Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: "La Parisienne Mongolia" - Франц жороор бүтээв


Гурван үеэрээ талх, нарийн боовны бизнес эрхэлж ирсэн гэр бүл Монголд шинэхэн кафегаа нээжээ. Франц жороор хийсэн амтат талх, нарийн боов, хоолны сонголтуудтай La Parisienne кафег “Ширээн дээр” булан онцоллоо. 

Байршил

Юнескогийн гудамж, МПМ цогцолборын нэг давхарт. 

Уур амьсгал

Албан байгууллага, оффис зориулалттай барилгын нэг давхарт түгээмэл байдаг кофений булан, түргэн хоолны газруудыг бодвол тэс ондоо. Шинэхэн барьсан талх, кофений үнэр нь амттан идэх дур хүслийг улам нэмж байв. 

Ая, тух

Өглөө эрт болон өдрийн цайны цагийн ид ачааллыг эс тооцвол тухтай, нам гүм, гэгээлэг орчинтой. Харин хүнтэй цаг товлон уулзах, бие даан ажил хийхэд төдийлөн тухтай санагдсангүй. Дотоод интерьерийн хувьд Франц дахь "Fauchon bakery"-тэй төстэй. 

Хөгжмийн сонголт

Хөгжимгүй.

Онцлох хоол

Өдрийн хоол. 10,900₮

Даваагаас баасан гарагт өдөр бүр өөр хоолны цэсээр үйлчилдэг юм байна. Бидний очсон баасан гаригт хулууны зутан шөл, тахианы махан хоолоор үйлчилж таарсан юм. Бусад хоолны газраас илүү онцлохоор амт байхгүй ч гэртээ хийсэн мэт элдэв нэмэлт амтлагчгүй, шинэхэн ногоо ашигласан нь таашаалтай. 

Нарийн боов, бялуунууд

Франц жор, технологиор боловсруулан өөрсдийн гал тогоондоо өдөр бүр шинээр нарийн боов бялуугаа барьдаг. 

Магтах зүйлс

Франц гэр бүлийн гурван үеийн талх барих уламжлал, технологийг Монголд оруулж ирж, үйлчилж байгааг магтъя. Мөн Францийн "Fauchon" брэндийн бүтээгдэхүүнийг эндээс авах боломжтой.

Муулах зүйлс

Очиж үйлчлүүлэхээс өмнө ямар нэгэн мэдээлэл олдсонгүй. Сошиал медиа хаягуудаа идэвхжүүлбэл хүмүүст илүү хүрэх болов уу.

Хамгийн үнэтэй хоол

Өдрийн хоолны багц - 10,900₮

Хамгийн хямд хоол

Нарийн боовнууд төрлөөсөө хамааран 3,000₮-с дээш

Зөөгчдийн “царай”

Тийм ч найрсаг биш. Өөрөө өөртөө үйлчилбэл илүү хурдан хялбар санагдсан. Учир нь бялуу захиалахад сэрээгүй, цайны захиалгыг маань мартсан гэх жишээний. 

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ? 

Тохиромжтой. Нарийн боов, бялуу хэзээ ч зураг авахад онцгүй харагддаггүй биз    

Хоол идэхээс өөр юу хийх боломжтой вэ? 

Тун удахгүй франц дарс оруулж ирэн, дарсны булантай болохоор ажиллаж байгаагаа эзэн нь хэлж байв. Хамгийн гол нь франц дахь үйлдвэрүүдээс биш, яг дарсны фермээс нь шууд нийлүүлэх тул үнийн хувьд харьцангуй хямд бөгөөд шилээр болон хундгаар захиалах боломжтой болно. 

Холбоосууд.

Facebook

холбоотой мэдээ
1
2019.08.29
Ширээн дээр: "AWSM Ulaanbaatar"-аар зочилсон нь
2
2019.08.16
"Chuu chuu" travel club: Аялал, тав тух бас кофе
3
2019.08.07
Ширээн дээр: "Better" burger - better mood
санал болгох
1
22 цагийн өмнө
Сонсголонгийн хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
2
Өчигдөр
Өнө мөнхөд бэлэн үү?
3
Өчигдөр
Монголд зүйр цэцэн үг ашигласан "meme" трэнд болж буйг илтгэх 22 зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.