Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: Nitro B, Монголын анхны контейнэр кофе шоп


Удаан завсарласан “Ширээн дээр” булан Улаанбаатарын хамгийн хөдөлгөөн ихтэй С.Жамъян гүний гудамжинд нээгдээд удаагүй “Nitro B” контейнэр кофе шопд зочилсноор эргэн ирж байна. Контейнэр кофе шоп гэхээр индастриал загвартай, cool баристатай гадаадад байдаг шиг газар санаанд бууж, төсөөлөлтэй маань хэрхэн дүйхийг мэдэхээр эднийхийг зорьж очлоо. 

Байршил - “Blue Sky” зочид буудлын баруун урд 

Уур амьсгал   

Зэвэрсэн, гандсан, саарал контейнерүүд давхарлаад тавьчихсан, дотор нь засвар огт хийгээгүй мэт. Энд тэндгүй гэрэлтүүлгийн унжсан утас, гар аргаар хийсэн /handmade, DIY/ сандал, ширээ, буйдан агуулахад ороод ирэв үү гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. 

Ая, тух 

Зөөлөн буйдан, хурц гэрэл, сүлжээ кафе, commercial хөгжмөөс залхаад өөр орчинд кофе ууж, болзмоор байгаа бол энэ газар яг тохирно. Харин бизнес уулзалт, хуралд төдийлэн тохиромжтой биш. Нэг давхрын булангийн буйдан болоод хоёр давхрын задгай тагт хамгийн тухтай хэсэг нь. (Жич: Хоёр давхар руу шатаар гарахдаа болгоомжтой байхгүй бол хувцас, гараа зүсэх магадлалтай юм билээ шүү). 

Хөгжмийн сонголт 

Яг л түрүүн хэлсэн шиг commercial хөгжим болон YouTube дээрхи “trophical house 1 hour mix” энд явдаггүй. Хөнгөн, зөөлөн агаад нарлаж тухлаад кафе латтегаа уухын хажуугаар элдэвийг бодоход, ажлаа төлөвлөхөд, найзтайгаа уулзаад юм ярихад яг таарсан хэт чанга биш хөгжим эгшиглэнэ. 

Онцлох уух зүйл

Кофений газар тул төрөл бүрийн кофег санал болгоно. Үнийн хувьд ч дундаж. 4000-7000 төгрөг. Нэмэж хэлэхэд кофений үрээ Roc Caffeine Bar-с авдаг гэсэн. Хоол гардаггүй. Гэхдээ мэдээж хөнгөн зууш сэндвич болон кофетойгоо хослуулах бялуу бий.

Магтах зүйлс

Шинэлэг загвар, орчин. Үйлчилгээний соёл, харилцаа сайтай. 

“Муулах” зүйлс

Кофений амт. Нийтдээ гурван удаа үйлчлүүлж американо захиалахад эхнийх дээр нэлээн сул, усархаг амттай байсан боловч сүүлийн хоёр захиалга дээр амт нь яг таарсан байв. Тиймээс хааяа захиалга чинь хүссэн хүлээлтдээ хүрэхгүй байж магадгүй. 

Зөөгчдийн “царай”

Эзэн нь өөрөө үйлчлэх тул тун сайн, найрсаг. 

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ

Зөв өнцөг, гэрлээ тааруулж чадвал үзэмжтэй. 

00 selfie хийх тохиромжтой эсэх

Тохиромжгүй. 

Кофе уухаас өөр юу хийх боломжтой вэ.

Лхагва гараг бүр stand-up comedy open mic-тай. Мөн дулаараад ирэхээр хоёр давхрын тагт дээр нарлаж, хотын хамгийн завгүй гудамжуудын нэгийг тольдох боломжтой. 

Холбоосууд.

Facebook: Nitro B Coffee 

Instagram: nitro_b_coffee

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
4
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zoochin 2019.07.07 66.181.176.85

Wow, finally CONTAINER house in MGL !!?

0 Хариулах


Зочин 2019.03.17 64.119.18.139

Emh zambaraagui ih tuhgui sanagdsan

0 Хариулах


excuse meee 2019.03.15 122.201.27.2

selfie lav dajgu garch bsn juu

0 Хариулах


Зочин 2019.03.14 202.126.89.30

Shine sana bolj l bnshde

0 Хариулах


Зочин 2019.03.13 66.181.188.33

wow goe um be ochinoo

0 Хариулах


Зочин 2019.03.13 43.228.129.167

Nice

0 Хариулах