Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: "Foody" лохас кафед зочилсон нь

Дасгал хөдөлгөөн, эрүүл тэнцвэртэй хооллолтыг сонгож биеэ хайрладаг амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй Foody хоолны газрыг энэ удаад бид онцоллоо.


Дасгал хөдөлгөөн, эрүүл тэнцвэртэй хооллолтыг сонгож, биеэ хайрлах амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй "Foody" кафег энэ удаад бид онцоллоо.

Байршил.
"Shangri-La" худалдааны төвийн III давхарт, фитнесс төвийн хажууд.

Уур амьсгал.

Хэрхэн байгалийн модон засал, амьд ургамалтай хослуулж болохыг эндээс суралцмаар санагдав. Мөн уран бүтээлч Ану Нарантай хамтран интериор заслыг гүйцэтгэжээ.

Ая, тух.

Орчинд нь байгаад л баймаар боловч урт хугацаанд тухлан суух боломжгүй. Ердөө ганц л том ширээ, тойроод 8 сандалтай. Хоол захиалахад авч явах савлагаатай өгч байсан. 

Хөгжмийн сонголт.

Шангри-Ла худалдааны төвийн хөгжмүүд энд сонсогдоно.

Онцлох хоол.

Хоол бүр өөрийн онцлог орц, зориулалттай тул гурвыг онцломоор байна.

Веган уураг, кешьюны соустай таваг. /Power meal box/

Бор будаа, кенуа будаа, веган стэйк зэрэг орцны хувьд антиоксидант, эслэгээр баялаг учир бэлтгэл хийсний дараа идэхэд тохиромжтойг эзэн нь онцолж байв. 

Авокадо хуймаг. /Love avocado tofu wrap/

Маалингын үрийн гурилаар ороосон. Дүпү, авокадо, шош, веган өндөг гэх мэт 10 төрлийн орцтой энэ хуймгийг идэхэд хялбар, тун өвөрмөц амттай санагдсан. 

Detox fresh shake.

Бие эд эрхтэнг цэвэрлэх, хоргүйжүүлэх үйлчилгээтэй detox шейкийг бэлтгэлийнхээ өмнө хэрэглэвэл зохистой. Нимбэг, цагаан гаа, хүрэн манжин гээд миний дуртай жимс, ногоонууд орцонд нь багтжээ.

Магтах зүйл.

Хоол бүрийнхээ орцыг хоол зүйч, фитнесс багшийн зөвлөгөөг дагаж гаргасныг, өөрсдийн болоод гэрээт хүлэмжийн ногоогоор тухайн өдөртөө хоолоо бэлтгэдгийг, тогтвортой эрүүл амьдралын хэв маяг /LOHAS/-г олон нийтэд таниулж, түүгээрээ үйлчилж байгааг магтмаар байна.

Муулах зүйл.

Цаасан савлагаатай тул халуунаа удаан барихгүй. 

Хамгийн үнэтэй хоол.

Веган уураг, кешьюны соустай таваг - 13900₮

Хамгийн хямд хоол.

Дүпү, ханборгоцойтой бургер - 8900₮

Зөөгчдийн царай.

Эелдэг, цэвэрч, боловсон.

Instagram-д зураг хийхэд хэр үзэмжтэй вэ.

Дэндүү үзэмжтэй. 

Хоол идэхээс өөр юу хийж болох вэ.

Foody-н бэлэн бүтээгдэхүүнүүд болох гурилан боов, төрөл бүрийн будааг эндээс худалдан авах боломжтой. 

Холбоосууд.

Instagram: @foody.mn
Facebook: FOODY Mongolia

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
9
0
0
0
2
0