Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Согтуу байх үеийн байдал таны жинхэнэ дүр төрх байх магадлалтайг эрдэмтэд онцолжээ


Эрүүл эсвэл согтуу байх үедээ та өөр өөр байдаг уу? Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд бид бүгд бага ч атугай өөр болцгоодог шүү дээ. Тийм бол нэгэн шинэ судалгаагаар эрүүл байх үеийн биш харин согтуу байх үеийн зан ааш тань жинхэнэ "та" байх магадлалтайг онцолжээ.

Пердьюгийн их сургууль болон Миссуригийн их сургуулийн судлаачид 156 сайн дурын оролцогчдыг хамруулан согтууруулах ундааны үр нөлөөг судалжээ. Туршилтаас хоёр долоо хоногийн өмнө бүх оролцогчид бүгд сорилго бөглөж, түүндээ эрүлү байх үеийн өөрийгөө болоод согтуу байх үеийн зан авирын тухайгаа ч бичжээ. Бүгд хоёр бүлэг болон хуваагдаж нэгэнд нь архи болон "sprite" ундаа өгсөн бол нөгөө бүлэгт нь зөвхөн "sprite" ундаа өгчээ. Согтууруулах ундаа уухаар болсон бүлгийн хүмүүсийг үргэлжлүүлэн ууж, тодорхой даалгавар, туршилтуудыг хийнэ үү хэмээн хүссэн байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс илүү нээлттэй, үг яриа ихтэй болж эхэлсэн. 

Сэтгэл судлаачдын багийн гишүүн болох Рачел Виноград согтуу хүмүүс тэс ондоо зан авир гаргадаг болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд бүх зүйлийг ямар ч хаалт, өөрийгөө барих зүйлгүйгээр хийж байгаа нь тухайн хүний дотор орших зан чанар гарч ирж буйн нөлөө юм хэмээн тайлбарласан байна. Согтууруулах ундаа хүний өөрөө өөртөө тавьсан заагийг үгүй хийж магадгүй байдаг бөгөөд үүний нөлөөнд хэлэхийг хүссэн зүйл, гаргахыг хүссэн ааш авираа шууд гаргаж, өөрийгөө илэрхийлдэг байх магадлалтай гэнэ. 100 татаж зоригоо чангалаад хэлэх гэсэн зүйлээ хэлж, хийж байсан үе бий биз дээ? Магадгүй үнэхээр таны өөрөөсөө ч нууж явдаг жинхэнэ дүр төрх энэ л үед гарч ирдэг байх өндөр магадлалтай юм. 

Согтуу байх үеийн яриа бол жинхэнэ яриа гэх бичлэгийг англи хэл дээр эндээс үзэх боломжтой:


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
14 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
5
1
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.28 175.183.32.209

selem baridag ntr bol teged medkueg

0 Хариулах


Q 2019.02.28 104.248.132.127

Hmm make sense

0 Хариулах