Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Соруулын хор уршиг (Цуврал №8)


Жижигхэн боловч асар их хор уршигтай зүйл бол бидний өдөр тутам хэрэглэдэг ч анзаардаггүй “соруул” юм. Ер нь яагаад үүнийг хориглоод, хэрглээнээсээ хасах хэрэгтэй гээд байгааг та тэр болгон ойлгохгүй байсан уу?  Хэрэв тийм бол Юнител Группийн “Ногоон байгаасай” хөтөлбөрөөс санаачилсан "Хаягдалгүй Амьдаръя" аяны хүрээнд бэлтгэн хүргэж буй цуврал нийтлэлийн энэхүү хэсгээс сонирхоорой. Бид Zero Waste буюу хаягдалгүй амьдралд суралцахад тань туслах сонирхолтой, өгөөжтэй нийтлэлүүдийг хүргэх болно.

Соруулыг бид өдөр туам шахуу л хэрэглэдэг. Гэхдээ бид өөрсдийн ч мэдэлгүй байгаль эх дэлхийгээ хордуулаад байгаа юм биш биз? Байгальд хамгийн хор хөнөөлтэй зүйлсийн жагсаалтад соруул багтсан байгааг анх хараад гайхаж байсан ч учир шалтгаануудыг нь сонсоод "аргагүй юм даа" гэж бодсон билээ. Та бүхэнд шалтгаануудыг нь тайлбарлаж өгье.

1. Хуванцар

Бидний өдөр тутам хэрэглэдэг соруулын дийлэнх хувь нь хуванцар. Тийм ч учраас задралд орохгүй он удаан жил болж, байгаль орчныг асар ихээр хордуулах болно.

2. Микропластик

Хуванцараас илүү аюултай зүйл юу вэ гэж үү? Микропластик. Бидний хэргэлэдэг хуванцар соруулууд гадаа хаягдаж, хог хаягдал болох үедээ хэдэн зуун мянган ширхэг микро хуванцар болон тардаг. Энэ нь хөрс, ус, байгаль дэлхийг бохирдуулаад зогсохгүй хүн амьтныг хордуулдаг. Таны ам хамар луу орж байгааг та өөрөө ч анзаарахгүй юм.

3. Цуглуулж хаяхад бэрх

Ундааны сав, баглаа боодол зэрэг зүйлс арай том хэмжээтэй учир цуглуулж, цэвэрлэж, хаяхад арай хялбар. Харин соруул өчүүхэн жижиг учир дэлхий даяар цэвэрлэгээ хийсэн ч бүрэн олж цуглуулахад бэрх юм. 

4. Амьтан болон хүнд хор нөлөөтэй

Соруул хамгийн аюултай хуванцарын төрөлд багтдаг өөр нэгэн шалтгаан нь ам, ходоод руу ороход амар байдагтай холбоотой. Үхсэн амьтдын дотор эрхтнийг судалж үзэхэд соруул, микропластик гарч ирэх нь элбэг байдаг. 

Тэгвэл хэрхэн шийдэж болох вэ?

I. Маш олон байгууллагууд энэ оноос эхлэн хуванцар соруулыг хориглож эхэлсэн. Энэ нь үр дүнгээ өгч хог хаягдал болон хөглөрөх соруулын хэмжээ огцом багассан юм.

II. Зарим улсад соруулыг орлох янз бүрийн сонрихолтой арга сэдсэн юм. Паста гоймонг та бүхэн мэднэ шүү дээ. Тийм гоймонг хүмүүс соруул болгон ашиглаж байна. 

III. Өөрийн гэсэн модон, төмөр соруултай болох. Олон дахин ашиглаж болдог соруул байгальд асар ээлтэй бас танд ч эвтэйхэн байх болно. 

IV. Бас ийм төрлийн бичлэгүүд үзэж, өөрт хэдийнээ цуглараад буй соруулаа ашиглаж болох юм. Гол нь аль болхо хэрэглэхгүй байхыг л хичээгээрэй!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Өчигдөр
Фото: Дубай усанд автлаа
3
Өчигдөр
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Environment junkie 2019.12.06 66.181.178.201

Neg alban baiguullagiin humuus orj ireed bid nar soruul heregledeggui geed soruuliig butsaahad ni aimaar bayarlasan shuu. Iim humuus bdag yum bna geed.

0 Хариулах