Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шинэ Зеландын парламентийн дарга хэлэлцүүлгийн үеэр 1 сартай хүүхдийг өвөр дээрээ авч, хоолложээ


Өнгөрөгч лхагва гарагт Шинэ Зеландын парламентад хуулийн хэлэлцүүлэг өрнөх үеэр нэгэн сонирхолтой үйл явдал гарчээ. Хөдөлмөрийн намаас парламентад сонгогдсон гишүүн Тамати Коффи нэг сартай хүүгээ танхимд авчирсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр түүнийг түр орхихоос өөр аргагүй болсон гэнэ. Харин парламентийн дарга Тревор Маллард хүүхдийг өвөр дээрээ авч, хооллосон нь ийнхүү хэвлэлүүдийн анхаарлыг татсан байна. Мөн тэрбээр твиттертээ "тусгай зочин" хүлээж авсан тухайгаа бичээд Тамати Коффи болон түүний нөхөр Тим Смит нарт баяр хүргэжээ. 

Бяцхан хүү долоодугаар сарын 10-нд мэндэлсэн бөгөөд Хөдөлмөрийн намын гишүүн Тамати Коффи, түүний нөхөр Тим Смит хоёр хүүг үрчилж авахаар бичиг баримтаа бүрдүүлээд байгаа аж. 

Дашрамд дурдахад, төрийн өндөр алба хашдаг улстөрчид үүрэгт албаа гүйцэтгэж байх хугацаандаа амаржсан тохиолдол тун цөөн байдаг аж. Харин өнгөрсөн жил Шинэ Зеландын ерөнхий сайд Жакинда Ардерн хүүхэдтэй болж, гурван сартай охиноо парламентийн танхимд авчирч байжээ. 

Мөн АНУ-ын Сенат 2018 онд нэгээс доош насны нярай хүүхэдтэй гишүүд санал хураалтын үеэр сенатын танхимд хүүхдээ авчирахыг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Үүний дараа сенатч Тэмми Дакуорт 10 хоногтой бяцхан охинтойгоо ажилдаа ирж байв. 

Эх сурвалж: Washington Post 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
Уржигдар
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
13 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.