Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Сошиал медиагаас татгалзсан шинэ үеийнхэн

“Ampere Analysis” судалгааны компанийн 9000 сурагчийн дунд хийсэн судалгаагаар 18-24 насныхны сошиал медиад хандах хандлага сүүлийн хоёр жилд эрс өөрчлөгдсөн гэжээ. Тухайлбал, хоёр жилийн өмнө тэдний 66% нь сошиал медиа амьдралд минь маш чухал гэж байсан бол энэ онд 57% нь чухал гэж хариулсан байна.


Лондонгийн 17 настай сурагч Эмануэл

“Generation Z” буюу шинэ үеийнхэн цахим орчинд орчинд өсөн торниж буй. Гэхдээ тэд гэнэт Instagram, Facebook, Snapchat-аасаа татгалзах болсны шалтгаан юу вэ? 

Лондонгийн 17 настай сурагч Эмануэл “Өнгөрсөн жил найзтайгаа Тэско дэлгүүр орж юм худалдаж автал найз маань Инстаграмаа зогсолтгүй шалгаж байсан юм. Тэгээд лайкаа тоолоод л “Өө 40 лайк, бишээ 42 хүрчихлээ” гэсээр байв. Надад энэ бүхэн шал утгагүй санагдсан” гэж яриагаа эхэллээ.

Мөн Бэдфордын 18 настай сурагч Изабелл ангийнхан нь яг л зомби шиг болсон тул Фейсбүүк ашиглахаа больсон гэв. “Бүгд хоорондоо ярилцахаа больчихсон. Тавьдаг ганц асуулт нь чиний дугаарыг авч болох уу?”. Түүнчлэн цахимаар хүүхдүүд биенээ шоглохыг харсан 15 настай Эмили түүнээс хойш сошиал медиа хэрэглэхээ больжээ. 

Хүүхэд, залуус сошиал медиад бүхнээ зориулсан гэдэг түгээмэл ойлголт хэдийнэ тогтсон. Үүний дагуу өсвөр насны хүүхдүүд бол “жиргэж”, “инстадаж”, “лайкалж” л бүх харилцаагаа явуулдаг гэж болно. Харин сүүлийн үед залуусын сонирхлыг сошиал медиа тэгтлээ татах нь багасчээ. Тэд технологиос зай барих болж, хэрэглэгчдийн тоо бидний төсөөлж байгаагаас ч илүүтэйгээр буурч байна. 

Бид хамтран ажиллагсад, найз нөхдийнхөө зургийг гүйлгэж суух зуур залуус харин ч эсрэгээр нь хийгээд эхэлжээ. Өнгөрсөн онд Их Британид сурагчдын дундах судалгаанд тэдний 63% нь сошиал медиа огт байгаагүй бол сайхан байх байсан гэж хариулжээ. Мөн “Ampere Analysis” судалгааны компанийн 9000 сурагчийн дунд хийсэн судалгаагаар 18-24 насныхны сошиал медиад хандах хандлага сүүлийн хоёр жилд эрс өөрчлөгдсөн гэжээ. Тухайлбал, хоёр жилийн өмнө тэдний 66% нь сошиал медиа амьдралд минь маш чухал гэж байсан бол энэ онд 57% нь чухал гэж хариулсан байна. Энэ мэтчилэн залуусын хандлага буурах чиглэлд байгаа бол 45-аас дээш насныхны хувьд хэрэглээ нь өнгөрсөн жил 23% байсан бол энэ онд даруй таван хувиар нэмэгджээ. 

Энэ хандлага зөвхөн Европт төдийгүй Америкт ч бас түгээмэл байна. АНУ-ын “Hill Holliday” маркетингийн агентлагийн мэдээллээр “Gen Z” буюу 1995 оноос хойш төрсөн залуус сошиал медиа олон сайтын ядаж нэгээс нь татгалзсан, эсвэл татгалзахыг оролдсон гэжээ. Судлаач Лэсли Билби “Шинэ үеийнхний сошиал медиа хандлага түүнээс татгалзах байдал руу орж байна” гэж үүнийг дүгнэв. Цаашлаад ах, эгч нь, найз нөхөд нь татгалзаж байгааг хараад өсвөр насныхан ч бас сошиал медиагаас зай барина гэдэгт тэр итгэлтэй байна. 

