Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"STEAM Career Fair" мэргэжил танилцуулах өдөрлөг болно


"Багачуудын Код Академи" ХХК нь өсвөр насны сурагчид, тэдний эцэг эхчүүдэд зориулан "STEAM Career Fair" мэргэжил танилцуулах өдөрлөгийг энэ сарын 24-нд зохион байгуулна. Уг үйл ажиллагаа нь сурагчдад шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн салбарт болон эдгээр салбаруудын огтлолд буй олон өөр мэргэжил, ажиллах боломж бололцооны талаар бодит мэдээлэл өгөх зорилготой. Үйл ажиллагаанд гадаад болон дотооддоо ажилласан туршлагатай салбар салбарын манлайлагч мэргэжилтнүүд оролцож, хэрхэн мэргэжлээ сонгох, ахлах ангидаа хэрхэн их сургуульд өөрийгөө бэлтгэх, их сургуульд суралцах хугацаандаа хэрхэн өөрийгөө хөгжүүлэх зэрэг зөвлөгөө өгнө.

Уг үйл ажиллагаа нь панель хэлэлцүүлэг ба хувьчилсан уулзалтууд гэсэн 2 хэсэгтэй бөгөөд панель хэлэлцүүлгийн дараа хүүхдүүд болон тэдний эцэг эх 10 өөр мэргэжлийн төлөөлөл мэргэжилтнүүдтэй уулзаж, сонирхсон асуултаа асууж, зөвлөгөө авах боломжтой.

Зочдоор сансрын технологийн инженер, системийн инженер, уул уурхайн инженер, химийн инженер, математикч, програмист (back-end хөгжүүлэгч), UX/UI дизайнер, эдийн засагч, ус судлаач зэрэг мэргэжлийн төлөөлөл оролцох болно. Панель хэлэлцүүлэгт математикийн доктор, LendMN-ий хиймэл оюун хариуцсан захирал Ү.Отгонбаяр, татварын ерөнхий газрын системийн инженер У.Номин нар, оролцогчидтой уулзан зөвлөхөөр сансрын технологийн инженер Д.Эрдэнэбаатар, резидент эмч Д.Мишээл, ШУА-ын харъяа Улаанбаатар Их Сургуулийн физик, электроникийн тэнхмийн эрхлэгч Б.Дэнсмаа нарын салбар салбарын төлөөлөл мэргэжилтнүүд оролцох болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.