Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Судан дахь арслангуудын нүд халтирам дүр зураг хүмүүсийг хандивын аян эхлүүлэхэд хүргэжээ


Судан улсад байрлах нэгэн паркад яс арьс болтлоо турж, үхэхийн даваан дээр очсон арслангуудын зураг интернет тарсан даруйдаа олон хүний сэтгэлийг өвтгөсөн билээ. Арслангуудын нэг нь өнгөрөгч даваа гарагт үхсэн мэдээлэл гарахад сошиал медиа даяар эдгээр амьтдад яаралтай туслах хэрэгтэй байгаа тухай шуугисан юм.

Суданд байрлах Аль Куреши паркаар зочилж явсан Осман Салих гэх хүн анх арслангуудын нөхцөл байдлыг олж харсан бөгөөд тэр даруй холбогдох хүмүүст хандаж, сошиал медиад пост бичиж, #SudanAnimalRescue хаштагийн дор хандивын аян өрнүүлж эхэлжээ.

Тус паркийн зүгээс амьтдад зориулах мөнгө хангалттай байхгүйгээс болж ийм байдалд хүрсэн гэжээ. Суданд санхүүгийн их хямрал нүүрлээд байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс амьтдад зориулах мөнгө хангалттай өгөхгүй байна. Паркийн зүгээс амьтдад зориулж буй нэг сарын хоолны мөнгө нь л гэхэд долоо хоногийн хоолонд нь ч хүрэлцэхгүй байгаа тухай ярьжээ. Мөн зөвхөн хоол хүнс ч биш тохирсон арчилгаа сувилгааг хийх нь чухал байгаа аж. Тиймээс уг аянг эхлүүлэх явцдаа амьтны эмч, сайн дурын байгууллагуудтай холбогдож, эмчилгээ сувилгаа хийх талаар ч аль хэдийнэ арга хэмжээ авч эхэлжээ. 

Суданы эдийн засгийн байдал сүүлийн хэдэн долоо хоногийн турш хүнд хэцүү нөхцөл байдалд хүрсэн бөгөөд паркийн менежер, "Хоол хүнс хангалттай ирэхээ больсон учраас бид өөрсдийн мөнгөөрөө тэдэнд хоол авч өгдөг байсан" гэсэн юм. 

Одоо амьтдад зориулсан хандивын хоол хүнс ихээр ирж эхэлсэн бөгөөд эмчилгээнд хэрэгтэй бүх тоног төхөөрөмж, эм, бүтээгдэхүүнүүд очоод байна. Хамгийн хүнд нөхцөл байдалд орсон байгаа амьтад дээр яг одоо төвлөрөн ажиллаж, эмчилгээ хийж байгаа гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
8
1
0
1

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

монгол байнашдээ 2020.01.26 202.9.46.19

байгалын баялагах гадна дотногүй идэж уугаад дүрвэж яваад бид нар энд ийм байдалтай байнадаа хаха

0 Хариулах


цэрэг 2020.01.26 192.82.74.242

хүмүүс нь ч ийм шүү дээ

0 Хариулах


Зочин 2020.01.24 202.9.40.25

hoolloj chadahgui bsiim bol yaah gej torond horison har guilgachilsan ozdaanuud we

0 Хариулах


Зочин 2020.01.22 202.126.88.130

Пзда арай ч дээ

0 Хариулах


Mgl zaluu 2020.01.22 202.126.89.17

Ingetel n turaaj zowooj baihaar zerleg baigald n tawih heregteishd. Hvnii vnergvi yma

0 Хариулах