Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: Coffee Esperanto, гар урлалын кофег эндээс


“Ширээн дээр” буландаа бид энэ удаа өдрийн цагаар кофе шоп, үдшийн цагаар баар болчихдог нэгэн сонирхолтой газрыг танилцуулахаар шийдлээ. Төрөл бүрийн кофе, ургамлын цай, шар айраг гээд сонголтоор дүүрэн Coffee Esperanto-гоор хамт зочилъё.

Байршил - Энхтайвны гүүрээр урагшаа даваад Милаягийн баруун талд

Уур амьсгал

Таазнаас шал хүртэл том цонх, кофений анхилуун үнэр нь яг л ой дунд дүнзэн байшиндаа гал түлээд кофе шимэнгээ цонхоор ширтээд сууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Ая, тух

Өдрийн цагаар ямар ч сэтгэлзүйн байдалтай байгаа хүн орж ирээд амар амгалан, тав тухыг мэдрэхээр тайван. Үүднээсээ дулаан уур амьсгал, тасалгааны цэцэгсээр угтах бөгөөд кофений анхилуун үнэр, намуухан хөгжмөөр үйлчилнэ. Нар жаргах үед хамгийн романтик. Мөн тамхины болон, VIP өрөөнүүдтэй.

360 virtual tour:

Хөгжмийн сонголт

Хөнгөн хэмнэлтэй инди хөгжмүүд ихэвчлэн явна. Гэхдээ хааяа хэт эморуулах бол хааяа цусыг чинь хөөргөх электроник, техно хөгжим тавьж мэднэ.

Онцлох уух зүйл

Гар аргаар найруулдаг chemex кофе. Мөн latte артыг “Esperanto”-гийн бариста нар гайхалтай бүтээнэ. Түүнчлэн, төрөл бүрийн ургамлын цайнуудаас сонгон, хослуулж найруулах боломжтой.

Магтах зүйлс

Цэвэрхэн, бариста нарын үйлчилгээний соёл сайтай. Захиалсан кофегоо найруулах явц, ялангуяа гар аргын кофенууд яг л урлагийн нэг хэлбэр мэт. Өглөө бүр кофе хямдралтай байдаг ба шөнийн 01:00 цаг хүртэл ажилладаг.

Муулах зүйлс

Тамхины өрөөтэй болохоор хүн ихтэй үедээ тамхины утаа үнэртэнэ.

Хамгийн үнэтэй уух юм:

Syphon кофе - 12000₮

Хамгийн хямд уух юм:

Аньс, чацарганы шүүс - 3000₮

Зөөгчдийн “царай”

Цэвэрч, соёлтой, нээлттэй харилцаатай. Уух зүйлээ сонгож чадахгүй байвал шууд л зөвлөөд өгнө. Үйлчлүүлэгчдийн сандал, ширээг байнга цэвэрлэж байгаа харагдсан тул ариун цэвэр тал дээр санаа зовох зүйлгүй.

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ?

Тохиромжтой. Байгалийн гэрэл, хурц өнгөтэй, өвөрмөц загварын тавилгууд зургийг улам тод, “хурц” болгоно.

Кофе уухаас өөр юу хийх боломжтой вэ?

Пүрэв гараг бүр “Indie Thursday” индепендент, арт кинонууд гардаг.

Холбоосууд.

Facebook: CoffeeEsperanto

Instagram: Coffee_esperanto_mongolia

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
16 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.