Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: The Birch - Бургер маниак


“Hole in the wall” буюу барилгын булан эсвэл нэг давхрын жижигхээн хэсэгт нууцхан байрлах түргэн хоолны газар Монголд саяхан нээгджээ. Гадаадад мэргэшсэн тогоочтой бургерийн газрыг энэ удаад “Ширээн дээр” булан онцолж байна. 

Байршил

Сөүлийн гудамж, “Naran Mall”-ийн чанх урд, орон сууц дунд урагшаа харсан байрлалтай.

Уур амьсгал

Гаднаас нь харахад граффити зурсан этгээд өвөрмөц хэрнээ дотроо байгалийн модон шаргал, болон цагаан өнгийн интерьерийг хослуулсан нь жижиг хэмжээтэй үйлчилгээний газар яг тохирсон мэт санагдав. Мөн цэлгэр том цонхтой учир гэрэл ихтэй, дулаахан орчинг бий болгожээ. 

Ая, тух

Түргэн хоолны газар учир тухлахад тийм ч тохиромжтой биш. Хана дагасан өндөр ширээ, өндөр модон сандалнууд л тэнд байгаа. Захиалсан хоолоо идчихээд л гараад явах зориулалттай мэт. Харин гал тогоо нь ил учраас захиалгыг маань яг нүдэн дээр хийж өгч байна. Тиймдээ ч хоолны орц, чанарыг сайн барьж хугацаанд нь хэрэглэж байгаа нь таалагдав.

Хөгжмийн сонголт

Тогооч нарынх нь дуртай дуунууд гэмээр хөнгөн хэмнэлтэй hip-hop дуунууд хэт сул биш чанга ч биш эгшиглэж байсан. Орчиндоо тохирсон, саад болохооргүй юм билээ. 

Онцлох хоол

"The Birch” нэрийн бургер. Нэрийн тодотголтой хоолнууд ихэвчлэн тогоочийн дуртай, мэргэшсэн байдаг тул сонирхолтой санагдаад захиаллаа. Өөрсдийн барьсан талх, шүүслэг зөөлөн давхар үхрийн мах, бекон аманд ороод л уусч байв. Улаанбаатар хотод идэж байсан хамгийн амттай бургеруудын нэг байсан шүү. Нэмж хэлэхэд, хоол хийж байхад нь ямар орц хасаж, нэмүүлмээр байгаагаа захиалж болдог. 

Магтах зүйл

Байрлалын хувьд бизнес эрхлэхэд ашигтай бус ч чанараараа хүмүүсийг татахаар санагдсан. Үйлчилгээ, амт, ариун цэвэр гээд зорьж очих шалтгаан олон байна. Түүнчлэн, хоолны цэсээ улирал тутамд шинэчилж, өглөөний цай, кофе зэрэг олон сонголттой болно гэж эзэд нь хэлсэн.

Муулах зүйл

Удаан суувал хувцасанд хоолны үнэр ихээр шингэнэ. Мөн ариун цэврийн өрөөгүй.

Хамгийн үнэтэй хоол

Давхар махтай бургерууд бүгд 13000₮

Хамгийн хямд хоол

Дан махтай бургерууд 7000₮

Зөөгчдийн “царай”

Газрын эзэд болох мэргэжлийн тогооч нар өөрсдөө үйлчилнэ. Соёлтой, нээлттэй харилцаатай болохоор үйлчлүүлж, захиалгаа сонгоход хялбар байсан.

Instagram-д зураг хийхэд хэр үзэмжтэй вэ?

Үзэмжтэй. Дотоод засал, гал тогооны хэсгүүд зурган дээр гоё гарна. 

00-д selfie хийхэд тохиромжтой эсэх

Харамсалтай нь 00-гүй. 

Хоол идэхээс өөр юу хийж болох вэ?

Одоогоор өөр онцлох хийх зүйл байхгүй. Харин тэдний хувьд катеринг үйлчилгээ давхар хийдэг гэсэн шүү. 


Холбоосууд:

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
1
7
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Unkhown Raeder 2019.04.09 202.131.225.197

10/4- Needs improvements in air conditioning and burger fries-NOAT is not provided and no sauce

0 Хариулах


Ohhh 2019.03.27 202.9.43.3

Trash Burger ever.

0 Хариулах


Hundet negen 2019.03.27 202.9.42.230

Ter kassan dr bdg ni unen huurtsun mal sda bnlee yugmeer ch ym cool boloh gd yadtsan

2 Хариулах