Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг


Хүүхэд төрүүлж, өсгөх нь гэр бүлийн амьдралын хамгийн баяр жаргалтай үе хэдий ч нөгөө талаар хосуудын харилцаанд тулгардаг том сорилтуудын нэг юм. Тэгвэл ChannelMum, The Baby Show хамтран хүүхэд төрсөн эхний жилд хосуудын харилцаанд ямар өөрчлөлт ордгийг тодруулах зорилготой судалгааг хийжээ. 

2000 орчим эцэг эх хамрагдсан энэхүү судалгаагаар, хүүхэд төрсөн эхний нэг жилд хосууд өдөрт долоогоос дээш удаа, жилд 2500 гаруй удаа ам зөрдөг гэсэн үр дүн гарчээ. Хэн нь хамгийн их ядарсан, хэн шөнө босож хүүхдээ авах тухай асуудал нь маргаан гарах гол шалтгаан болдог гэнэ. Түүнчлэн: 

  • 16 хувь нь бэлгийн амьдрал нь өмнөх шигээ идэвхтэй байхаа больсноос
  • 17 хувь нь хамтрагчийнх нь хайр, халамж буурснаас
  • 12 хувь нь эхнэр, нөхрийн аль нэг нь секс хийхийг шаардсанаас 
  • Мөн гэрийн ажил, хүүхэд асрах (хооллох, тэврэх, живх солих гэх мэт) үүргээс үүдэн маргалддаг гэж судалгаанд оролцогчид хариулжээ. 

Судалгааны тайланд дурдагдсан бусад өөрчлөлтүүдийг дурдвал: 

  • Дээрх маргаануудаас үүдэж таван хос тутмын нэг нь хүүхэд төрсөн эхний жилд салдаг. 
  • Хүүхэд төрснөөр тэдний амьдралд гарах өөрчлөлтөд бэлтгэлгүй байсан гэж 10 хос тутмын зургаа нь хариулжээ. 
  • Судалгаанд оролцогчдын 30 хувь нь зарим үед таваас дээш хоног эхнэр, нөхөртэйгээ үг дуугарахгүй явдаг. 
  • 25 хувь нь хүүхэд төрснөөс хойш хамтрагчтайгаа ойр дотно байж чадахгүй байгаадаа 
  • 20 хувь нь санхүүгийн чадамж өмнөхөөсөө багассанд дасах хэцүү гэж тус тус хариулсан байна.

Сайн мэдээ нь гэвэл, судалгаанд оролцогчдын 23 хувь нь шаардлагатай үед эцэг эх, найз нөхдөөсөө тусламж хүсдэг гэж хариулжээ. Мөн шөнө ээлжилж босох, секс хийх тогтсон хуваарьтай болох, найзуудтайгаа гадуур гарах, тогтмол болзоонд явах зэргээр харилцаагаа сэргээж, үл ойлголцлоос сэргийлэхээр хичээдэг гэжээ. 

Эх сурвалж: Parents

холбоотой мэдээ
1
17 минутын өмнө
Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна
2
4 цагийн өмнө
Орчлонгийн элдэв сонин: Тайвань, монгол уран бүтээлчдийн солилцооны хөтөлбөр
3
3 өдрийн өмнө
Миллениалууд яагаад дижитал “мацаг” барихыг эрмэлзэж байна вэ?
санал болгох
1
17 минутын өмнө
Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна
2
2 цагийн өмнө
Хэт эелдэг, нөхөрсөг байхын 5 сул тал
3
4 цагийн өмнө
Ажлаасаа гарч, хайртай голоо цэвэрлэхээр шийдсэн унгар эр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.