Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

S.M.O.K брэндийг сонгох 4 шалтгаан


Нэгэн үе залуусын өмсөх дуртай брэндийн нэгээр нэрлэгдэж, олон нийтийн сүлжээнд Улаан Жамсраны зургаар чимсэн юүдэнтэй цамц, “Ulaanbaatar” гэх бичиг бүхий beanie малгайгаар гоёсон залуусын давалгааг үүсгээд байсан S.M.O.K брэнд шинэ цуглуулгаараа эргэн иржээ. Монгол үндэсний хэв шинжийг гудамжны загвартай уусгасан S.M.O.K брэнд график дүрс бүхий Улаанбаатар болон Жамсран цамц, футболк, малгайтай цамцнаас гадна 1-8 насны хүүхдүүдэд зориулсан ULAANBAATAR цамцаа худалдаанд гаргажээ.

1. Биед эвтэйхэн, суулт сайтай

ЗурагТайлбар











Дээд зэргийн хөвөн даавуун материалаар урласан футболка нь зуны улиралд өмсөхөд биед зөөлөн, хөнгөн мэдрэмж төрүүлэхээс гадна хөдөлгөөн хорихгүй, үрчийж хуниралдах нь бага учир төрөл бүрээр загварчлан өмсөх боломжтой. Мөн дизайны хувьд хэн ч өмсөж болдгоос гадна сонгодог эсгүүр дээр суурилсан тул биед суулт сайтай зэрэг давуу талтай.

2. Илүү чанартай, үнэ цэнэтэй загвар

ЗурагТайлбар











S.M.O.K брэндийн зузаан юүдэнтэй цамц, салхинаас хамгаалах цув, бомбер хүрэм зэрэг нь сэрүүн зуны орой, хүйтэн улиралд гээд цаг агаарын нөхцөл байдалд тохируулан өмсөх боломжтой, материалын хувьд хэрэглэгчид ээлтэй, илүү чанартай болсон байна. Хар, цагаан, саарал, усан ягаан, хөх цэнхэр зэрэг өнгийн сонголттой загваруудыг брэндийн үндсэн илэрхийлэл болсон "Улаан Жамсран" бурхан, япон үсгээр галигласан "Улаанбаатар" бичиг улам онцгой, үнэ цэнэтэй болгожээ.

3. Төгс нийцэл

ЗурагТайлбар








График зурагтай футболкыг ижил өнгийн скинни жийнс, савхин хүрэм зэрэгтэй хослуулснаар тун хялбараар гранж дүр төрх бий болгох боломжтой бол брюк өмд, пиджакны хамтаар өмсвөл ажил хэрэгч атлаа чөлөөтэй хэв маягийг бүрдүүлж болно. Харин номин цэнхэр футболка, бомбер зэрэг нь цайвар цэнхэр өнгийн жийнсэн өмдтэй төгс хосолж харагдана. Мөн бусдаас ялгаран өвөрмөц хувцаслах дуртай залууст пастель ягаан загваруудыг санал болгох байна.

4. Давтагдашгүй хослол

ЗурагТайлбар





Залуучууд өөрсдийн дуу хоолой, үзэл санаагаа хувцсаараа илэрхийлэхийг зорьдог болсон. Тиймдээ ч өөрийг нь илэрхийлэх “цор ганц” хэв маягийн эрэлд гараад байгаа. Тэгвэл эдгээр залууст, мөн залуу гэр бүлд зориулан S.M.O.K брэнд 1-8 насны хүүхдүүдэд зориулсан цамцаа худалдаанд гаргаад байгаа. Хосууд, хүүхэдтэйгээ футболка, цамцаар ижилсэх боломжийг олгосон нь энэ цуглуулгын нэг онцлог болжээ.

S.M.O.K-ийн шинэ загварууд "HYB TRASH SHOP" дэлгүүр болон онлайн худалдааны Avlaa.mn вебсайт дээр худалдаалагдаж байгаа аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
2 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.