Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эможитой холбоотой хэргээр шүүхэд хандах нь эрс нэмэгджээ


Саяхан АНУ-ын Сан Францискогийн булан орчим буюу “Bay area”-д (Калифорниа мужийн 9 бүс нутаг, 101 хотыг хамардаг) нэгэн эр эмэгтэй хүнд бэлгийн мөлжлөгийн сэдэл бүхий дарамт учруулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан бөгөөд Инстаграмаар илгээсэн эможи тэмдэгтүүдийг хэргийн нотлох баримт гэж үзжээ. Тэрээр гомдол гаргасан эмэгтэй рүү титэм, өсгийтэй гутал болон мөнгөний уутыг илэрхийлсэн эможи илгээсэн байв. Экспертүүд үүнийг “Өндөр өсгийт (гоёх гангалах гэсэн утгаар) өмсөж ирээд мөнгө ав” гэх утгыг илэрхийлж буй хэмээн үзсэн байна. 

2004 оноос эхлэн эможи буюу сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн тэмдэгтийг хэргийн явцад нотлох баримт гэж үзэн ашиглаж эхэлсэн бөгөөд 2004-2019 оны хооронд эможитой холбоотой хэргүүд хурдтай нэмэгджээ. 2018 онд л гэхэд АНУ-ын шүүхэд хандсан нийт хэргийн 30 орчим хувьд эможи тодорхой хэмжээгээр холбоотой байсан гэж энэ чиглэлээр судалгаа хийдэг Санта Клара Их сургуулийн профессор Эрик Голдман мэдээлсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэхийн хэрээр эможи тэмдэгтүүдийг хөрвүүлэх, нотлох баримт гэж үзэх эсэх нь хууль, шүүхийн байгууллагуудын хүрээнд ихээхэн маргаан дагуулж байгаа аж. 

Эхэн үедээ ихэвчлэн бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт эможиг ашиглаж байсан бол сүүлийн жилүүдэд хүн амины хэрэг, хулгай дээрмийн хэргүүдэд ч эможиг ашигладаг, нотлох баримт гэж хандлагатай байгаа юм. Тухайлбал, 2017 онд Израильд нэгэн хосыг түрээслэхээр тохирсон орон сууцаа түрээслэлгүй байрны эзнийг хохироосон хэмээн буруутгаж өндөр торгууль ногдуулжээ. Тодруулбал, тэд байрны эзэн рүү шимпанскны лонх, сүүлт од, хосыг илтгэсэн эможи илгээж, орон сууцыг нь түрээслэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч эцэст нь түрээслэгчийн зурваст хариу өгөлгүй, өөр байр түрээсэлсэн байна. Шүүхээс тэдний энэ зурвасыг байрыг түрээслэхээ батлан илэрхийлсэн ч амлалтдаа хүрээгүй гэж үзэн торгууль ногдуулжээ. 

Одоогоор ихэнх шүүхийн туршлагад эможид харьцангуй бага ач холбогдол өгч байгаа ч харилцааны үед сэтгэл хөдлөл илэрхийлсэн тэмдэгт текстийн уур амьсгалыг ихээхэн өөрчлөлт оруулдаг тул үүнийг шүүхийн шийдвэрт харгалзан үзэхгүй байж болохгүй хэмээн профессор Эрик Голдман үзэж байгаа аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
10
1
1
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

human 2019.02.20 202.5.198.48

зөзө

0 Хариулах