Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

С.Мөнхчулуун: Нам бус болсон ч "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана


Өчигдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 18-нд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдааны тогтоолоор С.Мөнхчулууныг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэр гаргасан байна. Энэ тухайд С.Мөнхчулуун "Өчигдөр МАН-ын хяналтын хороо хуралдаж намайг намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргажээ. Энэ нам миний өвөг дээдсийн хүчээ өргөж, зарим нь амиа хүртэл өгсөн нам юм.

Манай удмын Л.Намсрай 1938 онд “Герман оюутнуудын хэрэг” гэгчид холбогдон хилсээр цаазлагдсан, Л.Санжаажамц тэргүүний сэхээтэн, тайж гаралтайгаасаа болж, намын гуравдугаар цэвэрлэгээнд өртөн, намаасаа хөөгдөж, албан тушаал буурч, хилс хэрэгт гүтгэгдэн цаазлагдаж хоёулаа сүүлд цагаатгагдсан байдаг.

Гэвч манайхан намдаа гомдож буруу санаж явсангүй. Миний өвөө Мижидийн Агь 1940 оны намын гишүүн, аав маань 1984 оны намын гишүүн байж хүч хөдөлмөрөө на, төрдөө зориулж явсан юм.

Миний амьдралын талаас илүү нь энэ намтай холбоотой.
Би 1998 онд тухайн үеийн МАХН-д гишүүнээр элсэж,
2002 онд Европын холбоон дахь МАСЗХ-г үүсгэн байгуулалцаж,
2008 оноос Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга,
2016 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж, Монгол Ардын Намын дээд шагнал Тусгаар тогтнолын одонгоор шагнагдаж явлаа.

Миний хувьд МАН-ын хяналтын хорооны гаргасан шийдвэрийг илт шударга бус, намын гишүүдээ ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа.

Шударга бус, ялгаварлан гадуурхсан гэдгийн ганцхан жишээг дурьдахад, надтай өрсөлдөж цөөнхийн санал авсан НИТХ-ын дарга С.Амарсайхан жил гаруйхны өмнө намын бодлогыг сөрж, заалнаас дэвшин НИТХ-ын дарга болж байлаа. Гэтэл С.Амарсайхан жилийн дараа намын бодлогоор НЗД-д нэр дэвшин орж ирдэг, харин миний адил жирийн гишүүд бол намаас хөөгддөг байж болохгүй.

Гэвч миний бие МАН-даа гомдохгүй, буруу санахгүй, алдаа завхарал арилах цаг ирнэ гэдэгт итгэж байна.
Хэдий нам бус болсон ч иргэд сонгогчдодоо амлаж гарч ирсэн "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах болно" гэжээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 2019.02.21 139.5.217.143

хошного минь дуугүй байгаарай чи муу

0 Хариулах