAME

Арваад жил үргэлжилсэн супер баатруудын тэмцэл өндөрлөх гэж байна. Та шинэ трейлерийг үзсэн ч дараах зүйлсийг анзаараагүй байж магадгүй юм. "The Avengers: Endgame" киноны трейлерээс анзаарах ёстой 19 зүйл Нээлтээ хийх өдөр дөрөвдүгээр сарын 26

BOOKSMART

Оливия Вайлдын найруулсан Booksmart кинонд ахлах сургуулиа төгсөж буй охидын тухай өгүүлнэ. Тэд дөрвөн жилийг "даруухан" өнгөрөөсөн ч төгсөхийнхөө өмнөх өдөр бүхнийг нөхөж хийхээр шийднэ. Нээлтээ хийх өдөр тавдугаар сарын 24

RAMY

'Hulu'-гийн шинэ цуврал дөрөвдүгээр сарын 19-нөөс гарах гэж байна. Рамигийн эцэг эх Египетээс Нью Жерсид цагаачилж ирсэн эгэл жирийн гэр бүл. Ислам шашинтай тэд амьдралыг сорилтоор дүүрэн гэж итгэдэг бол Рамигийн миллениал үеийнхэн амьдрал боломжоор дүүрэн гэж хардаг. Энэ бүхний дунд Рами өөрийн зүг чигийг олохыг хичээнэ. 

LONG DAY’S JOURNEY INTO NIGHT

29 настай найруулагч Би Ганы шинэ бүтээл. Киноны эхний хагас 2D, хоёр дахь хагас нь 3D хэмжээсээр бүтээгджээ. Эцгийнхээ оршуулгад оролцохоор төрсөн хотдоо эргэж ирсэн Луод хуучны андынхаа үхэл, сураггүй болсон хайртай бүсгүйнхээ эрэлд гарах шаардлага тулгарна. АНУ-д нээлтээ хий өдөр дөрөвдүгээр сарын 12

CHERNOBYL

1986 оны Чернобылийн ослын тухай өгүүлэх HBO-ийн таван ангит мини-цуврал тавдугаар сарын 6-наас гарч эхлэх юм байна. 

CRYPTO

Крипто мөнгөн тэмдэгтийг гэмт хэргийн ертөнцийнхөн ашиглаж эхэллээ. Оросын мафийн бүлэглэл крипто валютыг мөнгөн угаах хэрэгсэл болгон ашиглаж буй мэдсэн залуу мөрдөгч хэргийн араас орох ба үүнийг мэдсэн хэрэгтнүүд түүний эцгийг хулгайлна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.