Угтаа энэ шинэ үеийнхэн сошиал медиа ашиглахдаа суралцах ямар ч шаардлагагүй, бараг л үүнтэй хамт торнисон хүмүүс гэж болно. Жишээ нь, Фейсбүүк 2004, Твиттер 2006, Инстаграм 2010, Снэпчат 2011 онд бий болсон. 

“Гэхдээ жишээ нь Инстаграмд хүмүүс дүр эсгэж, өөрийнхөөрөө байдаггүй нь шударга биш санагддаг” гэж Эмануэл хэлсэн юм. Тэр одоо 17 настай бөгөөд ямар ч аппликейшн хэрэглэхээ больжээ. Мөн 18 настай Жэрэмай Жонсон “Сошиал медиа яг л хэн хамгийн жаргалтай харагдах вэ гэдэг уралдаан шиг санагддаг. Тэгээд сошиал медиагаар дамжуулж үүнийг нь хэлэхээр анхаарал татах гэж оролдлоо гэдэг” гэж ярьсан юм. Тэр хэдийгээр Фейсбүүкээ хаагаад хоёр жил болж байгаа ч, найзуудынхаа ятгалаг, шахалтаар Инстаграм нээжээ. Гэхдээ зургаан сар болоод эргээд хаасан байна. “Хэрэв чамд жоохон таагүй өдөр тохиолдсон бол Инста руугаа ороход баахан хүний партинд явж хөгжилдөж байгаа зургийг харах болно. Уг нь энэ нь тэдний өдөр тутмын амьдрал биш ч гэлээ, чиний харж байгаа зүйл л энэ. Ингэж өөрийгөө сэтгэлээр унагаснаас ашиглахгүй байсан нь дээр гэж би бодсон. Яг л хэн хамгийн хөгжилтэй вэ гэдэг уралдаан шиг бөгөөд би үүнд оролцохыг хүсээгүй” гэж тэр ярив. 

Сургуулийн орчинд сошиал медиа гэдэг бол алдар, нэрийн хэмжүүр гэж болно. “Хэрэв шинэ хүүхэд ирээд Инстаграм хаягийг чинь асуугаад, 80 дагагчтайг чинь мэдвэл чамайг “од” биш гэж бодно” гэж Шарп хэллээ. “Харин чи 2000 дагагчтай байвал чи сургуулийн “од” л гэсэн үг. Энэ мэтчилэн хүмүүс миний тухай хэрэгтэй, хэрэггүй дүгнэлт битгий хийгээсэй гэсэндээ би утсаа “цэвэрлэсэн” дээ” гэжээ.

Тиймээс илүү үнэ цэнтэй, үнэн сэтгэлийн харилцааг эрхэмлэсэндээ тэд сошиал медиагаас гарчээ. Эмануэл л гэхэд бодит амьдралд илүү хүнтэй уулзаж, нээлттэй ярилцах нь сайхан байдаг тухайгаа дурьджээ. 

Гэхдээ өсвөр насныхан бүгдээрээ цахим орчноос хөндийрнө гэвэл хараахан үгүй гэдгийг залуусын онлайн амьдралыг түлхүү судалдаг Аманда Ленхарт хэлж байна. Одоогоор энэ үзүүлэлт 58 хувьтай байна. Хамгийн түгээмэл шалтгааныг тэдний гуравны нэг нь сургуулийн бие даалт, ажил төрөлтэйгээ холбон тайлбарлажээ. Мөн найзуудынх цахим орчинд үүсгэдэг үл ойлголцол, маргаанууд болон тасралтгүй урсах мэдээллийн “дарамт” нь сошиал медиагаа хаахад хүргэдэг байна. 

