Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сирийн иргэний дайнд нэрвэгдэгсдийг төлөөлөх Жоума хүү


Түүнийг Жоума гэдэг бөгөөд 2018 онд эцэг эхийн хамтаар Сири дэх гэрээсээ дүрвэж явахад нь агаараас довтолжээ. Тус довтолгоог Туркийн зүгээс хийсэн болох нь олон нотлох баримтуудаар илчлэгдсэн байна. Бяцхан хүү хүчтэй бөмбөгдөлтийн үеэр нүүрэндээ хүнд шархадсан тул бүрэн хараагүй болжээ. Тухайн үед тэр гурван настай байсан аж. 

Одоо тэдний гэр бүл хөрш Ливаны нийслэл Бейрут хотын ядуусын хороололд амьдардаг. Гэвч тэдний гэр бүл бөмбөгдөлтийн үеийн цочролоосоо одоог хүртэл гарч чадаагүй байгаа аж. Ливан улсад Сирийн иргэний дайны нөлөөгөөр улс орноосоо дүрвэсэн олон мянган хүн амьдарч байгаа юм. 

Хүү хараагүй болсонтойгоо бүрэн эвлэрсэн бөгөөд одоогоор түүний мэдрэмж илт сайжирч байгаа гэнэ. Тэрбээр өөртэйгөө уулзсан хэн нэгнийг мартахгүйн тулд нүүрийг нь тэмтэрдэг аж. Түүний адил олон мянган хүн дайны уршгаар амь нас, эрүүл мэндээрээ хохирсон. Тэдгээрийн нэгэн жишээ болгож, дэлхий нийтэд тэдний нөхцөл байдлыг Жоума хүүгийн түүхээр харуулж байна.  

Өнгөрөгч гуравдугаар сарын байдлаар Сирийн 1.7 сая дүрвэгч нутаг буцахыг хүсэж байгаа тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Сөргөлдөгч талуудын харилцааг сайжруулж, дүрвэгсдийн шилжин суурьшилтыг хянах төвөөс бямба гарагт мэдээлэв. Тус мэдэгдэлд тэмдэглэснээр, дэлхийн 9 улс дахь Сирийн 1712264 иргэн эх орондоо эргэн очих хүсэлтэй буйгаа илэрхийлсэн аж. Үүнээс гадна 2015 оны есдүгээр сарын 30-наас хойш Сирийн 390 мянга орчим иргэн хилийн чанадаас эх орондоо эргэн очсон байна. 

2019 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар "Сирийн 6.6 сая гаруй иргэн дэлхийн 45 орноос орогнол хүссэн" гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн тайланд мэдээлжээ. 

Сирийн иргэний дайны үр дүнд 400 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа бөгөөд тус улсын 17 сая хүний 7 сая гаруй нь эх орноосоо дүрвээд буй юм.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
23 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
35
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.08.21 202.126.89.239

Ямар аймар юм бэ? Хүү дассан нь сайн хэрэг ч эмгэнэлтэй юм аа.

0 Хариулах