Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Судалгаа: Америк хүүхдүүд YouTube-ийн од, хятад хүүхдүүд сансрын нисэгч болохыг хүсдэг


Америкийн “Apollo 11” сансрын хөлөг сар руу хөөрсний 50 жилийн ойг тохиолдуулан Lego групп, Harris Poll судалгааны байгууллагатай хамтран 8-12 насны хүүхдүүдийн дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. 

Тэд судалгаандаа АНУ, Их Британи, Хятадад амьдардаг 3000 орчим хүүхдийг хамруулсан байна. Ингээд хүүхдүүдэд сансрын нисэгч, хөгжимчин, тамирчин, багш, влоггер (YouTuber) гэсэн таван мэргэжлийн сонголт өгч, том болоод аль мэргэжлийг нь сонгох вэ гэсэн асуулга явуулсан аж. 

АНУ болон Их Британид амьдардаг хүүхдүүдийн дийлэнх нь буюу 30 орчим хувь нь (тус бүр) YouTube-ийн од, влоггер болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол хятад хүүхдүүдийн 56 хувь нь сансрын нисэгч болохыг хүсдэг гэж хариулжээ. 

Мэдээж уг санал асуулгын үр дүн бүх хүүхдүүдийн сонирхлыг төлөөлж чадахгүй боловч Z үеийнхэн юуг эрэлхийлж, юунд сонирхолтой байгааг тодорхой хэмжээгээр илэрхийлж байна гэж судалгааг хийсэн мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил онлайн орчинд видео контент хийдэг 75 мянга орчим өсвөр насны хүүхдүүдийг хамруулсан VidCon нэртэй гурван өдрийн чуулга уулзалт болж байсан билээ. Уг чуулгад YouTube, TikTok зэрэг платформд алдаршсан өсвөр насны хүүхдүүдийн төлөөлөл оролцож байсан юм. 

Эх сурвалж: Business Insider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
3
0
0
2
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.07.28 112.72.11.108

Youtuber l bilmoor bn

0 Хариулах


Зочин 2019.07.27 122.201.24.29

mongoloos yvaad ymar c hamaaq ajil hiihiig

0 Хариулах


Zochin 2019.07.23 202.9.42.114

Mongol hvvhdvvd eronhiilogch, ulsin ih hurlin gishvvn bolohig hvsdeg. Hamgiin bayn hvchirheg hvmvvs onoodor mongold trd nar l bn da

2 Хариулах


Зочин 2019.07.28 202.9.43.186

Bolij uzdee iim yduu setgelgeetei bj blhgu shu

0 Хариулах