Судлаач Билби залуус цахим орчинд цагаа дэмий үрэхээс зайлсхийж байгаа гэдэгт санал нэг байна. Тэдний “Hill Holliday”-ийн судалгаагаар ч бас сошиал медиагаа хаасан хүмүүсийн 44% нь цагаа илүү үр бүтээлтэй ашиглахын тулд гэж тайлбарласан байна. 

“Хүүхдүүд төгсөлтийн шалгалт, элсэлтийн шалгалтанд яаж бэлддэгийг ёстой ойлгохгүй юм” гэж Изабелл хариуллаа. “Уг нь дандаа л хичээлээ хичээдэг. Гэхдээ хамгийн их саад болдог зүйл нь сошиал медиа. Нэг гүйлгээд эхэлбэл зогсоход тун хэцүү” гэв. Тэр хичээлээ хийж дууссан үедээ цагаа онлайнд орчинд өнгөрүүлэхээс гадуур гарахыг илүүд үздэг аж. 

Түүнчлэн шинэ үеийнхний хувьд өөрсдөө ч мэдээгүй байхдаа сошиал орчинд “танигдаж” алхаж, ярьж сурах бүү хэл эхийн хэвлийд байхаасаа л зургаа “нийтлүүлж” ирсэн нь өсвөр насандаа харахад таагүй мэдрэмж төрүүлжээ. Тиймдээ ч энэ мэт аппликейшний эсрэг, хувийн орон зайгаа хадгалахын төлөө бас сошиал медиагаас холддог байна. 

“Зарим эцэг, эх хүүхдээ анх коршонкинд суухаас л зургийг нь аваад оруулчихдаг нь үнэхээр гайхалтай. Хүүхэд нь уг нь тийм зургаа олонд дэлгэхийг хүсэхгүй л байсан даа” гэж судлаач Эми Биннс хэллээ. Ялангуяа, шинэ үеийнхний хувьд жижиг тосгоны хөшиггүй айлууд шиг бүгд бие, биенийхээ тухай бүгдийг мэддэг хүмүүс шиг амьдралыг төсөөлөхгүй. Тиймээс сошиал медиа ашиглаж байгаа зарим нь өөрсдийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл оруулдаггүй. Хэрэв шейрлэх бол маш их бодно. Энэ бол өөрсдийнх нь дэлгүүрийн цонх, брэнд л гэсэн үг гэдгийг тэр нэмж тайлбарлав. 

Эмануэл ч бас “Зургаа аваад пост хийнэ гэдэг бол дор хаяж таван минутын ажил. Тодорхой өгүүлэмжтэй, олон лайк авахуйц зураг оруулна гэдэг тийм ч хялбар биш” гэдгийг онцолж байна. 

Харин сошиал медиагаас гарсны дараа бүх зүйл амар болдог уу гэвэл бас үгүй. Ямар нэг зүйлээс хоцорч буй мэт мэдрэмж хамгийн их төрдөг гэж судлаач Билбид олон хүн хариулжээ. Тэгвэл зарим нь “Уг нь сошиал хаяггүй байлаа ч, миний утас руу мессеж явуулахад л болно шүү дээ. Зүгээр л үүнийг хийхийг чин үнэнээсээ хүсэхгүй байгаад л учир бий” гэж үзэж байна. 

Сошиал медиагаас зай авах хандлага цаашид улам ч сонирхол татах нь ээ. Фейсбүүк, Инстаграм зэрэг аппликейшнууд донтуулдаг гэдгийг сэтгэл зүйчид баталсан. Гэвч өсвөр насныхны хувьд сошиал медиа ашиглана гэдэг амьдралынх нь нэг хэсэг, дүр төрх, илэрхийлэл нь болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэ бүхнээс холдож чадсан Эмануэл “Найзууд маань намайг сошиал медиа хаяггүйг одоо эерэгээр хүлээж авах болсон. Тэд ч бас татгалзахыг хүсч байгаа. Хэдийгээр бүх л хүүхдүүд хаягтай байдаг ч, надад байхгүй гэдэг нь би хүүхэд биш гэсэн үг биш шүү дээ” гэж баяртайгаар өгүүллээ.

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
7
2
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.07 203.91.114.244

tulburtei bolgoh heregtei

2 Хариулах