Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Судалгаа: Үсний будаг, шулуун хими хөхний хорт хавдар үүсгэж болзошгүй


Саяхан Хавдар судлалын олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд үс арчилгааны зарим бүтээгдэхүүн нь хөхний хорт хавдар үүсгэж болзошгүй гэж мэдээлжээ. Судалгаанд нийт 35-74 насны 46,000 эмэгтэй хамрагдсан бөгөөд судалгаа эхлэхэд эдгээр эмэгтэйчүүд тус өвчнөөр оношлогдоогүй байсан ч эгч, дүүгийнх нь аль нэг нь хөхний хорт хавдар туссан байжээ. 

Судалгаанд оролцогчдын 55 хувь нь байнга үсээ буддаг гэж хариулсан байжээ. Судлаачдын үзэж буйгаар, үсээ тогтмол будах (тогтмол гэдэгт 5-8 долоо хоногт нэг удаа үсээ будахыг хэлж буй) нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ. Гэвч эрсдэлийн хэмжээ цагаан болон өнгөт арьст эмэгтэйчүүдэд харилцан адилгүй байгаа аж. Тухайлбал, үсээ тогтмол буддаг цагаан арьст эмэгтэй хөхний хорт хавдар тусах магадлал 8 хувиар нэмэгддэг бол өнгөт арьст эмэгтэйчүүдийнх 60 хувь байгаа юм. Түүнчлэн шулуун хими ойр ойрхон хийлгэдэг эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах магадлал 18 хувиар нэмэгддэг гэж үзэж байна. 

Энэхүү судалгаа 2003-2009 оны хооронд үргэлжилсэн бөгөөд энэ явцад судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдээс 2794 нь хөхний хорт хавдраар оношлогджээ.

Химийн нэгдэл агуулсан үс арчилгааны зарим бүтээгдэхүүн хөхний хорт хавдар үүсэхэд тодорхой хэмжээгээр хамааралтай ч үсний будаг, шулуун хими нь хөхний хорт хавдартай шууд холбоотой гэдгийг тогтоогоогүй гэж судалгааны багийнхан тайлбарлаж байгаа юм. Гэвч эдгээр бүтээгдэхүүний найрлагад хорт хавдар үүсгэгч бодис, химийн найрлага байгааг судлаачид үгүйсгээгүй аж. 

Эх сурвалж: Forbes 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
14 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
14 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.