Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр | "Vinyl Music Lounge"-оор зочилсон нь

Улаанбаатар хотын цор ганц пянзны лаунжийг энэ удаагийн “Ширээн дээр” буланд онцолж байна.


Улаанбаатар хотын цор ганц пянзны лаунжийг энэ удаагийн “Ширээн дээр” буланд онцолж байна. 

Байршил

Хүүхдийн 100, "Seoul Plaza" төвийн 3-р давхарт

Уур амьсгал

Пянзны гэхээр 80-аад оны хуучин, дотоод засалдаа нээх анхаараагүй газар байгаа болов уу гээд ортол эсрэгээрээ хуучимсаг хэрнээ орчин үеийн тохижилтыг мэдэрнэ. Шинэ жилийн чимэглэлээ авчихвал модон буйдан, хөгжмийн тавиур, гэрлийн чийдэн зэрэг нь хоорондоо гоё хосолжээ.

Ая, тух

Дэндүү тухтай. Орчин, тохижилт, дуу хөгжим зэрэг ороод суухад л тав тухыг мэдрүүлж байна. Үйлчилгээний газрын зүгээс ямар нэгэн хориг тавихгүй өөрийнхөөрөө байж болох учир налайж суусан ч, найзуудтайгаа хөзөр тоглосон ч хориглохгүй.

Хөгжмийн сонголт

Эртний ховор цуглуулгаас эхлээд сүүлийн үеийн цомгуудыг бүрдүүлсэн найман хайрцаг пянзны цуглуулгатай бөгөөд тэндээс хүссэнээ тоглуулах боломжтой. Пянзны дуугаралт цаанаа л нандин сонсогдно. 

Онцлох хоол

Дан хоолны газар биш болохоор сонголт цөөхөн. Саяхан хоолны цэсээ шинэчилж, бургер нэмэгдсэнийг хараад классик бургер, нэмээд халуун ногоотой тахианы махтай карри захиалав. Бургерийн хувьд өөлөх зүйлгүй ч бас онцлох амтгүй. Дагалдан ирсэн төмсийг сармистай шарсан нь их амттай байлаа. Харин халуун ногоотой, тогоочийн бэлтгэсэн сүмстэй кацу-карри их таалагдсан. Нэмж хэлэхэд, хоолоо шар айрагтаа хослуулбал илүү амттай болох байх.

Магтах зүйл

Пянзны соёл, үнэ цэнийг түгээн дэлгэрүүлж байгаа нь магтахгүй байхын аргагүй. 

Муулах зүйл

Тамхины өрөөтэй ойрхон суувал утаа үнэртэх талтай. Мөн хоолны захиалга их үед тэр чигээрээ хоол үнэртэнэ. Агааржуулалтаа зөв шийдчихвэл өөлөх зүйлгүй газар. 

Хамгийн үнэтэй хоол

Classic bacon egg cheese burger - 10900₮

Хамгийн хямд хоол

Grilled cheese sandwich - 7900₮

Зөөгчдийн “царай”

Соёлтой харилцаатай боловч ачаалал ихтэй үедээ нилээн хүлээж байж үйлчлүүлнэ. Орой хаахаар дөхөхөд тэкнийхээ араас гарч ирэхгүй ч үе байсан. 

Instagram-д зуран хийхэд хэр үзэмжтэй вэ?

Орчин, өнцөгөө тааруулж чадвал гоё зургууд гарна.

Хоол идэж, суухаас өөр юу хийж болох вэ?

  • Бямба гараг бүр пянз цуглуулагчид уулзалт болдог.

  • Баасан, Бямба гарагуудад тогтмол амьд хөгжмийн хамтлаг тоглодог.

Мөн VIP өрөөнд нь төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтойг эзэд нь онцолсон. 

Холбоосууд:
Facebook: Vinyl Music Lounge

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
8
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.