Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Судалгаа: Тэд өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?


"Амжилттай хүмүүс өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ" гэх нийтлэл хаа сайгүй байдаг. Харин 'ердийн' хүмүүс өглөөг хэрхэн эхлүүлдэг тухай мэдээлэл хомс. Тэгвэл OnePoll судалгааны компани Thermador корпорацитай хамтран америкчуудын дадал хэвшил, амьдралын хэв маягийг мэдэх зорилготой судалгааг явуулжээ. 

Тэд 2000 орчим хүнтэй хийсэн ярилцлагын үр дүнд америкчуудын дийлэнх нь дараах байдлаар өглөөг эхлүүлдэг болохыг олж мэджээ. 

  1. 52 хувь нь шинэхэн чанасан кофе ууж 
  2. 41 хувь нь амттай өглөөний цай ууж 
  3. 40 хувь нь дасгал хийж
  4. 36 хувь нь бясалгал хийж 
  5. 33 хувь нь мэдээ үзэж 
  6. 31 хувь нь мэдээ уншиж 
  7. 27 хувь нь подкаст сонсож 
  8. 26 хувь нь жүүс ууж 
  9. 24 хувь нь йога хийж өглөөг эхлүүлдэг гэж хариулсан байна. 

Хэдхэн жилийн өмнө хүмүүс өчигдөр болсон үйл явдлын талаар мэдээлэл авахын тулд өглөөд ихэвчлэн зурагт үзэж, сонин уншдаг байсан. Харин орчинд цагт америкчууд бие махбод, сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулж, өглөөний цагийг өөртөө зориулахыг эрмэлздэг болсныг дээрх судалгаанаас харж болно. 

Эх сурвалж: The Ladders

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
ОХУ-д монгол оюутан охин бүтэлгүй дурлалаас амиа хорложээ
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
Уржигдар
Бишимбаев эцсийн үгэндээ Гитлерээс эш татлаа
санал болгох
1
2 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.