Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: "Better" burger - better mood


Нээгдээд хэдхэн сар болж байгаа ч хүмүүст хэдийнэ танил болж үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаад буй бургерийн газрыг "Ширээн дээр" булан онцолж байна.

Байршил 

120 мянгат, 21-р байрны 1-р давхарт 

Уур амьсгал

Орон сууцны нэг давхрын хоёр өрөө байрыг засаж, тохижуулан “Better” бургерийн газар нээжээ. Нэг өрөөнд нь гал тогоо, нөгөө өрөөнд үйлчилгээний танхим. Хоёр өрөөний хооронд хүмүүс дугаарлан зогсож Better бургерийг захиалах нь гаднаасаа ч харагдах том өргөн цонхтой.

Ая, тух

120 мянгатын хоёр өрөө байр гэхээр мэдээж том биш. Жижигхэн өрөөнд гурван ширээтэй. Захиалсан хоолоо идээд л гарах зориулалттай түргэн хоолны газар. Гал тогоо нь ил тул бага зэргийн халуун, бас хоол үнэртэж байсан. Зориулалтын агааржуулалтгүй тул бөгчим орчинд тухгүйтдэг хүмүүст тохиромжгүй байж магад. 

Ханан дээрх зургууд нь тун өвөрмөц. Дотоод, гадаадын томоохон хөлбөмбөгийн баг, сагсанбөмбөгийн баг, Монголын зарим нэг брэндийн логог олж харахаас гадна Сүхбаатарын хөшөө, соёмбо, Улаанбаатар хотын өвөрмөц барилгуудыг буулгажээ. 

Хөгжмийн сонголт

Сүүлийн үеийн Billboard хит дуунууд, хөнгөн хэмнэлтэй house хөгжмүүд эгшиглэнэ.

Онцлох хоол

Mac n Cheese Burger. 10,000₮ 

"Better"-ээс өөр газар Mac n Cheese бургерийг хараахан хараагүй болохоор онцломоор байна. Macaroni cheese дангаараа ямар амттай билээ, түүнийг бургертэй хослуулна гэдэг арааны шүүс шууд л асгармаар болж байна. Хэтэрхий өег, калори өндөртэй санагдаж байгаа ч заавал идэж үзэхийг санал болгож байна. 

Магтах зүйлс

Бургерийн гол орц болох махыг өөрсдөө бэлтгэж, талхаа мөн өөрсдийн цехдээ барьж, сүмсийг нь мөн л тогооч нь бэлтгэдгийг магтъя. Бусад  бургерийн газруудтай харьцуулахад харьцангуй хямд үнэтэй.

Муулах зүйлс

Ердөө гуравхан ширээтэй тул ихэвчлэн дүүрэн байдаг юм байна. Гэхдээ санаа зоволтгүй, аваад явах боломжтой.

Хамгийн үнэтэй хоол

Үхрийн гол махтай сэндвич - 11,000₮

Хамгийн хямд хоол

Cheeseburger - 8,000₮

Зөөгчдийн “царай”

Найрсаг, цэвэрч, хурдан үйлчилгээтэй

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ? 

Орчин тохиромжгүй байж магадгүй, гэхдээ бургерийнх нь зургийг заавал хийгээрэй.

Хоол идэхээс өөр юу хийх боломжтой вэ? 

Хоолныхоо дараа амтат бялуу идэж болно. Тэд өөрийн цехдээ талхаа барихаас гадна амтат бялуунууд хийдэг. Нэг зүсэм нь 5,000₮. Нэмэж дурдахад "Better"-ийн амтат бялуунууд Tom N Toms кофе шопуудад зарагддаг гэсэн.

Биднийг очиход бялуу нь дууссан байсан тул Instagram-аас нь зургийг нь хүргэж байна. 

Холбоосууд:
Facebook
Instagram

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
10
0
0
0
0
0