Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: Matcha Cafe & Dining - Японд "очиж" зооглоё

“Ширээн дээр” булангийн энэ удаагийн дугаарт япон хоол болон уух зүйлсээр үйлчилдэг Matcha-гаар зочиллоо.


Улаанбаатарынханд амтлаг бялуугаараа танигдаж, аль хэдийнэ үнэнч хэрэглэгчтэй болсон "Matcha Cafe" нь өөрсдийн үйлчилгээний газартай болоод хэсэг хугацааг өнгөрүүлээд байна. “Ширээн дээр” булангийн энэ удаагийн дугаараа бэлтгэхээр япон хоол болон уух зүйлсээр үйлчилдэг Matcha-гаар зочиллоо.


Байршил: 

"Zaisan Star" үйлчилгээний төв, Зайсангийн гудамж.

Уур амьсгал

Матча нь ногоон цайны ургамлыг тусгай аргаар нунтаг болгон боловсруулсан бүтээгдэхүүн юм. Ногоон цайны хандны хамгийн дээд зэрэглэл гэх нь ч бий. Тиймдээ ч энэ газрын дотоод уур амьсгал байгальтай ойр байлгахыг эрмэлзсэн гэмээр модон интерьерийг ногоон өнгийн засал, чимэглэлтэй хослуулжээ.

Ая, тух

Модон тавилга, ногоон чимэглэлүүд нь ойд байгаа мэт тайван, амгалан мэдрэмжийг төрүүлнэ.

Хөгжмийн сонголт

Хөнгөн хэмнэлтэй, чихэнд чийргүй намуухан аялгуут уран бүтээлүүдийг сонгон тоглуулж байсан. 

Онцлох хоол, уух зүйлс

1. Нийтлэлийн эхэнд энэ газар анх амтат бялуу хийдгийг дурдсан. Тиймээс энд зочилсон л бол бялуунаас нь заавал идээрэй. Үнэ: 3500-7500₮

2. Тогтмол үйлчлүүлэгчдийн хамгийн их захиалдаг хоол болох “Халуун ногоотой үхрийн махан карри”-г онцолж байна. Бага зэргийн халуун ногоо нь карри соусыг улам амттай болгожээ. Үхрийн мах нь аманд ороод хайлмаар зөөлөн. Үнэ: 21900₮

3. Мэдээж матча кафе тул матчатай уух зүйлсийг эндээс л амтлах боломжтой. Миний хувьд халуун Match Espresso Fusion-г сонгосон. Матча нунтаг нь өөрөө кофеноос дутахааргүй кофейны агууламжтай байдаг. Матчагийн амт тийм ч сайн мэдрэгдээгүй, ногоон кафе латте шиг л санагдсан. Тэгэхээр матча + эспрессо биед ямар үйлчилгээ үзүүлэх нь ойлгомжтой биз ээ. Үнэ: 7500₮

Магтах зүйлс

Амт, чанараа алдаагүй бялуунууд. Цэвэрхэн орчин, хурдан үйлчилгээ.

Муулах зүйлс

Ижил төрлийн цэсээр үйлчилдэг газруудтай харьцуулахад үнэтэй.

Хамгийн үнэтэй хоол:

Тэрияки тахиа - 26900₮

Хамгийн хямд хоол:

Якисоба - 18900₮

Зөөгчдийн “царай”

Орж ирэхэд л инээмсэглэн мэндлээд угтана. Ээждээ эрхэлж буй мэт л сэтгэгдэл төрсөөр. Халамжтай, үйлчилгээтэй сайтай.

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ?

Ногоон чимэглэл, модон тавилгууд, өвөрмөц шийдлүүд нь таны Instagram-ыг чимнэ.

Хоол идэж, матча ууж, бялуу идэхээс өөр юу хийх боломжтой вэ?

23:00 цагаас хаадаг тул төрөл бүрийн дарснаас сонгон үйлчлүүлэх боломжтой. Мөн шар айраг байдаг.

Холбоосууд:
Facebook: Matcha cafe & dining
Instagram: @matchacafeanddining

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.07.07 124.211.166.59

Arail dendvv vnetei yum yoponoos vnetei bn

0 Хариулах