Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: UBean - хуучны хуучраагүй кофе шоп


Анх кофетой танилцаж байхад Улаанбаатарт "Coffee Empire", "Nayra", "UBean", "Cafe 9" зэрэг цөөхөн газрууд л байдаг байв. Тэдгээрээс өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, шинэхэн байрлалдаа нүүн орсон "UBean"-ийг “Ширээн дээр” булан онцолж байна. 

Байршил:

Жамъян гүнийн гудамж, "Хаан даатгал"-тай байрны нэгдүгээр давхарт

Уур амьсгал:

Шинэ байршилтай болсон талаар сонсоод хуучин уур амьсгалаараа л байгаасай гэсэн бодолтой ирсэн боловч тэс өөр болжээ. Цэлгэр талбай, бүүдгэр гэрэл, шинэхэн кофений үнэрийг эндээс олохгүй ч дулаан орчин, намуухан аялгуу, кофений амтаа хадгалж үлдсэн байна. Мөн гар урлалын бэлэг дурсгал, монгол аж ахуйг буулгасан гэрэл зургууд гадаад үйлчлүүлэгчдэд сонирхолтой харагдахаар.

Ая, тух

Босоо модон ширээ, өргөн буйдангууд гээд ажил хэргийн уулзалт, хичээл хийх, найзуудтайгаа цугларах аль алинд нь тохиромжтой санагдав. Харин залгуур цөөхнийг суурилуулжээ.

Хөгжмийн сонголт

Намуухан атлаа нойр хүргэхээргүй хөнгөн хэмнэлтэй хөгжмүүд эгшиглэнэ.

Онцлох уух зүйл

Мэдээж амттай кофе. Американо, кафе латте, капучиног захиалж чадварлаг баристагийнх нь амттай кофег уухыг санал болгоё. Одоо болтол үйлчлүүлэгчээр дүүрэн байдаг шалтгааныг кофений амт, чанараас нь мэдэж болно. Хар кофе уух бол хамтад нь бүхэл үрийн гурил, үзэмтэй жигнэмэг захиалаарай. Төгс хосолно.

Магтах зүйл

Олон жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ч найрсаг үйлчилгээ, амттай кофе хэвээрээ байгааг магтмаар байна. 

Муулах зүйл

Төрөл бүрийн хоол байдаг боловч 14:00 цагаас хойш хоолоор үйлчлэхгүй. Өөрсдийн бодлого байж магадгүй ч байнга үйлчилдэг болчихвол үйлчлүүлэгч нарын тоо нэмэгдэх байх. 

Зөөгчдийн царай

Даруухан, дуу багатай, үйлчлүүлэгчээ хүндэлж харьцдаг.

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ? 

Үзэмжтэй. Хананд өлгөж байршуулсан зургууд, эсгий бэлэг дурсгал, содон өнгийн аяга таны зургийг чимнэ.

Кофе уухаас өөр юу хийж болох вэ?

14:00 цаг хүртэл боломжийн үнэтэй ,өглөө, өдрийн хоолнууд гардаг.

Холбоосууд:

Facebook: UBean Coffee House and Roasterie

Instagram: @ubeancoffee

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Esu 2019.07.05 202.21.127.136

Niitleluudiig ni unshih durtai, tsegtstei,oilgomjtoi,tovch,todorhoi baidag :)

0 Хариулах


amraa 2019.05.01 43.242.243.66

ooon

0 Хариулах