Ширээн дээр: Хүүхэд насанд хүргэж өгөх "Snog"
Улаанбаатар хотод эрүүл амттаны газар дөнгөж нээгдэж байгааг "Ширээн дээр" булан танилцуулж байна.
Байршил
Shangri-La худалдааны төвийн IV давхарт.
Уур амьсгал
Гэгээлэг, гэрэл ихтэй засал нь хүүхдийн паркад байгаа мэт гэгэлзүүлсэн сэтгэгдэл төрүүлсэн бол хөргөгчин дотор ил харагдах жимс, шоколад, амттан нь өөрийн эрхгүй харц булааж, идэх дуршлийг минь улам хөдөлгөж байв. Яг л хүүхэлдэйн киноны амттаны вант улсад оччихсон мэт...
Ая тух
Захиалсан амттанаа аваад л явах тул өөрсдийн үйлчлүүлэгчдэд зориулсан хэсэггүй ч хүсвэл хажууханд нь сандал, ширээнүүд бий. Эсвэл тэнд кино үзэхдээ аваад орж болно.
Онцлох амттан
Frozen yogurt “Froyo” буюу тараган амттан. Дотоодын үйлдвэрийн сүү болон таргаар хийдэг амттанг жимс, самар, M&M зэрэг 18 амттан, 6 төрлийн жимсний соусаар нэгээс гурвыг сонгон хамт авна. Амттанаа дөнгөж амсахад л цэцэрлэгийнхээ ард байдаг мухлагаас зөөлөн зайрмаг авч иддэг байсан үеийг минь санагдуулсан. Зөөлхөн, шинээрээ, бас амттай. Мөн химийн нэмэлт орц ороогүй, илчлэг бага, тослоггүй, цардуулгүй, ашигт нянтай, чихэр бага болохоор хүн бүрт тохиромжтой санагдав.
Магтах зүйл
Амттан гэхээр л чихэр, илчлэг ихтэй зүйлс байдаг бол "Snog" монгол сүү, тараг ашиглан эрүүл амттан бий болгож чаджээ.
Муулах зүйл
Одоогоор муулах зүйл алга. Өөр салбарууд хурдан нээгээсэй гэж хүсмээр байна.
Хамгийн үнэтэй амттан: том аяганд 3 хачиртай тараган амттан: 8700₮
Хамгийн хямд амттан: жижиг аяга эсвэл зайрмагны торхонд нэг хачиртай тараган амттан: 4500₮.
Зөөгчдийн “царай”
Үйлчилгээ, харьцааны соёлтой мөн амны хаалт, бээлий гээд ариун цэврийг дээд зэргээр хангажээ. Хачир, соус дээр сонголт хийхэд хэцүү байсан тул хоорондын зохицлыг нь сайн тайлбарлаж өгч тусалж байсан.
“Instagram”-д зураг хийхэд хэр үзэмжтэй вэ
Үзэмжтэй. Мухлагийн засал, бүтээгдэхүүн бүгд өнгөлөг, амттай харагдана.
Амттангаас гадна өөр юу захиалж болох вэ
Smoothie, Milkshake, ice pop, fresh fruits, parfait авч болно.
Холбоосууд
Facebook: Snog Froyo
Instagram: @snog.froyo
Зочин 2019.04.29 202.131.248.74
shuls goojchlo
0 0 Хариулах
Зочин 2019.04.24 192.82.66.25
wow nice
0 0 Хариулах
Зочин 2019.04.24 103.10.21.109
гого
0 0 Хариулах