Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сурагчдаа байгальд ээлтэй хэрэглээнд уриалахын тулд нэг даашинзаа 100 өдөр өмсчээ


Шинэ Жерси мужийн Уильям Аллен дунд сургуулийн багш Жулиа Муни сурагчдаа байгаль орчинд ээлтэй, тогтвортой хэрэглээнд уриалахын тулд өөрөөрөө үлгэрлэн харуулахаар шийджээ. 

34 настай багш бүсгүй нэг даашинзаа 100 өдөр тасралтгүй өмсөхөөр шийдсэн бөгөөд эл үйлдлээрээ тэрээр хэрэглээнээсээ давсан худалдан авалт хийж, хэдхэн удаа өмсөөд хаях хямд, чанаргүй, байгальд хортой хувцаснаас татгалзахын ач холбогдлыг хүүхдүүдэд ойлгуулахаар зорьсон аж. 

Муни 2018 оны есдүгээр сараас эхлэн өдөр бүр саарал өнгийн даашинзаа өмсөж ажилдаа ирэх болсон ба заримдаа алчуур, ороолт зүүж, цэцэг хатгах зэргээр гадаад үзэмждээ багахан өөрчлөлт оруулдаг байсан гэнэ. Хүүхдүүд эхэндээ багшийнхаа энэ үйлдэлд гайхширч, учрыг нь асууж байсан бөгөөд эцэстээ Мунигийн гадаад төрхөнд дасаж, өөрсдөө ч хэрэглэндээ анхаарч эхэлжээ. 

Тэрээр "Treehugger" сайтад өгсөн ярилцлагадаа "Өөрсдийгөө олохоор хичээж буй 12,13 насны хүүхдүүдтэй ойлголцоно гэдэг том сорилт. Хүүхдүүд сошиал медиа орчин дахь жишгийг дагаж, үнэтэй гутал хувцас, брэндийн бүтээгдэхүүнээр өөрийнхөө хэн бэ гэдгийг тодорхойлно гэж боддог. Гэхдээ энэ нь хэчнээн утгагүй үйлдэл болохыг тайлбарлах олон шалтгаан бий" хэмээн ярьжээ. 

Судалгаанаас үзэхэд дэлхий даяар жил бүр 80 орчим тэрбум шинэ хувцас үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд энэ нь 20 жилийн өмнөх хүн төрөлхтний хэрэглээтэй харьцуулахад 400 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэрэв хүмүүс өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд хувцас үйлдвэрлэлийн салбарын дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөлөл 49 хувиар нэмэгдэх эрсдэлтэй гэсэн тооцоо гарчээ. 

Эх сурвалж: Euronews.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.