Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

SpaceX компани 2020 онд анхны багаа сансар луу илгээнэ гэв


НАСА-ийн сансрын нисэгчдийг SpaceX компанийн бүтээсэн хөлгөөр задгай сансар дахь станц руу хүргэх төлөвлөгөө хэвээр байгаа тухай SpaceX-ийн гүйцэтгэх захирал Элон Маск, НАСА-ийн захирал Жим Брайденстайн нарын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр SpaceX анхны багаа 2020 оны эхний хагас жилд багтааж сансар луу илгээхээр төлөвлөж байгаа аж. 

Энэ тухай НАСА-ийн захирал Жим Брайденстайн "Элон бид хоёр энэ төлөвлөгөөн дээр бүрэн санал нэгдсэн. Бидний хамгийн чухал зорилго бол Америкийн сансрын нисэгчдийг Америкийн газар нутгаас, Америкт үйлдвэрлэсэн пуужингаар хөөргөх явдал юм" гэжээ. 

НАСА 2017 онд нисэгчдийн багаа сансарт илгээхээр төлөвлөж байсан ч SpaceX-ийн сансрын хөлгийн хөгжүүлэлт, туршилтаас үүдэн удаа дараа хойшлуулсаар иржээ. Өнгөрсөн гуравдугаар сард SpaceX компани Crew Dragon нэртэй хөлгөө хөөргөж, буцаан эх дэлхийд амжилттай газардуулж чадсан ч сарын дараа хийсэн туршилт нь бүтэлгүйтсэн юм. 

Харин Элон Маск, Жим Брайденстайн хоёр сүүлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хөлөг "бараг" бэлэн болсон, бүх зүйл оны сүүлээр хийх туршилтаас шалтгаална хэмээжээ. 

Дашрамд дурдахад, SpaceX компани нь НАСА-ийн сансрын нисэгчдийг Олон улсын сансрын станц руу хүргэх болон буцаан авчрах техник хангамжийн хөгжүүлэлтийг хийж буй хоёр компанийн нэг билээ. Үүнээс өмнө НАСА сансрын нисэгчдээ тээвэрлэхдээ Оросын Союз пуужинг ашиглаж байсан бөгөөд нэг нисэгчийг сансарт хөөргөх зардал 85 сая долларын өртөгтэй байжээ. Харин Элон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компани арилжааны хөлөг онгоцыг хямд зардлаар бүтээж, нэг нисэгчийг сансарт хөөргөх зардлыг 50 сая доллар болгож бууруулснаар Boeing зэрэг томоохон компаниудын өрсөлдөгч болоод байгаа юм. 

Эх сурвалж: The Verge 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.